​Өнгөрсөн 7 хоногийн онцлох асуулт, хариулт

  • 2022 / 05 / 25

Сайн байна уу?

Өнгөрсөн 7 хоногийн онцлох асуулт, хариулттай танилцана уу.

Орон сууцны зээлийн хүүгээ бууруулж болох уу?

АСУУЛТ: Би танай банкаас 3 жилийн өмнө 88,0 сая төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 20,4 хувь,сарын 1,7 хувийн хүүтэй аваад одоо 28,0 саяыг төлөөд байгаа. графикаас илүү төлөлттэй ,нэг ч сар таслаагүй цаашид ч таслахгүй. Танай банкны орон сууцны зээлийн хүү жилийн 16,5-18 хувь ,сарын 1,4-1,5 хувь болоод нилээд удаж байгаа юм байна. Манай зээлийг үүнд шилжүүлж зээлийн хүүг бага ч гэсэн хөнгөж өгч болох уу.Ямар журам байдаг вэ.

ХАРИУЛТ: Mongo.mn сайт таны асуултанд хариулж байна. Юуны өмнө та зээлийн гэрээгээ унш. Зээлтэй байх хугацаанд хүү өөрчлөгдвөл хэрхэх талаар заасан байвал түүний дагуу явна. Мөн банкиндаа хандаж хүсэлт гаргах хэрэгтэй. Тухайн банк л энэ асуудлыг шийднэ. Бас нэг хувилбар нь өөр банканд хандаж зээлээ шилжүүлж болно

Мөнгөө хувааж хадгалуулбал эрсдэл багатай юу?

АСУУЛТ: Сайн байна уу? Хугацаатай хадгаламжиндаа 100 саяыг зөвхөн нэг банкинд хадгалах нь зөвүү эсвэл 20 саяын даатгалаа бодоод өөр өөр банкинд байршуулсан нь эрсдэл багатай юм боловуу?

ХАРИУЛТ: Нэг талаас 20, 20 саяар нь хуваан хадгалуулахад эрсдэлгүй. Эсвэл та Монголбанкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж буй, олгосон зээлүүд нь хэвийн төлөгддөг, актив хөрөнгө ихтэй банкуудад бүтнээр нь хадгалуулахад мөн эрсдэл бага байна.

Би ипотекийн зээлд хамрагдах боломжтой юу?

АСУУЛТ: Сайн байна уу? Бүтэн 2 жил ажиллахдаа өмнөх 1 жил 8 сар нь 650000 төгрөгийн цалин авч ажиллаж байгаад сүүлийн 3сараас хойш 1200000 төгрөгийн цалинтай өөр ажилд ороод ажиллаж байгаа бол Ипотекийн 6% зээлд хамрагдах боломжтой юу?

ХАРИУЛТ: Сүүлийн 12 сарын цалингийн нийлбэрийг 12т хуваагаад дундаж цалин гарна. Энэ дүнгээр зээл төлөх боломжийг тооцно. Энэ жишгээр тооцвол таныг 787500 төгрөгийн цалингийн орлоготой үүний 45%-аар зээл төлөх боломжтой гэж үзэн таны зээлийн тооцооллыг хийнэ шүү.

Та манай сайтад ирсэн бүх асуулт хариултыг үзэхийг хүсвэл энэ линк дээр дарж орно уу.

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн супермаркет

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

АнгилалИЙН ТӨРЛҮҮД

БАНКУУДЫН ХҮҮГ ТООЦОХ

Сурталчилгаа