Шүүж үзэх:
орон сууцны зээлийн өргөдөл анкет бөглөхөд заавал байраа сонгосон байх шаардлагатай юу

Ипотекийн зээл судлуулахаар орон сууцаа сонгосон байх шаардлагатай. Банкны өөрийн орон сууцны зээл бол урьдчилж хэдэн төгрөгийн зээл авахаа судлуулаад тэр хэмжээндээ тааруулаад орон сууцаа сонгож болно

Eejiinhee bairiig baritsaalad 6 hubid hamragdj blh uu

6 хувийн ипотекийн зээлийн урьдчилгаанд ээжийнхээ байрыг барьцаалж болох уу гэж байх шиг байна. Зээл авах гэж байгаа хүн, хамтран зээлдэгчийн нэр дээрхи орон сууцыг барьцаална

Би ипотекийн зээлтэй. Маш их илүү төлөлттэй. Сарын төлөх хэмжээгээ бууруулж болохуу? 855500 - 250000 төгрөг рүү

Илүү төлөлттэй бол болно. Гэхдээ банкны ажилтантайгаа уулзаарай

sain bn uu tanai bvairnii engiin zeeld 70 huwiin hudulmuriin chadwar aldalttai hun hamragdaj boloh uu uruu niigmiin daatgal tulj ajil hiideg niit orlogo 1800000 nadad hariu ugnu gedegt naidaj bn

Сайн байна уу? Бид хоёр банкнаас тодруулж үзлээ. Энэ тохиолдолд зээл олгоход хэцүү юм байна.

Sain bnuu?gadaad amidardg hun yaj bair lusing hiij awdag talaar medeelel ogooch …Bayrlalaa

ХХБанкаас лавлаж үзээрэй. Бусад банкнуудын боломжгүй хариу өгөх байх

урьдчилгаа 50% төлөх боломжтой нэмээд 120 сая төгрөгийг төлөх шаардлагатай байна. Хамгийн бага хүүтэй зээлийг авахыг хүсэж байгаа тул хариу өгнө үү. 10-20 жилийн хугацаатай бол сайн байна. Байраа сонгосчихсон байгаа.

Банкнуудын зээлийн хүүг мэдэхгүй байна Хаан банк 10 жил 1.5 хувь нөхцөлтэй байгаа

Сайн байна уу? Ипотекийн зээл хүсэхэд цахимаар зээлийн хүсэлт илгээж болохуу? Мөн байраа сонгосон байх шаардлагатай юу?

Аль банк гэдгээсээ хамаарах байх. Зарим банк онлайнаар хүсэлт аваад банкнаас утсаар холбогддог байгаа. Эхэлж бүртгэл хийлгэхэд байраа сонгосон байх шаардлагагүй, зээлээ судлуулах үедээ байраа сонгосон байх шаардлагатай. Эх үүсвэр бага байгаа тул ипотекийн зээл анх хүсэлт өгснөөс хойш багагүй хугацааны дараа зээлээ судлуулдаг байгаа.

Сайн байна уу? Бүтэн 2 жил ажиллахдаа өмнөх 1 жил 8 сар нь 650000 төгрөгийн цалин авч ажиллаж байгаад сүүлийн 3сараас хойш 1200000 төгрөгийн цалинтай өөр ажилд ороод ажиллаж байгаа бол Ипотекийн 6% зээлд хамрагдах боломжтой юу?

Сүүлийн 12 сарын цалингийн нийлбэрийг 12т хуваагаад дундаж цалин гарна. Энэ дүнгээр зээл төлөх боломжийг тооцно. Энэ жишгээр тооцвол таныг 787500 төгрөгийн цалингийн орлоготой үүний 45%-аар зээл төлөх боломжтой гэж үзэн таны зээлийн тооцооллыг хийнэ шүү.

Би танай банкаас 3 жилийн өмнө 88,0 сая төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 20,4 хувь,сарын 1,7 хувийн хүүтэй аваад одоо 28,0 саяыг төлөөд байгаа. графикаас илүү төлөлттэй ,нэг ч сар таслаагүй цаашид ч таслахгүй. Танай банкны орон сууцны зээлийн хүү жилийн 16,5-18 хувь ,сарын 1,4-1,5 хувь болоод нилээд удаж байгаа юм байна. Манай зээлийг үүнд шилжүүлж зээлийн хүүг бага ч гэсэн хөнгөж өгч болох уу.Ямар журам байдаг вэ.

Энэхүү хариултыг Mongo.mn сайтын зүгээс өгч байна. Юуны өмнө та зээлийн гэрээгээ унш. Зээлтэй байх хугацаанд хүү өөрчлөгдвөл хэрхэх талаар заасан байвал түүний дагуу явна. Мөн банкиндаа хандаж хүсэлт гаргах хэрэгтэй. Тухайн банк л энэ асуудлыг шийднэ. Бас нэг хувилбар нь өөр банканд хандаж зээлээ шилжүүлж болно

Орон сууц барьцаалсан зээл авах гэсэн юм. Би авч болох болов уу?

Орон сууцаа барьцаалаад орлогоо нотлоод авдаг зээл банк бүрт байгаа, бусад төрлийн зээлийг бодвол хүү арай өндөр байгаа. 20 саяас доош дүнтэй бол орлого нотлохгүй ч судалдаг зээлүүд байгаа. Эдгээр зээлүүдтэй эндээс танилцана уу. 

цалин 2 сая. тэхдээ компани нийгмийн даатгал сүүлийн 1 жил төлөөгүй бол 6% ийн зээлд хамрагдаж болох уу. компани д өр үүсгэн иргэнд нь зээл гардаг уу.

НДШ байгууллагаас төлөгдөж, баталгаажсан байх шаардлагатай

Sain bnuu opon suutsnii zeeld hampagdwal hugatsaanaasaa omno tolj duusgax bolmjtoi yuu?jishee n zeel awaad 5n jiliin dapaa vldsen bvh mongoo neg dop toln gesn vg Bolomjtoi bol vldsen jiliin hvv boduulj tolhvv

Урьдчилж төлж болно. Үлдсэн жилийн хүүг нэмж бодож төлөхгүй.

би 8% -н байрны зээлтэй юм. одоо зээлээ хаагаад нөхөр маань 6% н зээлд хамрагдаж болох уу.

Болохгүй

1.ипотекийн 6хувийн хүүтэй зээлийг 10жилийн хугацаатай авлаа гэхэд урьдчилж төлж болох уу. Заавал гэрээний дагуу төлөх ёстой юу

Урьдчилж төлж болно

Өмнө нь 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаад төлөөд дуусч байгаа хүн дахиад 6 хувиар байрны зээлд хамрагдаж болох уу

Болохгүй

- орон сууцны зээл авахад насны хязгаар байгаа юу? - хамтран зээлдэгч байхгүй, өрх толгойлсон хүнд зээл олгодог уу?

Дийлэнхдээ урт хугацааны зээлэнд хамтран шаардана. Тэтгэвэрт гарах нас хүртэл хугацаагаар зээлийн тооцоог хийдэг

Сайн байнуу 6% хамрагдах гэсэн юмаа цайлан саяаас дээш авдаг хэр хэмжээний зээл гарах бол

1 сая төгрөгийн цалинтай хүн 360 сар, 6 хувь гэж тооцоход 70 сая төгрөг авч болохоор гарч байна

Сайн байна уу? Сарын бизнесийн орлого 2 сая төгрөг, орлого нотлох боломжтой харин нөхөр тогтсон ажилд ороод удаагүй байгаа. 1 өрөө байрны 22 сая төгрөгний үлдэгдэлтэй орон сууцны үндсэн хүүгээр төлдөг. Энэ байраа 6 хувийн хүүтэй шинэ байрны урьдчилгаанд тавиад зээл гарах боломжтой юу? Заавал зээлээ хаах хэрэгтэй юу? Баярлалаа

Зээлээ заавал хааж байж урьдчилгаанд тавьж болно.

Урьдчилгаа төлбөргүйгээр төсвийн албан хаагчдад олгодог байрны зээл байдаг уу

Урьдчилгаанд худалдаж авах орон сууцнаас гадна өөр орон сууц давхар барьцаалбал болно

Орон сууцны зээл авах гэсэн юм.Манай эхнэр 2021 1 сараас ажил хийж эхэлсэн бөгөөд гэрээт ажилчин. Би өөрөө ажил хийгээд 3 жил болж байгаа үндсэн ажилчин. Банк Гэр бүлийн сарын орлогод эхнэрийн маань цалинг тооцох болов уу. Эхнэрийн цалинг тооцвол өрхийн орлого нь арай их бодогдоод ахиухан зээл авах гээд байгаа юм.

Эхнэрийн цалинг дийлэнх тохиолдолд оруулахгүй. Учир нь тогтвортой орлого гэж үзэхгүй

Сайн байна уу бэлэн мөнгөөр байр авах гэсэн юм. Гэвч таалагдаж байгаа байр маань банкны зээлтэй байр байгаа үүнийг хэрхэн чөлөөлж яамар шат дамжлагатайгаар худалдан авах вэ ? Мөн ордeр хэр хугацаанд өөр дээрээ шилжүүлэн авах вэ

Худалдах худалдан авах гэрээгээ сайн хийгээд, тухайн байрыг барьцаалсан банктайгаа уулзаж зээлийг хэрхэн төлөх барьцааг чөлөөлөх талаар тохиролцох хэрэгтэй. Худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулаад банкны зээлийг хаагаад банкнаас гэрчилгээг авч бүртгэлийн газарт нэр шилжүүлэхээр өгөхөд хагас өдөр шаардлагатай. Гэрчилгээ өөрийн тань нэр дээр маргааш нь гарах боломжтой

Sain baina uu ? Huviin baiguullagad ajillaad 1 jil hagas bolj baina. Nohor maani mon adil jil ajillaj baigaa. Orhiin niit orlogo 2say togrog Zeeliin tuuh sain odoogoor zeel baihgui Nohroo hamtrangaar oruulna Gehdee bid hoer gerleltee batalgaajuulaagui zaawal gerleltee batluulah shaardlagatai yu ? Mon undsen zeeldegch ni jiremsen baiwal zeel garah bolomjguiyu? Ene talaar hariult ognuu

Ямар төрлийн зээл авах вэ? Ямар төрлийн зээл вэ гэдгээс хамаарч тухайн банк шийдвэр гаргана. Гэрлэлтээ батлуулаагүй боловч нэг хаяг дээр байдаг эсвэл хүүхэд нь ааваараа овоглосон бол нэг гэр бүл гэж банк үзэж болно

Байр барьцаалж зээл авах гэсэн юмаа хугцаа хүү нь хэр байдаг юм боллоо

Та http://www.mongo.mn/z/1286 хаягаар орж Банк, ББСБ-уудын орон сууц барьцаалсан зээлийн мэдээллийг үзээрэй.

8 хувийн зээлээр байр аваад 2 жил болж байна. Одоо байраа томсгох бодолтой байгаа юм. 30 сая урьдчилгаа өгөөд 100 саяны зээл авсан. Одоо байраа 129 саяд зараад банканд үлдсэн зээлээ төллөө гэхэд надад мөнгө үлдэх бол уу?

Ямар хугацаагаар авсан сар бүр төлбөрөө хугацаанд нь төлж байсан эсэх тодорхойгүй тул тодорхой хариулах боломжгүй байна. Сар бүр төлбөрөө бүрэн төлж байсан болж банкны зээлээ хаагаад дор хаяж 29 сая төгрөг өөрт тань үлдэнэ. Нэмээд өнгөрсөн хугацаанд төлөгдсөн үндсэн зээлийн хэмжээний мөнгө өөрт тань үлдэнэ. 20 жилээр зээлээ аваад сар бүр тогтмол төлж байсан бол 2 жилийн хугацаанд үндсэн зээл 4.6 саяар хорогдсон байна. Ийм хэмжээний мөнгө нэмж өөрт тань үлдэнэ гэсэн үг.

Орон сууцны 6%-ийн зээл гараад хэр хугацааны дараа ажилаа сольж болох вэ? Заасан хугацаанаас өмнө сольвол ямар асуудал гарах вэ?

6 хувийн зээл авснаас хойш ажлаа сольж болохгүй гэсэн шаардлага байхгүй. Зээл авснаас хойш та ажлаа солих бол таны орлого буураагүй байх хэрэгтэй, учир нь та бага цалинтай ажилд орох, эсвэл ажилгүй болбол зээл төлөхөд тань хүндрэл гарна

Сайн байна уу би гар дээр 1.200.000 төг авдаг юм манай нөхөр байрний урьдчилгаа 25сая зээл аваад өгсөн би 6/хамрагдаж болох уу?

Танай нөхөр зээл аваад урьдчилгаагаа бүрдүүлсэн гэж ойлголоо. Таны цалингаар тооцоод 6 хувийн зээл олгох боломжтой. бүр тодорхой хэлбэл таны авах зээлийн сарын төлбөр + нөхрийн чинь зээлийн төлбөр буюу нийт сард төлөх төлбөр нь таны сарын цалин +нөхрийн чинь сарын орлого буюу танай өрхийн ийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байх ёстой

Сайн байна уу Манай байр банк бус-д барьцаанд байгаа юм. Нэг гэр бүл 6%-д оруулж авна гээд банк бус нь зээлийн судалгаа хийгдээд зөвшөөрвөл суллаж өгнө гээд байна. Ийм барьцаанд байгаа байр дээр зээл гарах боломжтой юу

Банк худалдаж авах хүний зээлийн судалгааг хийгээд олгохоор шийдсэн бол зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолт гаргаж өгөх боломжтой. Уг тодорхойлолтыг үндэслээд таны зээл авсан ББСБ байрыг суллана

Сайн байна уу? Манай танил ипотекийн 8%-аар 20 жилийн хугацаатай байр авсан байгаа юм. 8 жил нь явсан байгаа. 43 саяыг зээлсэн байгаа. 1. Одоо хаалгавал хэдийг төлж хаалгаж болох вэ? Уг нь миний тооцооллоор 20 хэдэн сая баймаар. Гэтэл нийт 20 жилийн хүүтэйгээ 40 саяыг төлөх ёстой гээд байх юм. 2. Би тэр байрыг авбал тэр зээлийг нь үргэлжлүүлээд төлөөд явахад сүүлд асуудал үүсэх үү? /Банк эрх, үүргийг нь шилжүүлж болдог уу?/ 3. Ипотекийн зээлтэй байр зарна гээд байдаг. Ямар нөхцөлөөр яаж зардаг вэ?

1.гэрээг нь, дансны хуулгатай нь харж хаах дүнг хэлэх боломжтой, арилжааны банкууд илүү хүү нэхэмжлэх боломжгүй, учир нь Монгол банкны байнгын хяналтанд байдаг. 2. Ипотекийн зээлийг өөр хүн рүү шилжүүлэх боломжгүй, иймээс уг зээлийг авсан хүний өмнөөс төлөөд явах нь танд эрсдэлтэй. 3.Ямар банкнаас ипотекийн зээл олгох вэ гэдгийг мэдэх шаардлагатай, тухайн банкнаас сайн тодруулж ипотекийн зээл олгох эсэхийг нарийн мэдэх хэрэгтэй. Банкнаас биш хувь хүн юм уу байгууллагаас ипотекийн зээлийн нөхцлөөр авах бол банкны зээлийн журмаар л авах хэрэгтэй. Байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулаад тухайн байраа барьцаалж зээлийн гэрээ хийх байдлаар зээл авна гэсэн үг. Ийм нөхцлөөр гэрээ хийгээгүйгээс болж та хохирох магадлал их

Сн бна уу манай.2 хүүхэд 8%ийн зээлээр нэг нь эзэмшигч нөгөө нь хамтрагчаар зээл авсан юм одоо хүү минь эхнэр авч ажилтай орлоготой болсон учир зээлийг эгч рүү нь юмуу өөрлүү нь шилжүүлж болохуу эсвэл хамтран эзэмшигчийг цуцлах болож бий боловуу боломж бололцоог зөвлөж өгөөч

урьдчилгаа 4 сая төгрөг өөрөө гаргана. үлдсэн 16 сая төгрөгийг 30 сараар, сарын 1.6 хувиар тооцоход сар бүр 677.000 төгрөг төлөхөөр байна

Манай хүү охин 2 хамтарч 8% ийн зээлээр байр авсан юм одоо хүү минь эхнэр авсан үндсэн цалинтай ажилтай болсон учир зээлийг нь шилжүүлж болохуу

Огт болохгүй зүйл биш. Гэхдээ ингэж өөрчлөхөд Ипотекийн корпорацид хүсэлт чинь банкаар дамжин очиж шийдвэрлэгдэнэ. Өөрчлөхгүй гэсэн шийдвэр ч гарах магадлалтай

Таньд асуулт байна уу?