Шүүж үзэх:
Сайн байна уу би хашаа байшингийн зээл хамтран зээлдэгчгүйгээр хөөцөлдөж болох уу хамтран болох хүнгүй учраас тулгамдаж буй асуудал болоод байна. мэдээлэл өгөөч /Баярлалаа/

Орлого хүрч байвал болно

сайн байна уу би ажилж бгаа газраа 8жил болж бна нийгмийн даатгал багаар төлдөг өмнө 1сая гаргаад авдаг бсан сүүлийн бараг жил 2,5авдаг болсиймаа хашаа байшингийн зээлд хамрагдах боломж хэр бол хэлж туслаач

Банк ихэнхдээ таны орлогыг НДШимтгэлээс тооцдог тул НДШ бага төлдөг бол танд олгох зээлийн хэмжээ бага гарах магадлалтай. Хэдэн төгрөгийн зээлд хамрагдах боломжтойгоо та http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж тоожоц үзээрэй.

Сайн байнуу би 35саяд хашаа байшин авах гээд сарын цалин 12000000 гар дээрээ 900000 бол авдаг надад зээл гархуу одоо ямарч зээл байхгүй НД төлдөг 2жилийн өмнө хаан банкнаас зээл аваад төлөөд дуусан муу зээлийн түүхтэй зээл гарах боломж байнуу

Шууд хэлэх боломжгүй. Банкны салбарт хандан судалгаа хийлгэх хэрэгтэй. Монгол банкны ангилал, орлого, хашаа байшингийн үнэ зэргийг судлаад хариу өгнө. Огт боломжгүй зүйл биш

Хоосон хашаа барьцаалсан зээлийг ямар ч банк гаргадаггүй юм уу? Хашаа барьцаалж зээл авахын тулд банк бусд л хандах уу? Хүүхэд асрах чөлөөтэй байгаа ба ажлын газраас НДШ төлөгдөж байгаа. Ийм нөхцөлд хашаа барьцаалаад зээл олгогдох болов уу?

Газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй бол банкууд барьцаалж зээл олгож байгаа. Гэхдээ хэдээр үнэлэх вэ гэдэг нь банкны шийдэх асуудал шүү. Харин та ажилдаа эргэж ороогүй байгаа бол банкууд зээл судлахгүй

Би энэ байгуулагадаа орхоосоо өмнө ондоо байгуулгад тасралтгүй ндш төлж байсан энэ байгуулгад ороод ндш таслаагүй төлж байгаа энд ороод гурван сар төлж байгаа нийт 14 сар төлж байна би цалингийн зээлд хамрагдаж болох уу

Банкууд доорх хоёр үндсэн шалгуурыг тавьж байгаа. 1. Танай шинэ орсон байгууллага тухайн банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байх ёстой 2. Та одоогийн ажлаа дор хаяж 6 сар тогтвортой эрхэлсэн байх ёстой.

Би хашаандаа байшин бариулах гэсэн юмаа гэхдээ зээлээр

Хашаа байшин барих зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

сайн байна уу би 35 саяаар хашаа байшин авах гэж байгаа юмаа 10саяыг нь бэлэн өгсөн юмаа үлдсэн мөнгйиг нь байшинг тавиад гаргаад өгч болох уу цаад хүнтэйгээ тохирсон юмаа

Та хангалттай хэмжээний урьдчилгаа төлбөр төлсөн байна. Банкуудын санал болгож буй хашаа байшин худалдан авах зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/z/1251 энэ хаягаар орж үзнэ үү. Хашаа байшин худалдан авах зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл, тооцоолол авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.

sain baina uu manaih 6 am bvltei ger bvlvdin gishvdes 2 ni tsalintai....neg tsalingin zeeld sard 2ulaa niiled 550000 togrog zeelend toldog........20,000,000 hashaa baishingin zeel awah bolomj baiga yu

Та хашаа байшингийн зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл, тооцоолол хийлгэж авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү. Бид танд иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл өгөх болно

Сайн байна уу Хүү сард 800000, харин би 700000 төгрөгний цалинтай ажилладаг Ам бүл 2 Байшин барих зээл авч болох уу Ямар нэгэн өр, зээл байхгүй.

Хашаа байшин барих зээлийн талаар иж бүрэн мэдээлэл, зөвлөгөө авч, тооцоолол хийлгэхийг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Sn bna uu shineer hashaa avch baishin barih gesen yumaa mashinii lizengtei bgaa 9r sard duusna zeel avch boloh bolov uu

Таны орлого зээлээ төлж хүрэх эсэх, урьдчилгаа төлбөр хангалттай эсэх, мөн банкны тавьдаг бусад шалгууруудыг хангаж буй эсэхээс хамаарна. Хашаа байшин барих зээлийн талаар иж бүрэн мэдээлэл, зөвлөгөө авч, тооцоолол хийлгэхийг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Sain bn uu?. Manai urhiin orlogo 1000000 orchim yumaa. Tsalingiin zeeld 400garuig tuldug. 20sayiin hashaa baishin banknii zeeleer awmaar bga yumaa. Uridchilgaa n bgaa. Hashaa baishingiin zeel hamgiin ihdee heden jileer ugdug we. Ergen tulult ni hamgiin baga bhaar hedn jileer awah bolomjtoi we.

Та манай http://www.mongo.mn/zeel/zovlogoo үйлчилгээнд хамрагдаж дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авна уу.

Sain bnuu. Hashaa baishingaa 20sayd baritsaalj zeel awah gsn yumaa. Bi hvvhdee hard gertee bgaa. Nuhur 1000000 tugrugnii tsalintai tsalingiin zeelend sard 340000 iig tuldug. Hashaa baishin baritsaalsan zeel hamgiin urtdaa heden jiliin hugatsaatai bdg we. Tsalingiin 50%aas heterkvgeer bagaar tuluh bolomjtoi yu

Сайн байна уу?

Та өөртөө хэрэгтэй зүйлийг асуусан байна. Хашаа байшин барьцаалсан зээл харьцангуй хүү өндөртэй, хугацаа богинотой байдаг. Иймээс сард төлөх төлбөр нь өндөр гардаг.

Хэрэв та 20 саяд хашаа байшингаа барьцаалаад зээл авбал сар бүр ойролцоогоор 1,2 сая төгрөг 2 жилийн турш төлөх болно. Тухайлбал 3% - 1,18 сая; 3,3% - 1,22 сая; 3,5% - 1,25 сая гэх мэт төлбөрүүд гарна. Тэгэхээр 1 сая төгрөгийн орлоготой бөгөөд одоогоор 340,0 мянган төгрөг сар бүр төлдөг бол үүнийг зэрэг төлөх ямар ч боломжгүй бөгөөд банк, ББСБ-ууд ч өгөхгүй болов уу.

Танд үнэхээр гэнэтийн ийм хэрэгцээ гарсан уу? Та асуудлаа санхүүгийн зөвлөгөө өгдөг хүмүүстэй уулзаж шийдсэн нь дээр.

Сайн байцгаана уу? би хашаа байшингийн зээл сонирхож бна. Би сард 2000000 дээш төгрөгн цалин авдаг сард банканд 1300000 төгрөг төлнө. Эхнэр сард 600000 төгрөг цалинтай . Иймд 20 саяын хашаа байшингин зээл авч болох уу?

Та манай сайтын "БИ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ" гэдэг хэсгээр орж тооцоолол хийлгэнэ үү. 

Энэ үйлчилгээг ашиглан та сард төлөх зээлийн төлбөр, таны орлого хүрэлцээтэй эсэх, урьдчилгаа хүрэлцээтэй эсэх, аль банкнаас авбал хэдий хэмжээний хүү төлөх зэргийг нэг дор бодуулан авах боломжтой. Үйлчилгээний төлбөр 2,000 төгрөг.  Дэлгэрэнгүй хаяг http://www.mongo.mn/zeel/zovlogoo

Sain bna u 1 asuult bna a nohor bid 2 , 10n sayiin hashaa baishin avah gesiin uridchilgaa hediig ogoh uu zeel hoostoldoj boloh bolov u nohor maani sard 800000 togrognii stalintai 244000 bankind toldog bi gertee 3n huuhdee hardag uridchilgaagaa bankind toloh u medeelel ogch tuslaach

Сайн байна уу?

Хашаа байшингийн зээлд урьчдилгаа 30 хувь шаардагдана. Мөн үүнээс гадна та хоёрын орлого сарын зээлийн төлбөртөө хүрч байх ёстой болно. Хэрэв 3 саяын урьдчилгаагаа төлөөд үлдсэн 7 сая төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлж авбал сард ойролцоогоор 183000 төгрөг төлнө. Одоо төлж байгаа зээлтэйгээ нийлээд 427000 төгрөг болох бөгөөд танай өрхийн сарын орлогын 53 хувь болох юм байна. Хэрэв зээлээ 8-10 жилээр авбал орлого хүрэлцээтэй гэж үзэх юм байна. Та mongo.mn сайтад зочлон "ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ"-д хамрагдах боломжтой.

sn bnuu xashaa baishin awax gej bga ym xarin ter awax xashaga banknas songoh ymuu oorsdoo huwiara xasha baishinga olchod bankind handax estoi yu

Та авах гэж буй хашаа байшингаа өөрөө хайж олно. Тэгээд зарах хүнтэйгээ үнээ тохироод хэдэн төгрөг дутаж байна түүнийгээ банкнаас зээлж авч болно.

Харин хашаа байшин зээлээр авах хүсэлтэй байгаа бол банкууд ямар шалгуур тавьдаг, ямар материал бүрдүүлэхийг шаарддаг, мөн сард хэдэн хувийн хүү төлөх зэрэг мэдээллийг авахыг хүсвэл та энд дарна уу.

Сайн байна уу? та бүхэнд амжилт хүсье. би өвөрхангай аймагт орон сууцтай.Тэгээд улаан үүдэд ажиллаж байгаа. Энэ байраа барьцаалаад надад улаан баатарт зээл олдохуу. Аль эсвэл байраа зараад урьдчилгаа 40 хувийг төлөөд байрны зээлд хамрагдах гэвэл нийгмийн даатгал заавал төлсөн байх шаардлагатай юу. Та бүхэнд асуултанд минь хариулж туслаач

Сайн байна уу?

Таны асуултыг тоймловол:

  • Гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Нийгмийн даатгал төлдөггүй
  • Орон нутагт өөрийн орон сууцтай.
  • Байраа барьцаалж зээл авах, эсвэл орон сууцны зээл авах

Банк хүнд мөнгө зээлдэхдээ энэ хүн буцаагаад төлж чадах уу? гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Тэгэхээр танд хамгийн эхэнд тулгарах асуудал бол өөрийн орлогоо нотлох явдал юм.

  • Гадаадад ажилладаг иргэдийн орлогыг банк ихэвчлэн Монголд амьдардаг аав, ээж, ах дүүгийн нэр нэр дээр илгээж байгаа, эсвэл Монголын банкин дахь данс руу хийж байгаа баримтыг үндэслэн тогтоодог. Хэрвээ та Монгол руу ямар нэг байдлаар сар бүр эсвэл тогтмол мөнгө илгээж байсан, илгээсэн мөнгөний баримт эсвэл дансны хуулгаа хадгалж байгаа бол орлогоо нотлож чадна гэсэн үг. Хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол зээл хөөцөлдөх ямар ч боломжгүй. Нэгэнт Монгол руу илгээж байгаа мөнгөөр орлогыг тооцож байгаа тул нийгмийн даатгал төлсөн байх эсэх нь таны орлогыг тодорхойлоход хамааралгүй юм.
  • Гадаадад оршин сууж байгаа хүнд байраа барьцаалж богино хугацаагаар зээлийг өгдөг банк одоогоор байхгүй байна.

Гадаадад оршин сууж байгаа хүндХасБанк урт хугацааны орон сууцны зээл олгодог. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны сайтын энэ хэсгээс авна уу?

sain bn uu bi am bi gants bie 600 myngan togrognii tsalintai gar deer 500 dongoj gargaad awdag bol heden togrognii bair taaruulj awah estoi we todorhoi hariulaad ogooch tegehuu

Зээлдэгчид тавигдах шалгуур:

  • Сүүлийн 1-2 жил тухайн байгууллагатаа хөдөлмөрийн гэрээгээр ажилласан үндсэн ажилтан байх.
  • Нийгмийн даатгал тасралтгүй төлсөн.
  • Зээлийн түүхтэй бол банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байх.
  • Зээл хүсэгч нь хэд хэдэн төрлийн зээлтэй байж болох бөгөөд нэг сард төлөх нийт зээлийн төлбөр нь өрхийн сарын цэвэр орлогын 45%-иас илүүгүй байна.

Хэрэв та 500,000 төгрөгийн цэвэр цалинтай бол зээл төлөх чадвар 500,000*45%=225,000 төгрөг байна. Энэ дүнд 26,600,000 төгрөгийн зээл авах боломжтой ба нийт 38,000,000 төгрөгийн үнэлгээтэй байрны урьчилгаа төлбөрт 11,400,000 төгрөгий гтөлнө.

Урт хугацааны зээлд хамтран зээлдэгч гэж заавал шаардах бөгөөд та ганц бие тул хамтран зээлдэгч нь таны эцэг эх, төрсөн ах, эгч, дүү байвал сайн. Хамтран зээлдэгч таны зээлийг төлөх чадвартай , тогтсон мөнгөн орлоготой этгээд байна.

Сайн байцгаана уу Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье нэг асуулт байна нөхөр бид 2 хашаа байшин лизингээр авах гэж байгаа юм л даа Тэгтэл урьдчилгаа хүрдэггүй би цалингийн зээл аваад урьдчилгаагаа бүрдүүлвэл манай нөхөрт хашаа байшингийн зээл олгох болов уу Мөн би тэгээд зээлтэй болчихоор нөхрийгөө батлан дааж хамтран зээлдэгч болж болох уу Жаахан ойлгомжгүй бичсэн уучлаарай Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье Цаг үргэлж хэрэгтэй мэдээлэл өгдөгт манай гэр бүл маш их талархдаг шүү

Хариулт:

Таныг хашаа байшин худалдан авах зээлийн талаар нэлээдгүй судалгаа хийсэн байна гэж ойлголоо. Гэтэл урьдчилгаа төлбөр дээр асуудал үүсчээ.Энд зээл төлөх чадвар, зээлийн давхардлын талаарх асуудал хөндөгдөж байна.

Хашаа байшин худалдан авах зээлийн хувьд зээл төлөх чадвар нь ихэнх арилжааны банкуудын хувьд өрхийн нийт цэвэр орлогын 50% байдаг. Өрхөд сарын орлого нь хангалттай байгаад, зээл төлөх чадвартай байх юм бол цалингийн зээл, хашаа байшин худалдан авах зээл, зэрэгцүүлээд та санхүүгийн түрээсийн зээл /хэрэглээний лизинг/-ийг ч аваад сардаа 3 төрлийн зээл төлөх боломжтой юм. Хамгийн гол нь эдгээр бүх зээлүүдийн сарын зээлийн эргэн төлөлт нь нийт өрхийн орлогын 50%-иас хэтрэхгүй байхад хангалттай юм.

Өөрөөр хэлбэл сардаа 1,500,000 төгрөгийн өрхийн цэвэр орлоготой бол 750,000 төгрөгөөр зээлүүдийн эргэн төлбөрийг төлөх боломжтой.

Иймээс та өөр дээрээ цалингийн зээл аваад урьдчилгаа төлбөрөө бүрдүүлээд, нөхрийнхөө нэр дээр хашаа байшин худалдан авах зээл хөөцөлдөж болно. Таны нөхөр буюу үндсэн зээлдэгч нь дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Цалингийн эсвэл бизнесийн гэх мэт тодорхой идэвхтэй орлоготой.
  • Орлого нь бичиг баримтаар баталгаажих боломжтой.
  • 1-2 жил тогтвортой ажилласан.

Эдгээр шаардлагыг хангасан нөхцөлд та 2 банктай уулзан зээлээ хөөцөлдөж, та өөрөө хашаа байшин худалдан авах зээлийн хамтран зээлдэгч нь болох боломжтой.

Sain bnu. nuhur bid2 gadaadad ajilladag yumaa. bichig barimtaa burduuleed hashaa baishingiin zeel awch bolohu. herhen yaj awah we?

Сайн байна уу?

Банк хүнд мөнгө зээлдэхдээ энэ хүн буцаагаад төлж чадах уу? гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Тэгэхээр танд хамгийн эхэнд тулгарах асуудал бол өөрийн орлогоо нотлох явдал юм.

Гадаадад ажилладаг иргэдийн орлогыг банк ихэвчлэн Монголд амьдардаг аав, ээж, ах дүүгийн нэр нэр дээр илгээж байгаа, эсвэл Монголын банкин дахь данс руу хийж байгаа баримтыг үндэслэн тогтоодог. Хэрвээ та Монгол руу ямар нэг байдлаар сар бүр эсвэл тогтмол мөнгө илгээж байсан, илгээсэн мөнгөний баримт эсвэл дансны хуулгаа хадгалж байгаа бол орлогоо нотлож чадна гэсэн үг. Хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол зээл хөөцөлдөх ямар ч боломжгүй.

Зээл хөөцөлдөхөд хэрэг болох нийтлэлийг http://mongo.mn/c/190 - ээс уншина уу?


Энэ асуулт гадаадад байгаа Монгол хүн болгонд тохиолдож байгаа болохоор дэлгэрэнгүй тайлбарлах нь бидний үүрэг болоод байна. Хэрвээ та орлогуудаа нотлох баримтын хуулбар, өөрийнхөө байдлыг бидэнд ирүүлэх боломжтой бол бид таны өмнөөс банкуудтай уулзаж, бүр дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох юм.

Өөрийн нэр дээр бдаг хашаа байшингаа барьцаалж 30%аа төлөх эсвэл урдчилгаа төлөхгүй өөрийн нэр дээрх хашаа байшин, авах хашаа байшингын гэрчилгээ 2оо банкинд тавиад 100% урдчилгаагүй олгодог банк бнуу

Сайн байна уу? таны асуултын хариултаа дараах линкээр орж авна уу?

http://mongo.mn/c/182

Sain bna uu? yunii umnu tanai hamt olond ajliin undur amjilt husie. Mun urgelj heregtei medeelleer hangaj bdagt talarhalaa ilerhiiliee. Nuhur bid 2 huviaraa biznes erheldeg sariin 5-7 sayiin togtmol orlogotoi. Bid 2 belen mungu tsugluuldaggui l dee. Ene munguu ergelduuleh ni iluu heregtei bdag yum. Tegeheer neg asuult bnaa. Lagerluu house barihad 8-iin ipotekiin zeelend hamragdah bolomj bga yu. Zaaval hotod hashaa baishingiin zeel ugj bga yumuu. Sain delgerengui medeelel ugch tuslaach. Bayarlalaa

Хэрвээ та сард 5-7 саяын орлого олдог бол банкнаас зээл авах бүрэн боломжтой. Харин банкинд орлогоо нотлох нь тулгарч болох хамгийн хүнд асуудал мэт санагдлаа. Банкуудад амины орон сууц барих зээл гэж байдаг. Үүнд мөн House орно. Бид амины орон сууцны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа. Энэ ажилд нилээд судалгаа, хугацаа шаарддаг гэдгийг ойлгоно гэж найдаж байна. 

Эхний ээлжинд та доорх линкээр ороод, анхан шатны мэдээлэл авна уу?


Хашаа байшингийн зээл авахад тавигдах шалгуур

Хашаа байшингийн зээл авахад бүрдүүлэх материал

Таньд асуулт байна уу?