Нэмэлт барьцаа - орон сууц, хашаа байшин барьцаалбал урьдчилгаа төлөхгүй байж болно. Эсвэл цалингийн зээл аваад тэр мөнгөөрөө машин худалдаж авч болно. Хэрэв энэ хоёрын аль нэг нь боломжгүй бол Төрийн банк хамгийн бага урьдчилгаа шаарддаг буюу 10%, бусад банкууд 15% урьдчилгаа шаардаж байгаа
Гадаадад ажилладаг, амьдардаг бол одоогоор зээл олгох боломжгүй байгаа
Болно
Гадаад банкны хуулгаар банкнаас авч байсан тохиолдол байхгүй. ББСБ яахыг сайн мэдэхгүй байна
Ямар төрлийн зээл авах вэ. Ер нь юунд зориулж зээл авахаас хамаарч дор хаяж 6 сар зарим зээлийн хувьд 1 жилээс дээш хугацаанд ажилласан байх, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх хэрэгтэй
Машин лизингийн дээд хугацаа 30 сар. 5 сая төгрөгийн зээлийг сарын 1.6 хувиар 30 сараар авна гэвэл сард 211.000 төгрөг төлөхөөр байна
урьдчилгаа 4 сая төгрөг өөрөө гаргана. үлдсэн 16 сая төгрөгийг 30 сараар, сарын 1.6 хувиар тооцоход сар бүр 677.000 төгрөг төлөхөөр байна
Хамрагдах боломжтой, орлогоос чинь хамаарч олгох боломжтой зээлийн хэмжээ тогтоно, урьдчилгаа 20 хувь, үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалбал урьдчилгаа төлөхгүй байж болно. гэхдээ таны авах боломжтой зээлийн хэмжээ болон худалдаж авах машины үнэ 2-оос хамаарч зөрүүг өөрөө гаргах шаардлагатай болно.
Дан ганц дансны хуулгаар орлого нотлох боломжгүй. Монгол банкны журмаар хувиараа бизнес эрхэлдэг бол татварт гаргаж өгч байгаа орлогоор тооцно. Татвар төлөгчийн дэвтэр гэж бий. Түүн дээр хэдэн төгрөгний орлого тайлагнаж татвар төлсөн байна гэдгээр тооцно
Банкууд сарын цалингийн дунджийг тооцохдоо сүүлийн 12 сард авсан цалингийн нийлбэрийг 12-д хувааж олдог. Та 6 сар ажилласан тул энэ тооцооллоор сарын дундаж цалин бага буюу 604 мянга гарна. Гарт олгох цалингийн 60 хувиар тооцоход та сардаа 293 мянгөн төгрөг төлөх боломжтой буюу ойролцоогоор 7 сая төгрөгийн зээл авах боломжтой гарах нь. Хэрэв та 12 сараа гүйцээн ажиллавал ойролцоогоор 17 сая төгрөгийн зээл авах боломжтой болно. Урьдчилгаа 4 саяаа бэлдчихвэл та 20 саяын үнэтэй машиныг 12 сар бүтэн ажилласны дараа зээлээр авах боломжтой болох юм.
Цалингийн орлоготой хүмүүс төлсөн Нийгмийн даатгалаараа орлогоо нотлох боломжтой. Гэхдээ зарим зээлийн ажилтнууд давхар банкны дансны хуулга шаарддаг шүү.
Авах гэж байгаа машины үнийн дүнгийн 20 хувийг урьдчилгаанд төлөх шаардлагатай. Гэхдээ таны орлого НД-аар баталгаажихгүй бол танд банкууд зээл олгохгүй
8 саяын үнэтэй машин авахын тулд урьдчилгаа 1.6 сая шаардлагатай болно. Үлдэх 6.4 сая төгрөгийн зээлийг 2.5 жилээр авахад сард ойролцоогоор 274 мянган төгрөг төлнө. Энэ зээлийг төлөхөд таны орлого хүрэлцээтэй. Та орлогоо нотлохдоо НД-аараа нотлоорой. Дэлгэрэнгүй зөвлөгөөг та http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөөд авах боломжтой
Таны урьдчилгаан дээр үндэслээд тооцоо хийе. 20 хувиар тооцвол та нэмж 10.4 саяын зээл авах боломжтой. Энэ зээлээ 2.5 жилээр сарын 1.6 хувийн хүүтэй авбал та сард 439 мянган төгрөг төлөх юм байна.
Машин лизингээр авах бол доод тал нь 10-15 хувийн урьдчилгаа төлнө. Урьдчилгаа төлбөрийн оронд үл хөдлөх хөрөнгө барьцаалж болох ч энэ нь таны хувьд илүү зардалтай, хүндрэлтэй алхам болно. Та машины лизингийн талаар өөрт зориулсан цогц зөвлөгөө авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.
Mongo.mn
Та сард ойроцоогоор 250000 төгрөг төлөх юм байна. 30 сараар тооцвол ойролцоогоор 6 сая төгрөгийн зээл авах боломжтой. Урьдчилгаа 20 хувиар тооцоход та 1.5 саяын урьдчилгаа бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд нийтдээ 7.5 саяын машин авах боломжтой юм байна. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
Дор хаяж 15 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлсэн байх ёстой. Таны орлого дээр үндэслэн бодоход та ойролцоогоор 6 орчим сая төгрөгийн зээл авах боломжтой байна. Машины лизингийг хэрхэн авах, хэдий хэмжээний зээл авах боломжтой зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.
30 хувийн урьдчилгаатай бол та нэмж газраа барьцаалах шаардлагагүй. Зээлэнд төлж байгаа мөнгө танай өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байвал танд дараагийн зээлийг нэмж олгох боломжтой.
Хариулт: 15-20 хувийн урьдчилгаа төлбөр төлсөн нөхцөлд банкны лизингээр машин авах боломжтой. Машины лизингтэй холбоотой иж бүрэн мэдээлэл, тооцоолол хийлгэж авахыг хүсвэл та http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.
Хариулт: Хэрэглээний зээл дээр банкууд өрхийн орлогын 60 хүртэл хувиар зээл төлж болно гэж үздэг. ББСБ-ууд үүнээс өндөр хувиар зээл төлөх боломж олгодог. Энэ жишгээр та өөрөө тооцоод үзээрэй.
Та 3 сая төгрөгийн урьдчилгаатай бол ойролцоогоор 20 сая төгрөгний үнэтэй машин лизигдэх боломжтой. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.
Та 3 сая төгрөгийн урьдчилгаатай бол ойролцоогоор 20 сая төгрөгний үнэтэй машин лизигдэх боломжтой. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.
Орлого нотлох боломжгүй бол дор хаяж 40 хувийн урьдчилгаа бүрдүүлсэн үед зарим ББСБ-уудаас машины лизинг авах боломжтой.
Цаашид гар дээр авдаг цалингаа банкны дансаараа дамжуулж авч байхыг зөвлөе. Ингэсэн тохиолдолд банкууд таны орлогыг нотлогдох боломжтой гэж үзнэ.
Дор хаяж 6 сар ажилласан байхыг шаардана.
Хэрэв таны урьдчилгаа төлбөр хүрч байгаа бол үлдсэн зээлийнхээ барьцаанд авч буй машинаа тавиад машины лизинг авах боломжтой.
Дор хаяж 6 сар ажилласан, урьдчилгаа 15 хувь бүрдүүлсэн тохиолдолд та зээл авах боломжтой.
Заавал өмчлөх гэрчилгээтэй байх ёстой.
Машины лизингд хамрагдахыг хүсвэл та доод тал нь 10-15 хувийн урьдчилгаа төлбөртэй байх шаардлагатай. Эсвэл та цалингийн зээл аваад түүгээрээ машин худалдан авч болно.
Бизнес эрхлэгчдэд банк доод тал нь тухайн бизнесээ 6 сараас 1 жилийн хугацаанд хийсэн байх шаардлага тавьдаг. Иймээс боломжгүй.
Мөн орлогоо нотлохын тулд татварын цэнхэр дэвтэр, дансны хуулга хэрэг болно гэдгийг анхаараарай.
Сайн байна уу?
Таны орлого зарлагын хуулга буюу хар дэвтэр нь орлогын нотолгоо болно. Гэхдээ сүүлийн үед банкууд таны хар дэвтэр дээр нэмээд бараа татан авсан баримтууд, зарим орлогоо дансаар авсан бол тухайн дансны хуулга, зарим тохиолдолд түрээсийн гэрээ, бизнес эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой баримтууд зэргийг нэмж шаардан, таны хар дэвтэртэй тулган үзэх байдлаар таны орлогыг баталгаажуулдаг болсон. Тэгэхээр та нийгмийн даатгал төлдөггүй ч гэсэн эдгээр баримтуудыг цуглуулан, хар дэвтрээ тогтмол хөтөлж байгаа тохиолдолд банк таны сарын ашгийг тооцож үзээд зээл олгох боломжтой. Машин лизингээр авахад та 15-20 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлсэн бол нэмэлтээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө танаас шаардахгүй. Хар дэвтрийн талаар та http://www.mongo.mn/c/165 эндээс дэлгэрэнгүй уншиж танилцаж болно.