ОРОН СУУЦ, ХАШАА БАЙШИНГИЙН ЗЭЭЛИЙН СУРГАЛТ

“Орон сууцны зээл ёстой бүтэхгүй ...”, "Зээлээ хэд дахин нугалж төлнө", "Ипотекийн зээл төлөөд байхад ерөөсөө хорогддоггүй юм билээ", "Урьдчилгаа 30%-ийг яаж цуглуулах вэ?", "Хашаандаа байшин барихад хэдэн төгрөг ордог бол?", “Зээлээр хашаа байшин худалдаж авбал ашигтай юу” гэх мэт түмэн бодлууд толгойд эргэлдэж, таныг хойш татсаар байна уу?
Амьдралынхаа хамгийн том хөрөнгө оруулалтыг хийхэд хэнд ч гэсэн айдас, эргэлзээ төрдөг. Гэвч байр орон сууцтай болох мөрөөдлөө “мөрөөдөл” чигээр нь байлгаад байж болохгүй. Хамгийн гол нь өөрийн боломж, банкны шалгуур зэргийг тааж суух биш, аль болох эртнээс мэдэж, зорилгодоо хүрэх санхүүгийн алхмаа эхлүүлэх хэрэгтэй.
Энэ бүхэнд чиглэсэн “ОРОН СУУЦ, ХАШАА БАЙШИНГИЙН ЗЭЭЛ” сэдэвт 1 цаг 30 минут үргэлжлэх онлайн сургалт, зөвлөгөө, тооцооллыг Mongo.mn сайтын зүгээс санал болгож байна. Сургалтын хөтөлбөртэй танилцана уу.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
Нэг. ОРОН СУУЦ, ХАШАА БАЙШИНГИЙН ЗЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ
- Монголчууд ямар ямар хөрөнгөтэй болохыг хүсдэг вэ?
- Гэрт, Түрээсийн байранд, Зээлийн байранд амьдрахын ялгаа
- Хүмүүс хэдэн наснаас байр, орон сууцтай болохоор хөөцөлдөж эхэлдэг вэ?
- Зээл хөөцөлдөж буй хүмүүсийн орлого олдог хэлбэр
- Зээл хүсэгчдийн ажилласан жил
- Зээл хүсч буй хүмүүсийн дундаж цалин
- Ажилласан жил
- Хүсч буй орон сууцны үнэ
- Хүсч буй зээлийн хэмжээ
Хоёр. ЗЭЭЛЭЭР БАЙРТАЙ БОЛОХ АШИГТАЙ ЮУ?
- Орон сууцны зээлийн талаар хүмүүсийн эргэлзээ, гомдол
- Эргэлзээ 1: Зээлээр байртай болох нь ашигтай юу?
- Эргэлзээ 2: Зээлээ хэд дахин нугалж төлдөг үү?
- Эргэлзээ 3: Зээлээ төлөөд байхад хорогддоггүй юу?
- Гомдол 1: Зээлийн олдоц муу байна уу?
- Ипотек, банкны орон сууцны зээлийн тухай
Гурав. ТА ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ЗЭЭЛ АВЧ ЧАДАХ ВЭ?
- Зээлийн сарын төлбөрөө хэрхэн тооцох
- Өр орлогын харьцаа 45% гэж юу вэ?
- Та хэдэн төгрөгний зээл авах боломжтой вэ?
- Та яг одоо хэдэн зээлтэй вэ?
- Таны одоогийн зээл авч болох зээлийн хэмжээнд нөлөөлөх үү?
Дөрөв. ИПОТЕК, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?
- Ипотек, орон сууцны зээлд хэрхэн бэлдэх вэ? (10 алхам)
- Зээл хүсэгчдэд тулгарч буй гол бэрхшээлүүд
- Урьдчилгаа төлбөрөө 2 жилд бүрдүүлэх боломж
- 6%-ийн зээлийн шалгуур, түүнийг хэрхэн хангах вэ?
- Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам
- Гол заалтууд
- Зээл хүсэгчид тавих ерөнхий шаардлага
- Орлогоо хэрхэн нотлох вэ? (цалин болон бизнес)
- Заавал хамтран зээлдэгчтэй байх ёстой юу?
- Банк шийдвэрээ яаж гаргадаг вэ?
- Зээл хөөцөлдөх үед гардаг зардлууд
Тав. БАЙРАА СОНГОХОД ЮУГ АНХААРАХ ВЭ?
- Байраа сонгоход юуг анхаарах вэ?
- Орон сууц худалдан авах үед бүрдүүлэх баримт
- Хүмүүсийн гаргадаг алдаа, сургамжууд
- Заавал даатгуулах ёстой юу?
Зургаа. ХАШАА БАЙШИНГИЙН ЗЭЭЛ
- Орон сууц, Хашаа байшингийн зээлийн үндсэн ялгаа
- Хашаа байшингийн зээлийг ямар нөхцөлөөр авбал ашигтай вэ?
- Таны авч болох зээлийн хэмжээ
- Хашаа байшингийн зээлийн ерөнхий нөхцөл
- Орлого болон урьдчилгаагаа хэрхэн нотлох вэ?
- Худалдан авах хашаа байшинг үнэлэхэд юу нөлөөлдөг вэ?
- Хашаа байшин барих жишиг төсөв
- Хашаа байшингийн зээлийн хөөцөлдөх үе шат
- Бүрдүүлэх материал
АСУУЛТ, ХАРИУЛТ
- Асуулт, хариултууд
Сургалт видео хэлбэрээр явагдана. Бодит тооцооллыг та өөрийн жишээн дээр хийх боломжтой.
Үр дүнд нь та зээлээр байр, орон сууцтай болох бодит зураглалтай болно. Мөн өөрт хамгийн ашигтай банк, санхүүгийн үйлчилгээг хэрхэн сонгох мэдлэгтэй болно.
Сургалтын төлбөр: 25’000 төгрөг.
СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ
[ Энд дарна уу ]
Сургалтанд хамрагдсан хүмүүст бэлэн хүснэгт, чек-листүүдийг гарын авлага болгон тарааж өгөх тул та сургалтын үеэр тэмдэглэл хөтөлж цаг үрэхгүй, зөвхөн ойлгож авахад анхаарлаа хандуулахад хангалттай. Мөн дээр нь 1 сарын хугацаанд сургалтын группынхээ гишүүн байж, асуулт асуун хариултаа авах боломжтой.
Mongo.mn - Хамгийн ашигтайг сонго
