БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН "МАРКЕТИНГ, МЕНЕЖМЕНТИЙН" ЦОГЦ СУРГАЛТ

Та бизнесээ дараагийн шатанд гаргаж, зах зээлд өрсөлдөх давуу талаа нэмэгдүүлэхийг зорьж байна уу? Бүтээгдэхүүндээ хэрхэн бодит "үнэ цэнэ" шингээх, багаа яаж үр дүнтэй удирдах, стратегийг хэрхэн зөв тодорхойлох вэ гэдэг асуултуудад хариулт хайж буй бизнес эрхлэгчид болон менежерүүдэд зориулсан энэхүү цогц сургалтад таныг урьж байна.
Энэхүү сургалт нь бизнесийн удирдлагын хамгийн чухал тулгуур багана болох эдийн засаг, маркетинг, менежментийн шилдэг онолуудыг орчин үеийн практик арга хэрэгслүүдтэй хослуулан олгох болно.
Сургалтын хөтөлбөрт:
- Эдийн засгийн суурь ойлголт ба Үнэ цэнэ: Эдийн засаг гэж юу болох, алдартай онолчдын түүх болон "шударга үнэ" тогтоох эрэл хайгуулын талаар танилцах
. Газар, хүн, капитал болон бизнес сэтгэлгээг технологитой хослуулан хэрхэн "Үнэ цэнэ" бүтээх тухай ойлголт авах . Байгууллага дээрээ хэмнэлт хийх үндсэн аргуудтай (economies of scale, economies of scope, sharing economy) танилцах . - Маркетинг (Бизнесийн үндэс): Маркетинг бол зөвхөн борлуулалт биш бөгөөд хэрэглэгчид үнэ цэнэ бүтээх тухай болохыг үнэ цэнийн пирамид болон Филип Котлерын 7P (Product, Price, Place, Promotion, People, Process, Physical evidence) загвар дээр үндэслэн суралцах
. Бизнесийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг тодорхойлж, хэрэглэгчийн сэтгэл ханамж, ам дамжсан сурталчилгааг (Word of mouth) нэмэгдүүлэх арга замуудыг судлах . - Менежмент ба Стратеги: Хүний нөөцөө бүрэн дүүрэн ашиглах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах
. Анри Файол (Менежментийн 5 функц), Питер Дракер (Мэдлэгтэй ажилтан, MBO), Майкл Портер (Өрсөлдөх давуу тал, 5 хүчний шинжилгээ) зэрэг шилдэг сэтгэгчдийн онолуудыг практикт хэрэглэх . Түүнчлэн KPI, OKR (Objective and Key Results), Төслийн менежмент зэрэг орчин үеийн удирдлага, хяналтын системүүдийг ашиглаж сурах . - Мэдээллийн технологийн хэрэглээ: Data-driven буюу датанд суурилсан стратеги гаргах, Google Workspace болон Excel ашиглан удирдлага хяналтын системийг хялбархан үүсгэх, хиймэл оюун ухааны шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
.
Питер Дракерын хэлсэнчлэн "Хэмжиж чадвал удирдаж чадна" (What gets measured gets managed)
