Ард Бонд II бондын урьдчилсан захиалга эхэллээ - Тогтвортой өгөөжөөр ашгаа арвижуул

Хөрөнгө оруулагчид мөнгөө зөвхөн хадгалахаас илүү тогтмол орлогын урсгал бий болгох, хөрөнгийн багцаа төрөлжүүлэх шийдлийг эрэлхийлэх болсон. Энэ хэрэгцээнд нийцүүлэн “Ард Кредит ББСБ” ХК нийт 12 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Ард Бонд II” нээлттэй бондын хөтөлбөрийг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

Яагаад “Ард Кредит Бонд 2”-ыг сонгох вэ?
Тогтмол, өндөр өгөөжийн баталгаа
Бондын хүү 19.5% бөгөөд хүүгийн орлогыг улирал тутам олгох нөхцөлтэй. Нээлттэй бондын хүүгийн орлогод ноогдох татвар хаалттай бондынхоос бага тул татварын дараах бодит өгөөжөөрөө давуу билээ. Мөн хадгаламжтай харьцуулахад илүү өндөр өгөөж санал болгож буйгаараа онцлог юм.
2. Хүртээмжтэй хөрөнгө оруулалт
Нэг бондын нэрлэсэн үнэ 100,000 төгрөг тиймээс хөрөнгө оруулагч өөрийн санхүүгийн боломж, зорилгод нийцүүлэн хөрөнгө оруулах дүнгээ сонгох боломжтой.
3. Найдвартай, туршлагатай багийн менежмент
“Ард Кредит ББСБ” ХК нь өмнө нь “Ард Бонд I”-ээр нийт 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлж, хөрөнгө оруулагчдын үндсэн болон хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж дуусгасан туршлагатай баг хамт олон юм.
4. Нээлттэй арилжаа
“Ард Кредит Бонд 2” нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржээр олон нийтэд нээлттэй арилжаалагдах ба хөрөнгө оруулагч шаардлагатай тохиолдолд бондоо хоёрдогч зах зээлд худалдах боломжтой.
5. Бодит эдийн засгийг дэмжих санхүүжилт
Бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгийг “Ард Кредит ББСБ” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох хэрэглээний, хөрөнгө барьцаалсан болон бичил, жижиг, дунд бизнесийн зээлийн санхүүжилтэд зарцуулна.
Ингэснээр хөрөнгө оруулагчдын эх үүсвэр иргэд, бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг дэмжихэд чиглэх юм.
Хэрэв та тогтмол өгөөж хүртэх, хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэх, санхүүгийн зорилгодоо хүрэх шинэ боломж хайж байгаа бол “Ард Кредит Бонд 2”-ын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцана уу.
Хэрхэн захиалга өгөх вэ?
Доорх “Энд дарж” бондын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцан урьдчилсан захиалгаа өгөөрэй.
Эх сурвалж: bond.apex.mn
