Поссын машинтай бол банкнууд апп-аар шуурхай шийддэг зээл өгнө. Посс машингүй бол банкин дээр очиж зээлээ судлуулна
Скаймедиа төлчихвөл засагдана, хэвийн болно. Апп-ын зээлийг апп гаргасан компаниас нь асууна
Тухайн апп нь засаж өгөхгүй бол өөр аргагүй, 3 сар хэвийх төлөх хэрэгтэй
Монгол банкны мэдээллийн санд муу ангилалтай гэж ойлголоо. Зээл хаанаас авсан тэр банк банк бус байгууллага дээрээ очиж асуудлаа шийдүүлнэ.
Таны зээл төлөгдөж дууссан тул Зээлийн мэдээллийн санд өөрчлөх боломжгүй. Иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад зорилгоор хамгийн сүүлд 2018 оны 8 сард Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "зээлийн төлбөрөө заасан хугацаанд төлж барагдуулсан, нэг удаа хугацаа хэтэрсэн, чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй" 14170 иргэний муу зээлийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлж байсан байна. Үүнээс өмнө 2017, 2018 онд мөн тус тус 1 удаа "төлбөрөө заасан хугацаанд төлж барагдуулсан, бага дүнтэй зээл авсан, нэг удаа хугацаа хэтэрсэн, эсвэл үүрэн телефоны операторын лизингээ 90 хоногоос доош хугацаагаар хэтрүүлсэн" хүмүүсийн мэдээллийг мөн хэвийн ангилалд оруулж байсан байна.
НД төлөөд 6 сар болсон хүмүүст банкууд хэрэглээний зээл судалж байгаа
Таны асуултанд тодорхой хариулахын тулд үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл үү эсвэл үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл үү гэдгийг ялгаж мэдэх хэрэгтэй байна.
Хэрэв урт хугацааны ипотекийн зээл сонирхож байгаа бол таны хоёр зээлийн сарын төлбөр нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас илүүгүй байх ёстой. Хэрэв үл хөдлөх хөрөнгөө барьцаалж хэрэглээний зээл авах гэж байгаа бол 60 хувиас илүүгүй байх ёстой. Энэ шаардлагын хүрээнд нэмэлт зээл авах боломжтой. Хэрэв Хаан банкны цалингийн зээлийн дийлэнхийг төлсөн бол нэмж цалингийн зээл авах боломжтой.
Газар барьцаалж зээл олгож буй банк байхгүй. Харин та орлогоо нотолж чадах бөгөөд байгууллага тань цалингийн зээлийн гэрээ байгуулсан бол тухайн банкнаас цалингийн зээл авч болно.
Та манай сайтын "БИ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ" үйлчилгээг ашиглан асуултандаа хариулт авна уу.
ХасБанктай цалингийн зээлийн гэрээ байгуулаагүй ч "Өрхийн зээл" авах боломжтой.
Энэ нь танай гэр бүлийн гишүүдийн орлого болон барьцаа хөрөнгө дээр тулгуурлан олгодог зээл юм. Зээлийн хүү нь сарын 2%.
Та энэ зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://mongo.mn/product/2130 энэ хаягаас үзнэ үү.
Бүрдүүлэх бичиг баримтууд нь:
Сайн байна уу?
Банкны тооцоолол зөв байна. Учир нь та зээлээ 3 жилийн хугацаатай авсан бөгөөд 1 жилийн хүү нь 18% юм. Сүүлийн үед банкууд таны сар бүр төлөх нийт төлбөрийг тэнцүү байхаар тооцдог болсон. Та эксел програмын =PMT() гэдэг функцийг ашиглан банкны хүүгийн тооцооллыг шалгаж болно. Энэ томъёогоор бодож үзвэл та сард ойролцоогоор 174 мянган төгрөг төлөх бөгөөд 3 жилийн хугацаанд нийтдээ 6 сая 282 мянган төгрөг төлөх болно. Авсан зээл болох 4,8 сая төгрөгийг хасаад үзвэл 3 жилийн хугацаанд таны нийт төлөх хүү 1,4 сая төгрөг буюу таны хэлсэн дүнтэй тэнцэж байна. Гэхдээ энэ нь таны 3 жилд төлж байгаа хүү гэдгийг ойлгоорой.
Зээлийн мэдээллийн санд тухайн зээлийн талаарх мэдээлэл зургаан жилийн хугацаатай хадгалагддаг. Хэрэв энэ хугацаа дуусвал уг мэдээлэл цаашид харагдахгүй болно гэсэн үг.
Эсвэл тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой. Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судлах ба өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай нийлүүлэгдсэн зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулна.
Та манай 9999-8626 утсаар холбогдож зөвлөгөө аваарай.
Сайн байна уу? Банкууд цалингийн эсвэл өрхийн зээлээ олгохдоо тухайн байгууллагад ажиллаад 6 сар болсон үндсэн ажилтан байх шаардлага тавьдаг. Тэгэхээр та цалингийн зээл авах боломжгүй, 2 сар хүлээх болох нь