Кредит банк - Автомашины лизинг

Хүү: 1.7% - 1.5%
11-319038
Бүрдүүлэх материал
  • Зээл хүссэн өргөдөл
  • Зээлдэгч, зээлийн барьцаа хөрөнгө эзэмшигчийн анкет (банкны маягтаар бөглөх);
  • Зээлдэгчийн ажлын газраас гаргасан зээлдэгчийн сүүлийн 12 сарын цалингийн тодорхойлолт эх хувиар;
  • Нийгмийн даатгалын дэвтэр;
  • Зээлдэгч, зээлийн барьцаа хөрөнгө эзэмшигч болон хамтран зээлдэгчийн иргэний гэрчлэх бичиг баримт;
  • Зээлдэгчийн бусад тогтмол орлогыг гэрчлэх бичиг баримтууд (тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн тэтгэмжийн тухай тодорхойлолт, банкны хадгаламжийн гэрээ, хөрөнгө түрээслэсэн гэрээ, бусад);
  • Бусад банкинд зээлтэй бол зээлийн гэрээ, зээл хүү төлөх хуваарийн хуулбар болон зээлийн өрийн үлдэгдэлийн тухай тодорхойлолт;
  • Автомашин бэлтгэн нийлүүлэгчийн борлуулж буй автомашины талаархи бүрэн мэдээлэл;
  • Зээлийн судалгааны явцад банкнаас шаардсан холбогдох бусад шаардлагатай мэдээ, материалыг бүрдүүлж өгөх;
  • Үл хөдлөх хөрөнгө барьцаалах бол: · Зээлийн барьцаанд тавьж буй хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэх бичиг баримт: - Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ (орон сууцны болон орон сууцны бус); · Газар өмчлөх, эзэмших гэрчилгээ, газрын кадастрын зураг; · ЭХЭБГ-ын лавлагаа; · Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчийн барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд тавих тухай зөвшөөрөл / нотариатаар баталгаажуулсан хувь/;
  • Хэрэв зээлдэгч хувиараа аж ахуй эрхэлдэг бол доорхи баримт материалыг нэмж бүрдүүлнэ. Үүнд: · Зээлдэгчийн сүүлийн 12 сарын бизнесийн орлогыг гэрчлэх бичиг баримт /жишээ нь: өдөр тутмын орлогын бүртгэлийн дэвтэр, банкны хуулга, кассын дэвтэр, орлого зарлагын бүртгэлийн дэвтэр, төлбөрийн баримтууд/; · Зээлдэгчийн бусад тогтмол орлогыг гэрчлэх бичиг баримт /тэтгэмжийн тодорхойлолт, банкны хадгаламжийн дэвтэр, хөрөнгө түрээслэсэн гэрээ болон бусад/;
Tавигдах шаардлагa
  • Зээлдэгч нь тогтмол ажил эрхэлдэг, тогтмол орлоготой байх;
  • Зээлдэгч болон хамтран зээлдэгч нь бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл, хүүгийн өр төлбөргүй байх;
  • Үндсэн зээл, зээлийн хүүний сарын нийлбэр төлбөр нь зээлдэгч, хамтран зээлдэгчийн сарын дундаж орлогын 50%-иас хэтрэхгүй байх;
  • Хэрэв зээлдэгч нь хувиараа аж ахуй эрхэлдэг бол дараахь шаардлагыг хангасан байвал зохино Үүнд: · Бизнесийн болон аж ахуйн үйл ажиллагааг зах зээл дээр 2-с доошгүй жил амжилттай эрхэлж байгаа;
  • Бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл, хүүний өр төлбөргүй байх;
  • Барьцаа хөрөнгө нь зээлийн дүнгээс 2 дахин их үнийн дүнтэй үл хөдлөх, хөрвөх чадвартай хөрөнгө байх;
  • Эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаатай холбоотой байгуулсан гэрээтэй байх (жишээ нь: нийлүүлэгч, худалдан авагчтай байгуулсан гэрээ эсвэл түрээсийн гэрээ);
  • Сүүлийн 12 сарын орлогоо баталгаажуулах;
  • · Сүүлийн 2 тайлант хугацаанд ашигтай ажилласан байх (2 улирал); ·
  • Олгох зээлийн дүн нь зээлдэгчийн жилийн орлогын 50 хувиас хэтрэхгүй байх;