Төрийн Банк - Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл
Бүрдүүлэх материал
- Зээлийн өргөдлийн маягт, 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Оршин суугаа хорооны тодорхойлолт,
- Барьцаанд тавих бүх хөрөнгийн бичиг баримтуудын эх хувь,
- Орон сууц барьцаалж байгаа бол ҮХХЭБүртгэлийн гэрчилгээ,
- ЭХЭУБГазар болон Газрын албанаас тухайн үл хөдлөх хөрөнгийн талаар лавлагааг авсан байх
- Хамтран өмчлөгчдийн бичгээр өгсөн зөвшөөрөл /нотариатаар гэрчлүүлэн байх/,
- Бусад банк болон ББСБ-аас зээл авч байсан бол зээлийн гэрээ болон зээл, хүүгийн төлбөр гүйцэтгэсэн баримтууд,
- Орлого баталгаажуулах баримт бичиг,
- Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл,
- Бусад шаардлагатай баримтууд,
- Жич: Орон сууц, Амины сууц барьцаалсан хэрэглээний зээлийг зөвхөн Улаанбаатар хотын бүх салбар, тооцооны төв, ОН-ийн салбар, аймгийн төвд байрлах тооцооны төв болон Зүүнхараа, Хөтөл, Бор-Өндөр, Хархорин, Замын-Үүд зэрэг томоохон суурин газруудад байрлах тооцооны төвүүдээр олгоно.
Tавигдах шаардлагa
- Барьцаалж буй орон сууц нь зээл хүсэгчийн эсвэл түүний эхнэр/нөхөр/, хүүхдийн өмчлөлийнх байх
- Хамтран өмчлөгчид нь зээлийн барьцаанд тавихыг албан ёсоор бичгээр зөвшөөрсөн байх, нотариатаар баталгаажуулсан байх
- === Барьцаа хөрөнгөнд тавигдах шаардлага ===
- Зээлийн барьцаанд тавигдаагүй байх,
- Төвлөрсөн цахилгааны шугам сүлжээнд холбогдсон байх,
- Шинээр баригдах болон баригдаж дуусаагүй, эсвэл ҮХХөрөнгийн гэрчилгээгүй, зээлдэгчийн эсвэл түүний эхнэр /нөхөр/ хүүхдийн өмчлөлийн бус орон сууц, амины сууц болон хашаа байшин зэргийг барьцаанд авахгүй
- Барьцаанд тавих ҮХХ-ийн зах зээлийн үнэлгээний 50%-иас хэтрэхгүй байх.