​БИЗНЕСИЙН МЕНЕЖЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН "ТООН ШИНЖИЛГЭЭ, СТАТИСТИК ХЭРЭГЛЭЭНИЙ" СУРГАЛТ

  • 2026 / 08 / 04

Танай байгууллагын борлуулалт яагаад савлаад байна вэ? Урамшуулал зарлах нь үнэхээр борлуулалтыг өсгөж чаддаг уу? Дараа сард хэдэн ширхэг бараа зарагдахыг урьдчилан таамаглах боломжтой юу?

Хэрэв та эдгээр асуултад датанд суурилсан, шинжлэх ухаанч хариулт өгч, оновчтой шийдвэр гаргахыг зорьж буй бизнес, борлуулалтын менежер бол энэхүү сургалт яг танд зориулагдсан. Энэхүү сургалтаар бид Excel программыг ашиглан бизнесийн дата өгөгдөлд гүнзгий шинжилгээ хийж, ирээдүйг таамаглах практик ур чадваруудыг олгох болно.

Сургалтын хөтөлбөрт:

  • Нэгдүгээр бүлэг - Өгөгдлийн ерөнхий шинжилгээ ба нормал тархалт: Түүвэр судалгаа болон timeseries датаны ялгаа, Descriptive болон Inferential статистикийн ялгааг ойлгох. Өгөгдлийг бүлэглэж (Binning) давтамжийн тархалтыг харах, нормал тархалтын гол үзүүлэлтүүд (Дундаж, Медиан, Мод) болон хэлбэлзлийг (Variance/StDev) тодорхойлох.
  • Хоёрдугаар бүлэг - Тархалтын хэлбэрүүд ба Робаст (Robust) статистик: Худалдан авалтын жигд бус тархалтын онолтой (Lognormal & Exponential) танилцах. Датанд хэт хазайсан утга орж ирсэн үед дундаж болон медианы зөрүүг хэрхэн тооцоолохыг сурах. Excel-ийн Data Analysis Toolpak хэрэгслийг ашиглан нэг товшилтоор статистикийн тайлан гаргах.
  • Гуравдугаар бүлэг - Динамик шинжилгээ, Хугацаа ба Улирлын нөлөө: Борлуулалтын өсөлт, бууралтыг (YoY, MoM) харьцуулан шинжлэх. Хөвөгч дундаж (Moving Average) ашиглан урт хугацааны чиг хандлагыг тодорхойлох, улирлын шинж чанарыг (Seasonality) тооцоолж дараа жилийн татан авалтыг төлөвлөх.
  • Дөрөвдүгээр бүлэг - Уялдаа холбоо ба Таамаглал: Хувьсагчдын хоорондын уялдаа холбоог (Корреляци) тогтоож, борлуулалтын урамшуулал үр дүнгээ өгч буй эсэхийг шалгах. Scatter Plot ба Trendline ашиглан шугаман хамаарлыг харуулах, FORECAST функцийн тусламжтайгаар ирээдүйн борлуулалтыг таамаглах.
  • Тавдугаар бүлэг - Бизнесийн хэрэглээ ба Дадлага ажил: Бараа бүтээгдэхүүнийг АВС шинжилгээ буюу Паретогийн 80/20 зарчмаар эрэмбэлж, нөөцийн оновчтой бодлого гаргах.
  • Цогц дадлага ажил (3 цаг): 10,000-аас дээш мөр бүхий борлуулалтын бодит датаг цэвэрлэх, АВС шинжилгээ хийх, улирлын нөлөөг тооцож, дараа сарын борлуулалтыг таамаглах зэрэг бодит кэйс дээр ажиллана.

Бизнесийнхээ үнэ цэнтэй датаг зүгээр нэг хүснэгт биш, шийдвэр гаргах хүчирхэг зэвсэг болгож хувиргаарай! Лавлах утас: 8586-0555

Mongo.mn - баяжихтун


ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ХҮҮ, НӨХЦӨЛ

Сурталчилгаа