Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
Нийгмийн даатгал төлдөггүй, 600-н цалинтай хүн лизингд хамрагдах боломжтой юу
sain bnauu niigmiin daatgal tulduggui ymaaa lizin hamragdah blomjtoi bolwuu tsalin 600.0 ymaa 2015-11-14
хариултыг 752 хүн уншсанНийгмийн даатгалаа төлдөг бол та байрны лизинг (Орон сууцны зээл) ч хөөцөлдөх боломж үүснэ. Бид таныг машин лизингээр авах гэж байна гэж ойлгож байна. Банкууд ихэвчлэн НД-н дэвтрээр цалинтай хүний орлогыг нотолж байгаа. Гэхдээ та дараах байдлаар нэг оролдоод үзнэ үү. Байгууллагаасаа цалингийн тодорхойлолт, цалингийн карт буюу сүүлийн 6-12 сард авсан цалингийн хүснэгтээ бөглүүлээд авбал банкинд нэг хандаад үзэх хэрэгтэй. Дээрээс нь банкны дансаар цалингаа авч байсан бол боломж улам нэмэгдэнэ. Та манай машины лизинг цэсээр ороход бүх банкны мэдээлэл гарч ирэх бөгөөд “дэлгэрэнгүй” товчийг дарж банкуудтай шууд холбогдон асуултаа илгээсэн ч болно.
-
Байгууллага маань жинхэнэ ажилтан болсноос хойш 6 сарын дараа лизинг авч болно гэх юм.
Сайна байна уу ? Би энэ хавар 4 сарын 26 нд ажилд орсон юм аа. Одоо ажилаад 6 сар болж байна. Нийгмийн даатгалаа 6 сар болж байна. Сая 11 сарын 3 нд Байгуулагынхаа жинхэн хжилтан болсон. Хуучин машины лийзэн авж болох болов уу? Манай байгуулага жинхэн ажилтан болсоноосоо хойш 6 сарын дараа лийзэнгд хамрагдаж болно гэсэн. Би болохоор ойрын хугацаанд лийзэнгд хамрагдах хүсэлтэй байгаа юм аа. Урь д нь ямар нэг зээл лийзэнгд хамрагдаж байгаагүй юм. 2015-11-04
хариултыг 227 хүн уншсанСайн байна уу. Та байгууллагаасаа тодорхойлолтоо авч чадвал арилжааны банкуудын аль нэгэнд хандаж автомашины лизингийн зээл авах боломж үүснэ. Та нийгмийн даатгалын дэвтэр болон ажлын газрынхаа тодорхойлолтыг эхний ээлжинд авч банкинд хүсэлтээ гаргахад болно.
-
Зээлээр машин авсан нь дээр үү цуглуулаад авах уу?
сайн байна уу. нэг зүйл асуух гээд 2016 оны 6 сар хүртэл цалингийн зээл аваад машин авсан нь дээрүү. мөнгөө цуглуулж байгаад 6 сард машин авсан нь дээрүү. сард 800000 авдаг. 2015-11-04
хариултыг 279 хүн уншсанСайн байна уу. Ер нь бол тооцоо хийж үзэх хэрэгтэй. Зээл авч машин авч байсанаас зээлд төлөх төлбөр хүүнд төлөх төлбөрөө тодорхой хугацаанд хадгалуулж хадгаламжийн хүү тооцуулан авбал таньд илүү ашигтай гэж зөвлөмөөр байна. Таны хувьд цалингийн зээл авч машин авахаар төлөвлөж байгаа бол дээд тал нь7,860,000₮-ийн цалингийн зээл авах боломжтой мэт харагдаж байна. Тэгэхээр та 8,0 сая төгрөгийн машин авах боломж үүснэ гэсэн үг. Ийм зээл авснаар та сард 7,860,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлвэл сард 415,567₮ сар бүр 7 сарын турш төлнө. /банкны цалингийн зээлийн хүүг сарын 2,0%-иар тооцсон/ Өнөөдрөөс ирэх оны 6 сар хүртэл зөвхөн хүүндээ 1,1 сая төгрөгийн хүү төлж зээлийн үлдэгдэл тань 5,642,444₮ байна. Хэрвээ та зээлд төлөх төлбөр болох 415,567₮-өө 7 сарын хугацаанд хадгалвал /банкуудын 7 сарын хугацаатай хадгаламжийн дундаж хүү сарын 1,13% / хадгаламжиндаа 2,908,969₮-тэй болохоос гадна хадгаламжийн хүү 131,485₮ нэмж авна. Энэ үед таньд 3,040,454₮ хуримтлагдсан байх болно. Таны авах зээлийн хэмжээ багасч зээлд төлөх хүү ч мөн багасна. Тэр үед таньд 8 сая төгрөгийн машин авахад 5,0 сая төгрөгийн зээл хэрэгтэй. Мэдээж энэ хугацаанд зээлийн хүүнд төлөх байсан 1,1 сая төгрөгөө хэмнэхээс гадна хадгаламжийн хүү 131,485₮-ийн орлого олсон байна.
-
Байрны зээл дээрээ машин зээлээр авах гэвэл бид 2-н орлого хүрэх үү?
Сайн байна уу
8,000,000 орчимд pruis20 автомашин лизингээр авах хүсэлтэй байгаамааа. Би сард 1,134,000 төгрөг, манай нөхөр 800,000 төгрөгний цалин авдаг бөгөөд манай нөхрийн НДД дундаа 6 сар завсардаад 10/7-ноос шинэ ажилд ороод ажилллаж байгаан.Бид 2 байрны лизинг сард 470,000 төгрөг төлдөг. Машины лизинд 11 сард хамрагдах боломжтой юу? 2015-11-03
хариултыг 308 хүн уншсанСайн байна уу. Танай өрхийн орлого нийтдээ 1,934,000₮ байна. 8 хувийн орон сууцны зээлтэй тохиололд өорийн орлогын 45%-д зээл төлж болох бөгөөд энэ нь 870,300₮ болж байна. Тиймээс танай өрх орон сууцны төлбөрийг хасахаар сард 400,000₮ төлөх нөхцөлтэйгөөр өөр зээл авах боломжтой. 8 сая төгрөгийн машин лизингээр авахад урьдчилгаанд 20% -ийг төлөх ёстой болно. Үүнийг хасахаар цаана нь 6,4 сая төгрөгийн зээл авах ёстой болно. 2 жилээр тооцоход та хоёрын сарын орлого энэ зээлийг нэмж авахад хүрэхээр байна. Танд амжилт хүсье
-
5 сар ажилласан хүн лизингээр машин авч болох уу?
sn bnu 5sar ajillaj bga uma mashin lizinger awah gesiin yaj awahu 2015-11-03
хариултыг 298 хүн уншсанСайн байна уу. Машины лизинг эсвэл цалингийн зээл авахын тулд дор хаяж 6 сар тухайн байгууллагадаа ажилласан байх ёстой. Тэгэхээр та сарын дараа зээл авах боломжтой юм байна. Та авах машиныхаа үнийн дүнгийн 20 хувийг урьдчилгаа хэлбэрээр өөрөө бүрдүүлэх ёстой шүү. Танд амжилт хүсье.
-
Хэдэн сар НД төлж байж лизингд хамрагдах вэ?
umnu ni 3jil ajillaad jiremsnii list awaad ajildaa orson orood heden sar niigmiin daatgal tulj bj lizen zeelend hamragdah yostoi be 2015-10-23
хариултыг 196 хүн уншсанСайн байна уу. Банкуудын хамгийн эхний шаардлагатай доод тал нь тасралтгүй 6 сар НДШ-ээ төлсөн байх шаардлага тавьдаг тиймээс та ажилдаа ороод 6 сар болсон бол уг шаардлагад нийцнэ гэсэн үг.
-
Машины лизинг: Хэдэн сар ажилласан байх ёстой вэ?
6 сар нийгмийн даатгал төлсөн гэхдээ 2 өөр газар одоо улсын газар 4 сар ажилаад жигдэлсэн зээл өмнө нь авч байгаагүй одоо зээлээр машин авах гэсэн юм болох болов уу 2015-09-14
хариултыг 120 хүн уншсанМашины лизинг эсвэл цалингийн зээлд хамрагдахын тулд та одоогийн ажиллаж буй байгууллагадаа тогтвортой 6 сар ажилласан байх ёстой. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг "Машины лизинг" цэсээр ороод "Хуучин машины лизинг" сонголтыг хийж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Бүх банкны лизингийн нөхцлийг харахаас гадна сонирхсон банктайгаа шууд холбогдон асуултаа асуух боломжтой. Эсвэл биднээс хувийн санхүүгийн зөвлөгөө авахыг хүсвэл "Би зээл авах боломжтой юу" товчийг дарна уу
-
Машины лизинг: Зээл авах боломжтой юу?
Сайн байн уу? би ажиллаад 3 дах жилээ болж байгаа, гэхдээ нийгмийн даатгал төлөөд 1 жил гаран болж байгаа, цалин маань 800,000₮, одоо хуучин машин зээлээр авах хүсэлтэй байгаа, үүнийхээ дагуу банкнаас зээл асуутал заавал барьцаа хөрөнгө гэдэг зүйл байх ёстой гэх юм. Цалингийн зээл авъя гэхээр эхний удаа зээлж байгаа тул 1 саяыг л өгөх боломжтой гэх юм. Саяхан хэрэглээний зээл гээд 1.500.000₮ -ний зээл аваад хугацаанаас нь өмнө төлөөд дууссан байгаа, зээлийн муу түүх байхгүй. Надад одоо ямар боломж бий вэ?? 2015-09-14
хариултыг 99 хүн уншсанТа цалингийн зээл авах шалгуур хангажээ. Гэхдээ танай байгууллага аль нэг банктай цалингийн зээлийн гэрээ байгуулсан байх ёстой. Тухайн банкиндаа хандаж хүсэлтээ гаргана уу. Цалингийн зээлийн гэрээтэй тохиолдолд банк таны сарын цалингийн хэмжээг ойролцоогоор 12 дахин өсгөж зээл олгодог. Машин лизингээр авахад авах гэж буй машиныхаа үнийн 15-20 хувийг та өөрөө төлөх ёстой. Хэрэв тэгэхгүй бол банк нэмэлт барьцаа шаарддаг. Хэрэв та барьцаа хөрөнгө гаргах боломжгүй бол урьдчилгаа төлбөрөө бүрдүүлээд банкинд хандана уу. Харин та хэдэн төгрөгний зээл авах боломжтойгоо мэдэхийг хүсвэл “Би зээл авах боломжтой юу” товчийг дарж мэдээллээ бөглөнө үү. Бид танд хувийн санхүүгийн зөвлөгөө өгөх болно.
-
Машины лизинг: 2 сар ажилласан хүн авч лизинг авч болох уу
Sain baina uu! Bi ............ baiguullagad ajildag yum l daa. Ajildaa orood 2 sar garan bolj bna. Sariin orlogo 650k. Huuchin mashinii lizind hamragdah gsn yum. Zuwulguu uguuch bayaralaa 2015-09-12
хариултыг 79 хүн уншсанСайн байна уу? Машины лизинг эсвэл цалингийн зээл авахын тулд дор хаяж 6 сар тухайн байгууллагадаа ажилласан байх ёстой. Тэгэхээр та 4-5 сарын дараа зээл авах боломжтой юм байна. Тэр хүртэл цалингаа болж өгвөл банкны дансаараа авах хэрэгтэй. Мөн таны орлого дээр үндэслэн бодоход та 2 жилийн хугацаатай 5,5-5,7 сая төгрөг зээлж авч чадахаар байна. Иймээс авах гэж буй машиныхаа үнэтэй харьцуулаад үлдсэн хэсгийг нь урьдчилгаа төлбөр байдлаар бүрдүүлээрэй. Ойролцоогоор 20 орчим хувийн урьдчилгаа бүрдүүлэх ёстой шүү. Танд амжилт хүсье.
-
Машины лизинг: Монголд явсан машин лизингээр авч болох уу
Сайн байна уу
Би энэ хуучин машины лизинг сонирхож байгаа юмаа. Гэтэл нэг асуух зүйл гараад байна. Тавигдах шаардлагууд нь бүгд таарч байгаан гэтэл машинаа заавал тухайн банктай харилцагч байгууллагаас авах ёстой байдаг юм уу. Миний хувьд нэг хүнээс монгол яваад нэг их удаагүй машин авах гэж байгаа. Энэ тал дээр ямар нэг арга байдаг болов уу 2015-09-10
хариултыг 93 хүн уншсанБанкууд Монголд явж байгаагүй эсвэл хамтран ажилладаг гэрээт байгууллагаас нь авсан машинд лизингийн зээл олгодог. Та цалингийн эсвэл, зарим банкны санал болгодог өрхийн хэрэглээний зээл аваад өөрийн мөнгөтэйгээ нийлүүлээд машинаа худалдан авах боломжтой. Та энэ төрлийн зээлийн мэдээллийг авахыг хүсвэл манай сайтын “Хэрэглээний зээл” цэсээр орж мэдээлэл авна уу. Хувийн санхүүгийн зөвлөгөө авахыг хүсвэл “Би зээл авах боломжтой юу” гэдэг товчийг дарна уу.
