Монгол банкны мэдээллийн санд муу ангилалтай гэж ойлголоо. Зээл хаанаас авсан тэр банк банк бус байгууллага дээрээ очиж асуудлаа шийдүүлнэ.
Таны зээл төлөгдөж дууссан тул Зээлийн мэдээллийн санд өөрчлөх боломжгүй. Иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад зорилгоор хамгийн сүүлд 2018 оны 8 сард Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "зээлийн төлбөрөө заасан хугацаанд төлж барагдуулсан, нэг удаа хугацаа хэтэрсэн, чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй" 14170 иргэний муу зээлийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлж байсан байна. Үүнээс өмнө 2017, 2018 онд мөн тус тус 1 удаа "төлбөрөө заасан хугацаанд төлж барагдуулсан, бага дүнтэй зээл авсан, нэг удаа хугацаа хэтэрсэн, эсвэл үүрэн телефоны операторын лизингээ 90 хоногоос доош хугацаагаар хэтрүүлсэн" хүмүүсийн мэдээллийг мөн хэвийн ангилалд оруулж байсан байна.
НД төлөөд 6 сар болсон хүмүүст банкууд хэрэглээний зээл судалж байгаа