Бонд авах, хувьцаа авах боломжууд байна. Энэ талаар өөрөө мэдлэг туршлага муу, зөвлөх хүн байхгүй бол хэцүү. Сайн мэдлэг мэдээлэлтэй болж байж хувьцаа бонд авсан нь дээр.
Валютын ханш ирэх 1 жилийн хугацаанд яаж өсөх вэ гэдэг таамаглалаас хамаарна. Ханш харьцангуй тогтвортой байхаар бол төгрөгөөр, еврогийн ханш их өсөхөөр бол еврогоор хадгалсан дээр.
Нэг талаас 20, 20 саяар нь хуваан хадгалуулахад эрсдэлгүй. Эсвэл та Монголбанкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж буй, олгосон зээлүүд нь хэвийн төлөгддөг, актив хөрөнгө ихтэй банкуудад бүтнээр нь хадгалуулахад мөн эрсдэл бага байна.
Зээл хаагдсан бол боломжгүй дээ. Зээл олгосон банк бусдаа хандаад үзэх хэрэгтэй
Анх данс нээхэд автоматаар сунгах уу гэсэн сонголт байгаа, энэ сонголтоо сонгоогүй бол автоматаар сунгагдах тохиргоо хийгддэг. Илүү тодорхой мэдээлэл шаардлагатай бол банкны нэгж дээр очиж шалгуулна
1.Банкинд очих шаардлагагүй мэдээллээ байнга шинэчлэдэг. 2. Анх гэрээ хийхдээ автоматаар сунгах уу гэдгээ тохирдог, хэдэн удаа ч сунгагдана. 3. Онлайнаар удирдаад явах боломжтой
Олон улсын картыг банкны салбарт болон интернет банкаар захиалж болно. Виза карт дэлхийн дийлэнх оронд үйлчлэх бол юнионпэй карт хятад орос болон азийн орнуудад үйлчлэнэ
Төрийн банкны хадгаламжийг хүүг http://www.mongo.mn/product/2321 эндээс
Бүх банкны хадгаламжийн хүүг http://www.mongo.mn/z/1240 эндээс үзнэ үү
Хуримтлалын хадгаламж гэж дийлэнхдээ хугацаатай хадгаламжийг нэрлээд байгаа. Хугацаатай хадгаламж нээгээд тогтмол давтамжтай орлого хийнэ гэж ойлгож болно. Хугацаатай хадгаламж - 1 сараас 24 сар хүртэл хугацаатай, хугацаагүй хадгаламжаас өндөр хүүтэй, хугацаа дуусахад мөнгөө хүүтэй нь авах боломжтой хадгаламж. Хугацаагүй хадгаламж арай бага хүүтэй хэзээ ч мөнгөө авч болно, хүү нь жилийн эцэст буюу 12.31-нд бодогдож дансанд орно. Жич: 2021 оны 6 сарын 30-г хүртэл мөрдөгдөж байгаа "КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ" хуулийн дагуу хугацаагүй хадгаламжинд 6 сарын 30 хүртэл хүү тооцохгүй байгааг давхар мэдэгдье.
2020/08/05-ны байдлаар банкуудын дундаж хүүг судалж үзлээ. 1 жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү дунджаар жилийн 12.86 хувь байна. Харин долларын хадгаламжийн жилийн хүү дунджаар 4.47% байна. Зөрүү нь жилийн 8.4%. Хэрэв цаашид долларын төгрөгтэй харьцах ханш жилийн хугацаанд 8.4 хувиас илүүтэй өсвөл танд долларын хадгаламж ашигтай. Үүнээс бага хувиар өсвөл танд төгрөгийн хадгаламж ашигтай. Харин долларын ханш ирэх 1 жилийн хугацаанд хэдэн хувиар өсч, буурахыг одоогоор зөвлөж, мэдээлж байгаа газар байхгүй байна. Өнгөрсөн хугацаанд ямар байсныг бид 10 жилийн дунджаар судалж үзсэн бөгөөд 5 жилд нь төгрөгийн хадгаламж илүү өгөөжтэй, 5 жилд нь долларын хадгаламж илүү өгөөжтэй байсан. Танд өгөх үүнээс илүү зөвлөгөө мэдээлэл бидэнд алга. Та бидний бэлтгэсэн "Доллар, төгрөгийн хадгаламжийн аль нь ашигтай вэ" гэдэг нийтлэлийг http://www.mongo.mn/c/218 хаягаар орж уншина уу.
Сайн байна уу? Таны асуулт хадгаламжийн даатгалтай холбоотой асуулт байна. 20 сая төгрөгөөс доош дүнтэй бүх хадгаламжийг Хадгаламжийн Даатгалын Корпораци даатгасан байдаг. Хэрэв таны үйлчлүүлж буй банк 52 долоо хоногт буюу жилийн дотор үйл ажиллагаа нь доголдвол 20 сая хүртэл дүнтэй таны хадгаламж болон хүү нь даатгагдсан байгаа. Иймд таны хадгалуулсан мөнгө болон хүү нь 20 саяас бага дүнтэй бол та эрсдэлд учрахгүй, даатгалаас мөнгөө авна гэсэн үг. Хэрэв 20 саяас өндөр дүнтэй бол 20 сая хүртэлх дүнг даатгалаас нөхөн төлнө.
Болно. Гэхдээ орлого авдаг хадгаламжийг нь нээлгээрэй.
Хадгаламжийн бодит хүү гэдэг ойлголт байдаг. Энэ нь банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүү нь жилийн инфляцийн түвшингээс хэр давж байна вэ гэдгийг харуулдаг үзүүлдэг. Өнөөгийн (2019 оны 8 сарын) байдлаар банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 13 хувь байгаа бол жилийн инфляцийн түвшин улсын хэмжээгээр 7.7 хувь, УБ хотын хувьд 9 хувь байна. Ингэхээр бодит хүү нь жилийн 4-5.3 хувийн хооронд байна гэсэн үг. Таны хадгалуулсан мөнгөний худалдан авах чадвар жилдээ ийм хэмжээгээр өсч байна гэсэн үг.
Хариулт: Банк болгонд байгаа хүүтэйгээ нийлээд 20 сая хүртэл дүнтэй хадгаламжууд тус тусдаа даатгагдана.
Хариулт: Та банкуудын хадгаламжийн хүүг http://mongo.mn/z/1240 энэ хаягнаас дэлгэрэнгүй үзэх боломжтой. Жилийн 20 хувь гэдэг одоогоор аль ч банкинд мөрдөгдөхгүй байгаа хүү байна. Таны хүссэн жишээгээр тооцоход эхний жилийн хадгаламжийн хүү нь 11800 төгрөг болно. Дараагийн жилийнх нь энэ хүүгээ оруулж тооцвол 14160 гэх мэт өсөөд явна. Гэхдээ 2006 оноос хойш хадгаламжийн хүү ихээр буурсан байгаа. Та шууд банк дээрээ очиж тооцооллыг хийлгэж авна уу.
Хүүгээс хүү боддог хадгаламжууд сар бүрийн эцэст хүүгээ бодож, бодогдсон хүүгээс татвар суутгаад үлдсэн хүүг таны дансанд нэмдэг. Бусад хадгаламжууд ихэвчлэн гэрээний эцэст хүүгээ бодож байгаа. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл доорх хоёр нийтлэлийг уншиж танилцана уу.
Сайн байна уу?
Банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж буй эсэхийг тогтоож, олон нийтэд зарлаж байхын тулд Монгол банк "зохистой харьцааны шалгуур үзүүлэлт" хэмээх 5 үзүүлэлтээр хянаж байдаг. Эдгээр таван үзүүлэлтээс гадна тухайн банкны зээлийн чанар болон мөн нийт хөрөнгийн хэмжээгээр нь банкууд хэр тогтвортой байгааг дүгнэж болно. 2019 оны I улирлын байдлаар энэ 7 үзүүлэлтээр тус тусад байр эзлүүлээд дунджаар нь дүгнэхэд үйл ажиллагаа нь хамгийн тогтвортой банк нь Хаан банк байна. ХХБ-ны хувьд Монгол банкнаас тогтоосон шалгуур 5 үзүүлэлтээ бүгдийг нь биелүүлж байна. Нийт хөрөнгийн хэмжээгээрээ 2-д, зээлийн багцийн чанар нь 91,3% байна.
Та банкуудын хадгаламжийн хүүг харьцуулахыг хүсвэл http://www.mongo.mn/z/1240 хаягаар орж үзээрэй.
Гэхдээ таны хийх мөнгөн дүн, давтамж зэргээс хамаараад банкны бодогдох хүү өөрчлөгддөг. Хэрэв та бүх банкны хадгаламжийн хүүг бодуулахыг хүсвэл http://saving.mongo.mn/ хаягаар орж бодуулна уу.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН дагуу бүтэн жилийн хугацаанд хадгаламжийн хүүнээс олсон орлогын 10 хувийг татварт суутгах бөгөөд банк, санхүүгийн байгууллага албан татвар төлөгчийн мөнгөн хадгаламжид хүү бодох бүрдээ албан татвар ногдуулан суутгаж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлнэ гэж заасан байгаа. Үүний дагуу татвар тооцон суутгагдаж байгаа.
Бид энэ талаар дэлгэрэнгүй нийтлэл бичиж та бүхэнд хүргэх болно.
Та доорх хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Та ямар төрлийн хадгаламж сонгосоноос хамаарна. Хэрэв та сар бүр хүүгээ хуримтлуулдаг хадгаламж сонгосон бол хүү нь сар бүрдээ бодогдож орно. Гэрээний эцэст хүүгээ боддог хадгаламж сонгосон бол гэрээний эцэст бодогдож орно. Та http://saving.mongo.mn/ энэ тооцоолуурыг ашиглан бодож үзнэ үү. Бүх банкны хадгаламжийн хүүгээр тооцож өгөх болно
Та mongo.mn сайтын "Хадгаламж" -> "Хүүхдийн хадгаламж" цэсээр орж Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламж болон бусад бүх банкны хүүхдийн хадгаламжийн хүүг харах боломжтой.
Та http://www.mongo.mn сайтын "Хадгаламж" -> "Хүүхдийн хадгаламж" цэсээр орж бүх банкны хүүхдийн хадгаламжийн хүүний мэдээллийг нэг дороос авна уу.
Та https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfiSxwEo6C7oAzFy7iZ9-_nxsK1DG87_8eEzsTAXDiUIfH_Dw/viewform энэ линкээр орж мэдээллээ бөглөвөл бид аль банк танд хэдэн төгрөгийн хүү бодож өгөхийг нарийвчлан тооцож өгөх болно. Гэхдээ бид 2 хүртэл жилийн хугацаагаар тооцож байгаа болно. Банк хүүгээ нэрлэсэн хүүгээрээ боддог бөгөөд хүү бодох арга зэргээсээ хамаараад бодит хүү нь өөр байх тохиолдол бий. Та шаардлагатай гэж үзвэл энд өгөгдсөн хаягаар орж мэдээллээ бөглөн биднээр тооцооллоо хийлгэнэ үү.
Болно. Хадгаламжийн гэрээндээ үүнийг тусгаад, автоматаар сунгасан ч болно.