Төрийн Банк - Автомашины зээл/хуучин машин/
Бүрдүүлэх материал
- Худалдан авах барааны үнийн нэхэмжлэх;
- Зээл хүссэн өргөдөл, анкет;
- Оршин суугаа хорооны тодорхойлолт;
- Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалин болон бусад орлогыг тодорхойлох баримт бичиг;
- Барьцаанд тавих хөрөнгийн бичиг баримтууд;
Tавигдах шаардлагa
- Банкны салбар, тооцооны төв байрлах нутаг дэвсгэрт байнгын оршин суугч байх;
- Бизнесийн орлогыг тодорхойлох боломжтой байх;
- Бэлтгэн нийлүүлэгчтэй бараа зээлээр авахаар харилцан тохиролцож барааны үнийн нэхэмжлэлийг авсан байх;
- Иргэний хувьд цалин эсвэл өрхийн орлоготой бөгөөд бусад бизнесийн орлогоороо зээл хүүгээ төлөх боломжтой байх;
- Зээл хүсэгчийн сар тутам төлөх нийт зээл, хүүгийн төлбөрийн хэмжээ нь өрхийн сарын цэвэр мөнгөн орлогын 80 хувиас хэтрэхгүй байх;
- === Хэрвээ тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваагүй, гаалийн мэдүүлэгтэйгээ байгаа автомашин худалдан авах бол ===
- Бэлтгэн нийлүүлэгчээс барааны үнийн нэхэмжлэлийг тухайн тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийн хуулбарын хамт авсан байх шаардлагатай.
- === Хэрвээ тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан автомашиныг худалдан авах бол ===
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт гаалийн мэдүүлгийн хуулбар заавал хамт байх шаардлагатай бөгөөд эдгээр баримтуудын мэдээлэл нь хоорондоо тохирч байх,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлт хийсэн. Бэлтгэн нийлүүлэгчийн нэр дээр анх шилжсэн байх, /өөр хүний нэр дээр өмнө нь шилжээгүй байх/
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваад 1 сарын хугацаанаас хэтрээгүй байх,