​"NEW LIFE GARDEN" ЭКО ХОРООЛОЛ: Компанийн лизингтэй захиалга

  • 2026 / 07 / 19

Өнөөдөр амьдрах орчноо зөв сонгох нь зөвхөн гэр бүлийн тав тухыг хангаад зогсохгүй ирээдүйдээ оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт билээ. Барилгын салбарын тэргүүлэгч "Жигүүр Гранд Групп"-ийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн "New Life Garden" төсөл нь Улаанбаатар хотын зүүн бүсийн өнгө төрхийг шинэчилж, иргэдэд эрүүл, аюулгүй, тав тухтай эко орчныг санал болгож байна.

1. Хотын төвтэй ойр хамгийн ухаалаг байршил

"New Life Garden" хотхон нь Улаанбаатар хотын төв цэгээс ердөө 3.5 км зайд, Баянзүрх дүүргийн 37-р хорооны нутаг дэвсгэр буюу олны нэрлэж заншсанаар Офицеруудын ордны урд, Чулуун овооны баруун талд, Нохойтой хөшөөний урд байрлаж байна.

Уг байршил нь дэд бүтэц, худалдаа үйлчилгээ болон нийгмийн үйлчилгээнд хамгийн ойр гэдгээрээ онцлог юм:

  • Сургууль, цэцэрлэг: Улсын болон хувийн сургууль, цэцэрлэгүүд хотхоноос 200-300 метрийн зайд байрладаг (Эрдэнэбүрэн цэцэрлэгийн хажууд).
  • Худалдааны төвүүд: И-Март, Номин агуулах худалдаа (200м), Тэнгэр Плаза (500м), Сансар супермаркет (700м) зэрэг бүхий л томоохон төвүүдтэй хөрш зэргэлдээ.
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн: Нийслэлийн хамгийн том ногоон байгууламж руу гэр бүлээрээ алхаж хүрэхэд ойрхон.

2. Ногоон эко орчин ба инженерийн ухаалаг шийдэл

Энэхүү төсөл нь зөвхөн "орон сууц" барих биш, оршин суугчдын эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх эко орчныг цогцлоож байна. Хотхоны нийт талбайн 85%-д ногоон байгууламж, амрах талбай болон хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөжээ.

Технологийн шинэлэг давуу талууд:

  • Саарал усны систем: Хотхоны хэмжээнд усыг дахин боловсруулж ахуйн хэрэгцээнд ухаалгаар ашиглана.
  • Цахилгаан машины зогсоол (EV Charging): Орчин үеийн цахилгаан машины хэрэглэгчдэд зориулсан цэнэглэх хэсгийг тусгайлан шийдсэн.
  • Сэргээгдэх эрчим хүчний шийдэл: Байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг технологийг нэвтрүүлсэн.
  • 3 давхар шилтэй вакум цонх: Дуу чимээг хамгийн өндөр түвшинд тусгаарлаж, дулаан алдагдлыг 0% руу дөхүүлнэ.

3. Нийгмийн хариуцлага ба дахин төлөвлөлтийн үнэ цэнэ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй уг төсөл нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Төслийн зорилтот үр дүнгээс дурдвал:

  • Агаарын бохирдол буурна: 1,000 гаруй янданг буулгаж, 3,500 тн нүүрсний хэрэглээг хязгаарлана.
  • Хөрсний бохирдлыг арилгана: Гэр хорооллын модон жорлонгуудыг устгаснаар 800,000 м.куб хөрсийг химийн болон хүнд металлын бохирдлоос хамгаалж байна.
  • Эрүүл хөрс, цэвэр агаар: Нийт 26 га талбайн тоосжилтыг 85%-иар бууруулах томоохон зорилт тавин ажиллаж байна.

4. Өрөөний ухаалаг, ашигтай зохион байгуулалтууд

"New Life Garden" төслийн барилга нь бүрэн цутгамал, евро стандартын барилгын материалаар баригдсан бөгөөд орон зайг маш зөв шийдсэн дараах өрөөний сонголтуудыг оршин суугчдад санал болгож байна.

  • 1 өрөө сууц: 27.66 м² - 30.21 м² (Ганц бие залуус, шинэ хосуудад хамгийн тохиромжтой)
  • 2 өрөө сууц: 56.44 м² - 57.37 м² (Ухаалаг зохион байгуулалт бүхий, урд зүг рүү харсан цонхтой)

  • 3 өрөө сууц: 70.6 м² - 84.22 м² (Олон ам бүлтэй өрх гэрт зориулсан, уужим саруул цонх, агуулахын өрөөтэй)

5. Компанийн уян хатан лизингээр 3 өрөө байртай болох боломж

"New Life Garden" эко хороолол нь олон ам бүлтэй өрх гэрт зориулсан, уужим саруул цонх бүхий 3 өрөө байрандаа шинэ захиалга авч эхэллээ. Та гэр бүлийнхээ тав тухыг хангах дараах онцгой нөхцөл бүхий барилгын компанийн шууд лизингээр орон сууцтай болох боломжтой:

  • Урьдчилгаа төлбөр: 50%
  • Лизингийн хугацаа: 36 сар (3 жил)
  • Жилийн хүү: Ердөө 8% (Банкны хүнд шалгуур болон өндөр хүүгийн ачаалалгүй)

Байршил ба Борлуулалтын албатай холбогдох:

(Санамж: Захиалга авах 3 өрөө орон сууцны тоо хязгаартай тул та компанийн 8%-ийн таатай лизингээр шинэ орон сууцтай болох боломжийг бүү алдаарай!)


ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа