​Жилийн 19.5%-ийн хүүтэй “БҮРЭН ФИНАНС ЭЙ БИ ЭС ТЗК” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны урьдчилсан захиалга эхэллээ

  • 2026 / 05 / 27

Улаанбаатар хот. Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Бүрэнфинанс ББСБ” ХХК-ийн охин компани “Бүрэнфинанс Эй Би Эс ТЗК” ХХК-д Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргах албан ёсны зөвшөөрлийг олголоо. Үүнтэй холбогдуулан хөрөнгийн зах зээл дээрх бас нэгэн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын боломж болох "Бүрэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас"-ны урьдчилсан захиалга албан ёсоор эхэлж байна.

“Бүрэнфинанс ББСБ” ХХК нь үйл ажиллагааны цар хүрээ, харилцагчийн бааз, санхүүгийн үзүүлэлтүүдээ тогтвортой өсгөж, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр амжилттай ажилласаар ирсэн. Энэхүү ХБҮЦ гаргах зөвшөөрөл нь компанийн хөгжлийн бас нэгэн чухал алхам бөгөөд харилцагчид болон хөрөнгө оруулагчдад эрсдэлээс хамгаалагдсан, урт хугацааны үнэ цэнийг бий болгох үндэс суурь болж байна.

Хөрөнгө оруулагч та бодит хөрөнгөөр баталгаажиж, эрсдэлээс хамгаалагдсан үнэт цаасанд хөрөнгө оруулж, өөрийн мөнгөн хөрөнгийн өгөөжийг тогтвортой өсгөх боломжтой юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НӨХЦӨЛ:

  • Жилийн үндсэн хүү: 19.5%
  • Татварын дараах бодит өгөөж: 18.5%
  • Хугацаа: 24 сар
  • Хүү төлөгдөх давтамж: 3 сар тутам
  • Үнэт цаасны нэгж үнэ: 100,000 төгрөг

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД:

Тус үнэт цаас гаргах ажиллагааг салбартаа тэргүүлэгч мэргэжлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

  • Анхны үүрэг гүйцэтгүүлэгч: “Бүрэнфинанс ББСБ” ХХК
  • Үнэт цаас гаргагч: “Бүрэнфинанс Эй Би Эс ТЗК” ХХК
  • Андеррайтер: “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК
  • Арилжаалах бирж: Чингис хаан хөрөнгийн бирж

Хөрөнгө оруулагч та бодит хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны урьдчилсан захиалгад амжиж оролцон, санхүүгийн ирээдүйгээ ухаалгаар баталгаажуулаарай.

Холбоо барих: Дэлгэрэнгүй мэдээллийг Андеррайтер “Мандал Капитал Маркетс ҮЦК” 8875-3055 болон “Бүрэнфинанс ББСБ”-аас 7018-7778 утсаар холбогдож авна уу.

Mongo.mn - Хамгийн ашигтайг сонго

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

БАНКУУДЫН ХҮҮГ ТООЦОХ

ОНЛАЙН ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛ

Сурталчилгаа