
Бонд авах, хувьцаа авах боломжууд байна. Энэ талаар өөрөө мэдлэг туршлага муу, зөвлөх хүн байхгүй бол хэцүү. Сайн мэдлэг мэдээлэлтэй болж байж хувьцаа бонд авсан нь дээр.

Валютын ханш ирэх 1 жилийн хугацаанд яаж өсөх вэ гэдэг таамаглалаас хамаарна. Ханш харьцангуй тогтвортой байхаар бол төгрөгөөр, еврогийн ханш их өсөхөөр бол еврогоор хадгалсан дээр.

Нэг талаас 20, 20 саяар нь хуваан хадгалуулахад эрсдэлгүй. Эсвэл та Монголбанкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж буй, олгосон зээлүүд нь хэвийн төлөгддөг, актив хөрөнгө ихтэй банкуудад бүтнээр нь хадгалуулахад мөн эрсдэл бага байна.

Зээл хаагдсан бол боломжгүй дээ. Зээл олгосон банк бусдаа хандаад үзэх хэрэгтэй

Анх данс нээхэд автоматаар сунгах уу гэсэн сонголт байгаа, энэ сонголтоо сонгоогүй бол автоматаар сунгагдах тохиргоо хийгддэг. Илүү тодорхой мэдээлэл шаардлагатай бол банкны нэгж дээр очиж шалгуулна

1.Банкинд очих шаардлагагүй мэдээллээ байнга шинэчлэдэг. 2. Анх гэрээ хийхдээ автоматаар сунгах уу гэдгээ тохирдог, хэдэн удаа ч сунгагдана. 3. Онлайнаар удирдаад явах боломжтой

Олон улсын картыг банкны салбарт болон интернет банкаар захиалж болно. Виза карт дэлхийн дийлэнх оронд үйлчлэх бол юнионпэй карт хятад орос болон азийн орнуудад үйлчлэнэ

Төрийн банкны хадгаламжийг хүүг http://www.mongo.mn/product/2321 эндээс
Бүх банкны хадгаламжийн хүүг http://www.mongo.mn/z/1240 эндээс үзнэ үү

Хуримтлалын хадгаламж гэж дийлэнхдээ хугацаатай хадгаламжийг нэрлээд байгаа. Хугацаатай хадгаламж нээгээд тогтмол давтамжтай орлого хийнэ гэж ойлгож болно. Хугацаатай хадгаламж - 1 сараас 24 сар хүртэл хугацаатай, хугацаагүй хадгаламжаас өндөр хүүтэй, хугацаа дуусахад мөнгөө хүүтэй нь авах боломжтой хадгаламж. Хугацаагүй хадгаламж арай бага хүүтэй хэзээ ч мөнгөө авч болно, хүү нь жилийн эцэст буюу 12.31-нд бодогдож дансанд орно. Жич: 2021 оны 6 сарын 30-г хүртэл мөрдөгдөж байгаа "КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ" хуулийн дагуу хугацаагүй хадгаламжинд 6 сарын 30 хүртэл хүү тооцохгүй байгааг давхар мэдэгдье.

2020/08/05-ны байдлаар банкуудын дундаж хүүг судалж үзлээ. 1 жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү дунджаар жилийн 12.86 хувь байна. Харин долларын хадгаламжийн жилийн хүү дунджаар 4.47% байна. Зөрүү нь жилийн 8.4%. Хэрэв цаашид долларын төгрөгтэй харьцах ханш жилийн хугацаанд 8.4 хувиас илүүтэй өсвөл танд долларын хадгаламж ашигтай. Үүнээс бага хувиар өсвөл танд төгрөгийн хадгаламж ашигтай. Харин долларын ханш ирэх 1 жилийн хугацаанд хэдэн хувиар өсч, буурахыг одоогоор зөвлөж, мэдээлж байгаа газар байхгүй байна. Өнгөрсөн хугацаанд ямар байсныг бид 10 жилийн дунджаар судалж үзсэн бөгөөд 5 жилд нь төгрөгийн хадгаламж илүү өгөөжтэй, 5 жилд нь долларын хадгаламж илүү өгөөжтэй байсан. Танд өгөх үүнээс илүү зөвлөгөө мэдээлэл бидэнд алга. Та бидний бэлтгэсэн "Доллар, төгрөгийн хадгаламжийн аль нь ашигтай вэ" гэдэг нийтлэлийг http://www.mongo.mn/c/218 хаягаар орж уншина уу.