Валютын ханш ирэх 1 жилийн хугацаанд яаж өсөх вэ гэдэг таамаглалаас хамаарна. Ханш харьцангуй тогтвортой байхаар бол төгрөгөөр, еврогийн ханш их өсөхөөр бол еврогоор хадгалсан дээр.
Зээл төлөгдөхөд бүрэн дууссан бол мэдээлэл засагдахгүй, 6 жилийн дараа мэдээллийн сангаас хасагдана. Зээл төлөгдөж дуусаагүй бол Зээл авсан газартаа хандана, боломжтой бол засаад өгөх байх, боломжгүй бол хэвээр үлдэнэ
Аль банк гэдгээсээ хамаарах байх. Зарим банк онлайнаар хүсэлт аваад банкнаас утсаар холбогддог байгаа. Эхэлж бүртгэл хийлгэхэд байраа сонгосон байх шаардлагагүй, зээлээ судлуулах үедээ байраа сонгосон байх шаардлагатай. Эх үүсвэр бага байгаа тул ипотекийн зээл анх хүсэлт өгснөөс хойш багагүй хугацааны дараа зээлээ судлуулдаг байгаа.
Нэмэлт барьцаа - орон сууц, хашаа байшин барьцаалбал урьдчилгаа төлөхгүй байж болно. Эсвэл цалингийн зээл аваад тэр мөнгөөрөө машин худалдаж авч болно. Хэрэв энэ хоёрын аль нэг нь боломжгүй бол Төрийн банк хамгийн бага урьдчилгаа шаарддаг буюу 10%, бусад банкууд 15% урьдчилгаа шаардаж байгаа
Сүүлийн 12 сарын цалингийн нийлбэрийг 12т хуваагаад дундаж цалин гарна. Энэ дүнгээр зээл төлөх боломжийг тооцно. Энэ жишгээр тооцвол таныг 787500 төгрөгийн цалингийн орлоготой үүний 45%-аар зээл төлөх боломжтой гэж үзэн таны зээлийн тооцооллыг хийнэ шүү.
Нэг талаас 20, 20 саяар нь хуваан хадгалуулахад эрсдэлгүй. Эсвэл та Монголбанкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж буй, олгосон зээлүүд нь хэвийн төлөгддөг, актив хөрөнгө ихтэй банкуудад бүтнээр нь хадгалуулахад мөн эрсдэл бага байна.
Монгол банкны мэдээллийн санд муу ангилалтай гэж ойлголоо. Зээл хаанаас авсан тэр банк банк бус байгууллага дээрээ очиж асуудлаа шийдүүлнэ.
Энэхүү хариултыг Mongo.mn сайтын зүгээс өгч байна. Юуны өмнө та зээлийн гэрээгээ унш. Зээлтэй байх хугацаанд хүү өөрчлөгдвөл хэрхэх талаар заасан байвал түүний дагуу явна. Мөн банкиндаа хандаж хүсэлт гаргах хэрэгтэй. Тухайн банк л энэ асуудлыг шийднэ. Бас нэг хувилбар нь өөр банканд хандаж зээлээ шилжүүлж болно
Зээл хаагдсан бол боломжгүй дээ. Зээл олгосон банк бусдаа хандаад үзэх хэрэгтэй
Гадаадад ажилладаг, амьдардаг бол одоогоор зээл олгох боломжгүй байгаа
Орон сууцаа барьцаалаад орлогоо нотлоод авдаг зээл банк бүрт байгаа, бусад төрлийн зээлийг бодвол хүү арай өндөр байгаа. 20 саяас доош дүнтэй бол орлого нотлохгүй ч судалдаг зээлүүд байгаа. Эдгээр зээлүүдтэй эндээс танилцана уу.
НДШ байгууллагаас төлөгдөж, баталгаажсан байх шаардлагатай
Анх данс нээхэд автоматаар сунгах уу гэсэн сонголт байгаа, энэ сонголтоо сонгоогүй бол автоматаар сунгагдах тохиргоо хийгддэг. Илүү тодорхой мэдээлэл шаардлагатай бол банкны нэгж дээр очиж шалгуулна
Болно
Урьдчилж төлж болно. Үлдсэн жилийн хүүг нэмж бодож төлөхгүй.
Болохгүй
1.Банкинд очих шаардлагагүй мэдээллээ байнга шинэчлэдэг. 2. Анх гэрээ хийхдээ автоматаар сунгах уу гэдгээ тохирдог, хэдэн удаа ч сунгагдана. 3. Онлайнаар удирдаад явах боломжтой
Урьдчилж төлж болно
Цалингийн зээл бол хүрэхгүй юм байна. 7-8 сая, түүнээс бага байх магадлалтай
Болохгүй
Дийлэнхдээ урт хугацааны зээлэнд хамтран шаардана. Тэтгэвэрт гарах нас хүртэл хугацаагаар зээлийн тооцоог хийдэг
1 сая төгрөгийн цалинтай хүн 360 сар, 6 хувь гэж тооцоход 70 сая төгрөг авч болохоор гарч байна
Зээлээ заавал хааж байж урьдчилгаанд тавьж болно.
Урьдчилгаанд худалдаж авах орон сууцнаас гадна өөр орон сууц давхар барьцаалбал болно
Эхнэрийн цалинг дийлэнх тохиолдолд оруулахгүй. Учир нь тогтвортой орлого гэж үзэхгүй
Гадаад банкны хуулгаар банкнаас авч байсан тохиолдол байхгүй. ББСБ яахыг сайн мэдэхгүй байна
Ямар төрлийн зээл авах вэ. Ер нь юунд зориулж зээл авахаас хамаарч дор хаяж 6 сар зарим зээлийн хувьд 1 жилээс дээш хугацаанд ажилласан байх, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх хэрэгтэй
Худалдах худалдан авах гэрээгээ сайн хийгээд, тухайн байрыг барьцаалсан банктайгаа уулзаж зээлийг хэрхэн төлөх барьцааг чөлөөлөх талаар тохиролцох хэрэгтэй. Худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулаад банкны зээлийг хаагаад банкнаас гэрчилгээг авч бүртгэлийн газарт нэр шилжүүлэхээр өгөхөд хагас өдөр шаардлагатай. Гэрчилгээ өөрийн тань нэр дээр маргааш нь гарах боломжтой
Ямар төрлийн зээл авах вэ? Ямар төрлийн зээл вэ гэдгээс хамаарч тухайн банк шийдвэр гаргана. Гэрлэлтээ батлуулаагүй боловч нэг хаяг дээр байдаг эсвэл хүүхэд нь ааваараа овоглосон бол нэг гэр бүл гэж банк үзэж болно
Банк ихэнхдээ таны орлогыг НДШимтгэлээс тооцдог тул НДШ бага төлдөг бол танд олгох зээлийн хэмжээ бага гарах магадлалтай. Хэдэн төгрөгийн зээлд хамрагдах боломжтойгоо та http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж тоожоц үзээрэй.