​"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

  • 2026 / 05 / 20

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/1922 тоот албан бичгийн дагуу Өмнөговь аймгийн засаг даргын хөтөлбөрийн хүрээнд санал болгосон нэг бүр нь 100,000 /зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 150,000,000,000 /нэг зуун тавин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл "Өмнөговь бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс UGB-BD-19/05/28-C0097-16 симболтойгоор эхлүүлнэ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

Mongo.mn - Хамгийн ашигтай

ХАМГИЙН АШИГТАЙ НЬ ...

ХАДГАЛАМЖИЙН ТООЦООЛУУР

Сурталчилгаа