SMART BUSINESS – Бизнесээ ухаалгаар удирдъя

Захирал та өглөө ажилдаа ирээд, кофегоо уух зуураа бизнесийнхээ бодит нөхцөл байдлыг 1 минутад харж чадаж байна уу? Эсвэл нягтлан, менежерүүдийнхээ бэлтгэсэн олон хуудас Excel тайланг хүлээсээр цаг алдаж байна уу?.
Бизнес томрох тусам дата ихэсдэг ч, хяналт сулардаг бичигдээгүй хууль бий. Тэгвэл таны бизнест хуримтлагдсан тэр их датаг зүгээр нэг тоо биш, "Амьд", шийдвэр гаргахад тусалдаг хэрэгсэл болговол ямар вэ?.
Бид танд Google-ийн технологид суурилсан, бизнесээ хянах, удирдах, сайжруулах SMART BUSINESS багц шийдлийг санал болгож байна.
Бид танд дараах 3 шийдлийг санал болгоно:
1. SMART SALES – Борлуулалтын удирдлагын систем
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан энэхүү систем нь таны гар утсан дээр бизнесийн тань "судасны цохилт"-ыг мэдрүүлнэ. Та хаана ч явсан дараах 5 асуултын хариултыг цаг тутамд авах болно:
- Бизнесийн хэмнэл: Төлөвлөгөө биелж байна уу?.
- Барааны шинжилгээ: Аль бараа мөнгө түгжиж, аль нь таныг тэжээж байна?.
- Багийн бүтээмж: Хэн нь борлуулж, хэн нь зүгээр сууж байна?.
- Зах зээлийн зураглал: Та хаана боломжоо алдаж байна?.
- Нууцлаг зүй тогтол: Хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв
2. SMART BUSINESS – Удирдлага, хяналтын нэгдсэн систем
Бизнес томрох тусам Санхүү, Үйлдвэрлэл, Маркетинг тус тусдаа "Вант улс" болж хувирдаг. Энэхүү шийдэл нь таны одоо ашиглаж буй бүх програм (Санхүү, ERP, Excel)-ын датаг нэгтгэж, Захиралд зориулсан "Нэгдсэн Удирдлагын Самбар"-ыг үүсгэдэг.
- Санхүүгийн эрүүл мэнд (Cashflow, Ашиг).
- Үйлдвэрлэл & Процессын хяналт.
- Маркетингийн үр өгөөж (ROI).
- Стратеги менежмент & KPI хяналт.
3. SMART MANAGER – Чадавхижуулах сургалт
Хамгийн сайн системтэй байсан ч ашиглах хүн нь бэлэн биш бол үр дүн гарахгүй. Бид танай менежерүүдийг датагаар сэтгэж, тоогоор удирдахад сургана.
- Advanced Excel & Google Sheets арга барил.
- Data Driven Decision Making (Датанд суурилсан шийдвэр гаргалт).
Яагаад биднийг сонгох вэ?
SMART BUSINESS-ийн үүсгэн байгуулагч Д.Дамдинжав нь ХасБанк, Азийн Хөгжлийн Банк (ADB), Дэлхийн Банкны төслүүдэд ажилласан туршлагатай дата шинжээч юм. Бид жижиг, дунд бизнесүүдэд том корпорацийн түвшний оновчтой удирдлага, KPI системийг нэвтрүүлэх зорилготой ажилладаг.
Эрсдэлгүйгээр эхлүүлье: ҮНЭГҮЙ ОНОШИЛГОО
“Та бидний ур чадвар, үйлчилгээний үр дүнд итгэхгүй байж болно. Тиймээс эхлээд ҮНЭГҮЙ ОНОШИЛГОО хийлгээд үз". Та борлуулалтын түүвэр датагаа (Excel) бидэнд илгээхэд л хангалттай. Бид 48 цагийн дотор танай борлуулалтын шинжилгээ, оношлогоог гаргаж, танилцуулна. (Төлбөр: 0₮).
Дэлгэрэнгүй танилцуулга болон загваруудыг үзэхийг хүсвэл доорх товчлуур дээр дарж Брошурыг татаж авна уу.
[ ТАНИЛЦУУЛГА ТАТАЖ АВАХ (PDF) ]
Холбоо барих: Утас: 8586-0555 Мэйл: damdinjav@mongo.mn
