500.000 төгрөгийн зээл авч болно. Орлогыг чинь судлаад олгоно
Төлж дууссаны дараа 6 жил болж байж арилна. Тэр болтол зээл авах боломжгүй. Муу зээлийн түүхтэй ч зээл олгодог ББСБ-ууд байвал болох байх.
Банкны хариуцсан ажилтантайгаа уулзаад зөвлөлдөөрэй
НД шимтгэл 6 сар төлсөн байх хэрэгтэй
1 удаагийн үйлдэл бол зүгээр, олон удаа давтагдвал ангилал буурах магадлалтай. Ер нь зээлээ яг хугацаанд нь төлж байвал дахиж зээл авахад сайнаар нөлөөлөх 1 хүчин зүйл болно
Зээлийн мэдээллийн сан харилцагчийн мэдээллийг 6 хүртэл жилээр хадгалдаг. Хэрэв та 2015 онд зээлээ бүрэн хаагдсан бол одоо хасагдсан байх ёстой. Анх зээл авсан банкандаа хандаарай
Тогтмол орлоготой байх
Зээл авсан банкандаа хандаарай. Зээл бүр хаагдсан бол засагдахгүй байх магадлалтай
Зээл авсан газартаа л хандана. Зарим тохиолдолд ангилал засагдахгүй байх тохиолдол бий.
6 сар болсноор зээл авах эрх үүснэ. Утасны төлбөрөө бүрэн төлж дуусгаад утасны компанидаа хандвал хар түүхийг засаад өгнө
Зээл төлөгдөхөд бүрэн дууссан бол мэдээлэл засагдахгүй, 6 жилийн дараа мэдээллийн сангаас хасагдана. Зээл төлөгдөж дуусаагүй бол Зээл авсан газартаа хандана, боломжтой бол засаад өгөх байх, боломжгүй бол хэвээр үлдэнэ
Цалингийн зээл бол хүрэхгүй юм байна. 7-8 сая, түүнээс бага байх магадлалтай
Болно
Барьцаанаас биш орлогын хэмжээнээс хамаарч зээлийн хэмжээ тогтох тул нэмж авах зээл тийм их нэмэгдэхгүй болуу. Цалингийн хэмжээг мэдэхгүй тул яг тодорхой тоо хэлэх боломжгүй байна
Хамтран зээлдэгчээр орсон бол үндсэн зээлдэгчтэй яг адил үүрэг хүлээнэ. Тиймээс Монгол банкны лавлагаагаар өөрийн чинь зээлийн түүхийн үнэлгээ муу гэж харагдана. Зээл авах бол энэ сөрөг нөлөөтэй гэсэн үг
Бусад банкнаас цалингийн зээл авах боломж бага. Өөр төрлийн хэрэглээний зээл цалингийн зээлээс арай өндөр хүүтэйгээр, барьцаатай авах боломж байж магад. Банкууд ийм төрлийн зээлээ голдуу өрхийн зээл гэж нэрлэдэг бөгөөд банкуудын өрхийн зээлийн мэдээллийг http://www.mongo.mn/z/1230 энэ хаягаар орж авна уу
Хэрэглээний зээлийн хоёр төрөл байгаа. Нэг нь цалингийн зээл, нөгөө нь өрхийн хэрэглээний зээл. Цалингийн зээл нь таны цалингийн орлогыг барьцаалаад зөвхөн цалингийн зээлийн гэрээтэй байгууллагын ажилтнуудад өгдөг, арай хүү багатай зээл. Хэрэв цалингийн зээлийн гэрээгүй бол өрхийн хэрэглээний зээлийг авах боломжтой. Гэхдээ ямар нэгэн хөрөнгөө давхар барьцаалах шаардлагатай. Та банкуудын цалингийн зээлийн талаар мэдээллийг http://www.mongo.mn/z/1229 энэ хаягаас. Өрхийн хэрэглээний зээлийн мэдээллийг http://www.mongo.mn/z/1230 хаягаар орж тус тус үзээрэй.
Та орлого болон барьцаа хөрөнгөө өөрийн гэдгийг баталгаажуулж чадаж байвал банк зээл олгоно
НД төлөөд 6 сар болсон хүмүүст банкууд хэрэглээний зээл судалж байгаа. Гэхдээ сарын дундаж цалингийн 60 хувиас хэтрүүлэхгүй зээл олгох болно. Дундаж цалингийн хэмжээг тооцохдоо сүүлийн 12 сард авсан нийт цалинг 12-т хувааж олдог. Тань шиг 6 сар ажилласан хүмүүсийн хувьд мөн адил 6 сард авсан нийт цалинг тань 12-д хувааж бодох тул нэг сарын цалингийн дундаж бага гарч, дагаад зээлийн хэмжээ нь бага гарах болно. Та 12 сараа гүйцээж байгаад зээл авбал ийм асуудал үүсэхгүй. Хэрэв та 6 сарын цалингаараа тооцуулбал танд ойролцоогоор 2.5 жилийн хугацаатай 5 сая төгрөгийн зээл гарах болно
Монголбанкнаас хэрэглээний зээлийн дээд хэмжээг тогтоохдоо тухайн зээлдэгч татвар нийгмийн даатгалаа төлсний дараа олж орлогынхоо дээд тал нь 70 хувиар зээл төлдөг байхаар журамлан тогтоосон байгаа.
Хэрэв энэ жишгээр тооцож үзвэл та сар бүр 190000 төгрөгийн зээл нэмж төлөх боломжтой байхаар байна. Харин танд зээл олгох эсэхээ тухайн банк өөрөө шийднэ. Та өөр санхүүгийн байгууллагад хандаж үзнэ үү.
Танд хэрэглээний зээл нэмж авах боломжтой. Та сарын орлогынхоо 20 хувиар зээл төлдөг юм байна. Банк, ББСБ-ууд сарын орлогынхоо 50-60 хувиар зээл төлөхийг зөвшөөрдөг. Гол нь та орлогоо нотолж чаддаг байх ёстой. Үүний тулд гурван үндсэн шаардлага тавигдаж байгаа. 1. Татвараа төлж, татварын цэнхэр дэвтэртээ бичилт хийлгэсэн байх 2. Дансны хуулгаараа орлогын тодорхой хэсгийг нотолж чаддаг байх 3. Орлогоо хөтөлсөн байх. Хэрэв та орлогоо нотлоход хүндрэлтэй бол барьцаа хөрөнгөндөө тулгуурлан зээл авах боломжтой.
Тухайн ажилтны хувьд нэг дор хоёр банкнаас цалингийн зээл авах боломжгүй. Иймд өмнөх зээлээ хааж байж өөр банкнаас цалингийн зээл авах боломжтой (гэхдээ нөгөө банктайгаа бас байгууллага нь цалингийн зээлийн гэрээ байгуулсан байх ёстой). Эсвэл одоогийн банкнаасаа нэмж авах боломжтой.
Өнөөдөр та 3 сая төгрөг төлбөл өнөөдрийг хүртэл хүүг эхэлж суутгаад үлдсэн төлбөрийг нь таны үндсэн зээлээс хасах болно. Маргаашнаас эхлэн бага дүнгээс таны зээлийн хүү тооцогдож эхэлнэ. Шууд бүгдийг нь үндсэн зээл рүүгээ хийх боломжгүй. Эхлээд өнөөдрийг хүртэл бодогдсон хүүгээ төлнө.
Хариулт: Та хоёр сарын орлогынхоо 28 хувиар зээл төлж байгаа юм байна. Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар ипотекийн зээл авсан хүн сарын орлогынхоо 45 хувиар зээл төлж болно гэж үздэг. Үүгээр тооцож үзвэл та сард 285 мянган төгрөгний төлбөр бүхий хэрэглээний зээл нэмж авах боломжтой.
Хариулт: Монгол банкнаас банкуудын хэрэглээний зээл дээр өр орлогын харьцаа 60 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байгаа. Таны жишээн дээр тооцвол та сард 450 мянган төгрөгнөөс илүү төлөлттэй зээл авах боломжгүй байна. Та одоогоор 380 мянган төгрөг сар бүр зээлэндээ төлдөг тул энэ хязгаар бараг тулсан байна. Иймээс банкууд нэмж зээл олгохгүй байгаа юм.
Хариулт: Монгол банкнаас банкуудад тавьсан шалгуур ёсоор та сарын орлогынхоо 60 хүртэл хувиар зээл авах боломжтой. ББСБ-ууд ч мөн таны зээлээ төлөх орлогын эх үүсвэрийг давхар судалж байгаа.
Цалингийн зээлийн хэмжээг банк тогтоодог. Та шууд банкиндаа хандаж цалингийн зээл авах хүсэлтэйгээ илэрхийлээд, зээлээсээ lend.mn-ий зээлийг хаана гэдгээ хэлэх хэрэгтэй.
Хариулт: Монголбанкнаас банкуудын хэрэглээний зээлд дээд хязгаар тогтоосон. Тэгэхээр дээд тал нь бүх банкных адил гэсэн үг. Та орлогынхоо 60 хувиар зээл төлж болохоор журамласан байгаа. Хүүгээсээ хамааран зээлийн дүн бага зэрэг өөрчлөгдөнө. Гэхдээ та яавал их зээл авах уу гэж бодохын сацуу, одоо авах гэж буй зүйлээ зээлээр санхүүжүүлэх нь зөв үү? Яавал бага хүүтэй зээл авах вэ гэдгээ давхар бодохыг зөвлөж байна. Банкуудын хэрэглээний зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/z/1229 эндээс үзээрэй.
Одоо байгаа зээлийнхээ ихэнхийг төлөөд, зээлээ бүрэн хаахаасаа өмнө банкиндаа учир байдлаа тайлбарлаж, хүсэлт гаргаад үзэх хэрэгтэй. Хэрэв харьцдаг банк тань хүсэлтийг тань хүлээн авч, зөвшөөрвөл Монголбанкинд хүсэлт явуулж, зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах боломжтой. Өөр боломж үгүй.
Дор хаяж 6 сар болсон хүмүүст Банкууд цалингийн зээл олгодог.