Машины лизинг

Асуулт хариулт

Сайн байна уу, Би хувийн байгууллагт ажилладаг юма. НД төлөөд 6 сар гаруй болж байна. анх 1.100 цалинтай байж байгаад сүүлийн сар 1.750 болсон. 20 сая гаруй төгрөг зээлж авто машин болон хувьдаа хэрэглэх гэсэн юм боломжтой болов уу. Дээд талдаа хэдэн төгрөг авч болдог юм бол ийм цалинтай. баярлалаа

Банкууд сарын цалингийн дунджийг тооцохдоо сүүлийн 12 сард авсан цалингийн нийлбэрийг 12-д хувааж олдог. Та 6 сар ажилласан тул энэ тооцооллоор сарын дундаж цалин бага буюу 604 мянга гарна. Гарт олгох цалингийн 60 хувиар тооцоход та сардаа 293 мянгөн төгрөг төлөх боломжтой буюу ойролцоогоор 7 сая төгрөгийн зээл авах боломжтой гарах нь. Хэрэв та 12 сараа гүйцээн ажиллавал ойролцоогоор 17 сая төгрөгийн зээл авах боломжтой болно. Урьдчилгаа 4 саяаа бэлдчихвэл та 20 саяын үнэтэй машиныг 12 сар бүтэн ажилласны дараа зээлээр авах боломжтой болох юм.

Sn bnuu bi mashinii zeel awah gesiimaa uridchilgaa 2 say bgaa niigmiin daatgal 6 sar tolson tsalingaa belneer awdag ym zeeleh awah bolomjtoi yuu

Цалингийн орлоготой хүмүүс төлсөн Нийгмийн даатгалаараа орлогоо нотлох боломжтой. Гэхдээ зарим зээлийн ажилтнууд давхар банкны дансны хуулга шаарддаг шүү.

Би 4сая төгрөг төлөөд приус 30 лизинг дэх боломжтой юу өөрөө би НД төлдөггүй орлого сарын 500000

Авах гэж байгаа машины үнийн дүнгийн 20 хувийг урьдчилгаанд төлөх шаардлагатай. Гэхдээ таны орлого НД-аар баталгаажихгүй бол танд банкууд зээл олгохгүй

Би 800000 цалинтэй сар болгон 250000-300000 төлөөд 7сая-8сая хооронд үнэтэй машин лизиндэж авах гэсиймаа зөвлөгөө өгнө үү

8 саяын үнэтэй машин авахын тулд урьдчилгаа 1.6 сая шаардлагатай болно. Үлдэх 6.4 сая төгрөгийн зээлийг 2.5 жилээр авахад сард ойролцоогоор 274 мянган төгрөг төлнө. Энэ зээлийг төлөхөд таны орлого хүрэлцээтэй. Та орлогоо нотлохдоо НД-аараа нотлоорой. Дэлгэрэнгүй зөвлөгөөг та http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөөд авах боломжтой

Urdchilgaa 2.6 say togrog tolood prus 20 avahad sariin tololt he'd ve

Таны урьдчилгаан дээр үндэслээд тооцоо хийе. 20 хувиар тооцвол та нэмж 10.4 саяын зээл авах боломжтой. Энэ зээлээ 2.5 жилээр сарын 1.6 хувийн хүүтэй авбал та сард 439 мянган төгрөг төлөх юм байна.

bi tseregt 12sar niigmiin daatgal tolsn mashin lizendex gsima urdchilgaagv awch bolx u baingiin togtmol orlgtoi

Машин лизингээр авах бол доод тал нь 10-15 хувийн урьдчилгаа төлнө. Урьдчилгаа төлбөрийн оронд үл хөдлөх хөрөнгө барьцаалж болох ч энэ нь таны хувьд илүү зардалтай, хүндрэлтэй алхам болно. Та машины лизингийн талаар өөрт зориулсан цогц зөвлөгөө авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Mongo.mn

sn bn uu udriin 10000 tuluud mashin lizingeer awah gsiin medeelel awi

Та сард ойроцоогоор 250000 төгрөг төлөх юм байна. 30 сараар тооцвол ойролцоогоор 6 сая төгрөгийн зээл авах боломжтой. Урьдчилгаа 20 хувиар тооцоход та 1.5 саяын урьдчилгаа бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд нийтдээ 7.5 саяын машин авах боломжтой юм байна. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Сайн байна уу? Би сарын 500,000₮-н цалинтай, нийгмийн даатгалд 57,500-г төлөөд бэлнээр 442,500-г авдаг. Одоо ажиллаж байгаа газартаа ажлаад яг 6 сар болж байна. Надад урьдчилгаа мөнгө байдгүй. 15 сая төгрөгийн машин сонирхож байгаа юмаа. Лизинг авч болох уу? Хэрхэн яаж лизингдэх вэ? Баярлалаа.

Дор хаяж 15 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлсэн байх ёстой. Таны орлого дээр үндэслэн бодоход та ойролцоогоор 6 орчим сая төгрөгийн зээл авах боломжтой байна. Машины лизингийг хэрхэн авах, хэдий хэмжээний зээл авах боломжтой зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Sain baina uu 800k tsalin avdag sard 450 banknii lizing tuldug nohor tetgever avdag huuhed ajil hiideg niileed toloh bolomjtoi urdchilgaa 30% bga deeres n hotiin A zergeleld gazartai mashin lizinger avj bolhuu bayrlalaa

30 хувийн урьдчилгаатай бол та нэмж газраа барьцаалах шаардлагагүй. Зээлэнд төлж байгаа мөнгө танай өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байвал танд дараагийн зээлийг нэмж олгох боломжтой.

uridchilgaa 5 sayiig tolood mashin lizingdej bolhuu

Хариулт: 15-20 хувийн урьдчилгаа төлбөр төлсөн нөхцөлд банкны лизингээр машин авах боломжтой. Машины лизингтэй холбоотой иж бүрэн мэдээлэл, тооцоолол хийлгэж авахыг хүсвэл та http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.