​Хамтран ажиллах санал

  • 2023 / 02 / 04

Mongo.mn сайт нь "Бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг нэгтгэн, хүмүүст ашигтай хэлбэрээр хүргэх" эрхэм зорилготойгоор 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид доорх үйлчигээнүүдийг банк санхүүгийн байгууллагуудад санал болгож байна. Үүнд:

1. ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ

Давуу эрхийн нөхцөлтэй зуучлал:

Сар бүр 15000 гаруй хүн хадгаламж, зээлийн зөвлөгөө авахаар Mongo.mn сайтад ханддаг. Эдгээр хүмүүсээс 1000 орчим хүн нь Mongo.mn сайтаар дамжуулан хадгаламж, зээлийн зуучлалын үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй байдаг. Эдгээр хүмүүсийг танай банк, ббсб-тай холбон зуучлах үйлчилгээ.

Бид энэ үйлчилгээг 2 банк, 2 ббсб-тай хамтран хэрэгжүүлэх боломжтой.

Сарын үйлчилгээний төлбөр: Банк – 3.2 сая төгрөг, ббсб – 800 мянган төгрөг.

Энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар:

  1. Mongo.mn сайтаар зуучлуулах хүсэлтэй нийт хүмүүстэй шууд холбогдож борлуулалт хийх
  2. Танай хадгаламж, зээлийг сонирхож буй хүмүүсийн хүсэлтийг тэргүүн ээлжинд авах
  3. Mongo.mn сайт дээр баннер байршуулж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ түлхүү сурталчлах
  4. ӨРХИЙН САНХҮҮ группийн гишүүдтэй холбогдож бүтээгдэхүүнээ сурталчлах эрх үүснэ.

Зуучлалын үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл 8586-0555 утсаар, эсвэл damdinjav@mongo.mn мэйл хаягаар холбогдоно уу.

Энгийн нөхцөлтэй зуучлал:

Mongo.mn сайтад хандаж хадгаламж, зээлийн зөвлөгөө авч буй хүмүүсээс танай банкны үйлчилгээг сонирхож буй хүмүүсийн мэдээллийг шууд хүлээн авч, борлуулалт хийх боломжтой.

Үйлчилгээний төлбөр: Нэг хүсэлт хүлээн авахад 3000 төгрөг. Сард төлөх төлбөрийн дээд хэмжээ 600’000 төгрөг. Жишээ нь 50 хүсэлт хүлээн авбал тухайн сарын төлбөр нийтдээ 150’000 төгрөг болно.

2. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗУУЧЛАЛ

Танай байгууллагын зүгээс иргэдэд зориулан санал болгож буй IPO, бонд зэрэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүү, түүний онцлог, давуу талыг хүмүүст сурталчлан зуучлах үйлчилгээ.

Үйлчилгээний төлбөр: Амжилттай зуучилсан үнийн дүнгийн 0.2% - 0.5%

Сонирхсон байгууллагууд 8586-0555 утсаар холбогдох эсвэл damdinjav@mongo.mn хаягаар мэйл бичнэ үү.

3. "МОНГОЛЧУУДЫН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ БА ЧАДАМЖ 2020-2025" судалгаа

Монголчуудын санхүүгийн хэрэгцээ, чадамжийг тодорхойлсон 70 гол үзүүлэлтийг сүүлийн 6 жилийн динамикаар иж бүрэн судалгаа. Энэхүү судалгаанд орсон иргэдийн орлого, орон сууц, хашаа байшингийн зээлийн хэрэгцээ, хадгаламж, хуримтлал үүсгэх зан төлөвийг илтгэсэн эдгээр үзүүлэлтүүд, бодит өгөгдөл нь санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалтын ажилтнуудын сургалт, контент маркетинг, машин сургалт хөгжүүлэлтийн гол суурь болно. Салбар, салбарын онцлогт тохирсон багцуудыг санал болгож байна.

Төлбөр: Бүрэн тайлан 2.8 сая ₮. Дэлгэрэнгүйг [энд дарж] үзнэ үү.

4. "ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БОРЛУУЛАЛТ" сургалт

Банкны ажилтнуудыг "Санхүүгийн зөвлөх" түвшинд бэлтгэж, Cross-selling хийх ур чадварыг нь нэмэгдүүлэх, улмаар банкны урт хугацааны үнэнч харилцагчийн бааз суурийг тэлэхэд чиглэсэн 4 цагийн сургалтыг танай байгууллагад санал болгож байна. Бид иргэдэд санхүүгийн зөвлөгөө өгсөн 12 жилийн туршлага дээрээ үндэслэн харилцагчийн сэтгэл зүй, харилцагчийн хэв шинж, тэдний санхүүгийн хэрэгцээ, тэдэнд зориулан өрхийн санхүүгийн төлөвлөлт хэрхэн хийх, үүн дээр үндэслэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах аргачлалын хамт заана. Сургалт авсан байгууллагад 2020-2025 оны зах зээлийн судалгааны тайланг ҮНЭГҮЙ дагалдуулна.

Төлбөр: 3.5 сая төгрөг (Нэг удаад 50 ажилтан хамрагдах боломжтой)

Дэлгэрэнгүйг [ энд дарж ] үзнэ үү.

5. САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛД СУУРИЛСАН КОНТЕНТ МАРКЕТИНГ

Mongo.mn сайтын зүгээс хадгаламж хуримтлал, орон сууцны зээл, хашаа байшингийн зээл, өрхийн санхүүтэй холбоотой зөвлөгөө, пост бэлтгэн фэйсбүүк хэрэглэгчдэд түгээдэг билээ. Нэг пост дунджаар 100'000 - 300'000 хүрдэг. Танай Банк, ББСБ эдгээр постуудаар дамжуулан өөрийн брэнд сурталчилгаа, хадгаламж, зээлийн үйлчилгээ, түүний шууд борлуулалтын линкийг хамтад нь сурталчлан түгээх боломжтой. Төлбөр 450'000 төгрөг. Нэг хүнд хүрэх зардал 1.5 - 4.5 төгрөгийн (Facebook reach) хооронд хэлбэлзэнэ.

Лавлах утас: 8586-0555

Фэйсбүүк пэйж: [ энд дарж ] үзнэ үү.

Mongo.mn - Хамгийн ашигтайг сонго


ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа