“ГАЗАР ШИМ” IPO
Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Газар шим” ХХК хувьцаагаа олон нийтэд санал болгож байна.
Тус компани өөрийн зах зээлийн үнэлгээгээ 63.5 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Үүний 16.5 хувь буюу нэг бүр нь 53 төгрөгийн үнэ бүхий нийт 198 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож зах зээлээс 10.5 тэрбум төгрөг босгохоор төлөвлөжээ.
Тус компанийн цэвэр ашиг 2017-2021 онуудад 800 саяас 5.6 тэрбум төгрөг болж өссөн бөгөөд дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс үзнэ үү.
Тус компанийн өнгөрсөн хугацааны санхүүгийн тайланд “ПИ КЭЙ ЭФ МОНГОЛИА АУДИТ” ХХК хяналт, шинжилгээ хийж аудитын дүгнэлт гаргасан бол ирээдүйн 5 жилийн бизнес төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх ажлыг “НОВЕЛ ИНВЕСТМЕНТ ҮЦК” ХХК, “ТАВАН БОГД КАПИТАЛ ҮЦК ХХК” компаниуд хийж андеррайтер болон туслах андеррайтераар оролцож байна. Ирээдүйн ашиг орлогын таамаглалыг доорх графикаас харна уу.
Тус компани өөрийн компанид хөрөнгө оруулалт хийх үндсэн 5 шалтгааныг:
- Тогтвортой хүнсний салбар
- Өсөх боломж, шинэ бүтээгдэхүүн
- Эрүүл хүнс, танигдсан брэнд
- Ашигт ажиллагаа өндөр
- Ногдол ашгийн бодлого
Гэж тодорхойлсон байна.
Тодруулбал 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй, өөрийн хөрөнгийн өгөөж 23%, жилийн цэвэр ашгийн 30% ба түүнээс дээш хувийг ногдол ашиг болгон тараах бодлого баримтална гэж заасан байна.
Компанийн Ерөнхий захирал Ц.Ганбат, Үйлдвэр хариуцсан захирал Ц.Төгсөө нарын танилцуулгыг доороос үзнэ үү.
Тус хувьцааны дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Та тус компанийн хувьцаанаас худалдан авах захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn – Санхүүгийн ертөнц