Уншигчаас ирүүлсэн асуултын хариу: Хашаа байшин зээлээр авахад урьдчилгаа яаж бүрдүүлэх вэ?
Зуны улирал эхэлж, хүн бүр л байр сууцандаа ямар нэгэн засвар хийж, зарим нь орон сууц хашаа байшинтай болохоор бүхий л аргаа ашиглаж байна.
Үүнтэй ч холбоотой хашаа байшингийн зээлийн талаар мэдээлэл авахыг хүссэн асуулт их ирж байгаа. Бид ч энэ
талаар цуврал судалгаа хийж та бүхэндээ хүргэж байхаар шийдлээ.
Хамгийн түрүүнд хүмүүс урьдчилгаа төлбөрөө хэрхэн бүрдүүлэх талаар сонирхож байгаа бөгөөд доорх асуултыг ирүүлжээ.
Уншигчаас ирсэн асуулт: сайн байна уу ? Хашаа байшин барьцаалж зээл авах талаар мэдээлэл авах гэсэн юм.
Хашаа байшин барьцаалж зээл өгдөг үү өгвөл үнийн дүнгийн хэдэн хувьд бодож өгдөг бол
Бид ХААН, Хас, Төрийн банктай холбогдож энэ талаар лавлалаа.
Хашаа байшин зээлээр авах гэж буй тохиолдолд урьдчилгаа төлбөрийн оронд ямар нэг хөрөнгө барьцаалж болдоггүй юм байна. Зөвхөн 8%-ийн орон сууцны зээл авч байгаа тохиолдолд л урьдчилгаа төлбөр болох 30%-ийн оронд өөрийн нэр байгаа орон сууцыг барьцаалдаг байна.
Хашаа байшин зээлээр авах тохиолдолд банкууд 30%-ийн урьдчилгаа шаардаж байгаа бөгөөд үүнийг зөвхөн бэлэн мөнгөөр төлөх ёстой юм байна. Бэлэн мөнгөөр төлнө гэдгээ нотлохын тулд мөнгөө тус банкинд байршуулж байгаад зээл бүтсэн тохиолдолд зээлтэйгээ хамт хашаа байшингаа зарж буй хүний данс руу шилжүүлдэг.
Бид таны асуултанд тодорхой хариулт өгсөн гэдэгтээ итгэлтэй байна. Өөр ямар нэгэн асууж тодруулах зүйл байвал манай асуулт хариултын булангаар орж асуултаа ирүүлнэ үү.