Голомт Банк - Орон сууцны зээл - Амины орон сууц худалдан авах
Бүрдүүлэх материал
- Цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;
- Гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа;
- Оршин суугаа газрын тодорхойлолт;
- Ажлын газрын тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын дэвтэр;
- Хөдөлмөрийн гэрээний хуулбар;
- Хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд;
- Зээл хүсэгчийн өөрөөс санхүүжүүлэх урьдчилгаа төлбөрийг нотлох баримт;
- Өрхийн гишүүдийн нэр дээр УБЕГазраас үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа;
- Бусад
- Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.
- === ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТААС ХАМААРАН БҮРДҮҮЛЭХ НЭМЭЛТ МАТЕРИАЛУУД ===
- Худалдан авах амины орон сууцны ҮХЭХБГ -ний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
- Амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ;
- Хэрэв газрын өмчлөх эсвэл эзэмших эрхийн гэрчилгээтэй бол гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
- Худалдан авах гэж буй амины орон сууц болон газар нь барьцааны үүрэг хүлээсэн эсэх УБЕГазрын лавлагаа;
- Газар нь эзэмших эрхийн гэрчилгээтэй бол газар эзэмших эрхийн хүчинтэй гэрээ, газрын төлбөр төлсөн баримтууд;
Tавигдах шаардлагa
- Зээлээ эргэн төлөх тогтмол орлоготой байх;
- Амины орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт, хэрэгцээтэй байх;
- Нийт шаардагдах санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрөө санхүүжүүлэх чадвартай байх;
- Зээл хүсэгч нь тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа 1-ээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол түүнийгээ 1-ээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;
- Амины орон сууц нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байх;
- Зээлийн барьцаа нь тухайн худалдан авч буй амины орон сууц байна.