Шүүж үзэх:
САйн байна уу? Хугацаатай хадгаламжиндаа 100 саяыг зөвхөн нэг банкинд хадгалах нь зөвүү эсвэл 20 саяын даатгалаа бодоод өөр өөр банкинд байршуулсан нь эрсдэл багатай юм боловуу ?

Нэг талаас 20, 20 саяар нь хуваан хадгалуулахад эрсдэлгүй. Эсвэл та Монголбанкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж буй, олгосон зээлүүд нь хэвийн төлөгддөг, актив хөрөнгө ихтэй банкуудад бүтнээр нь хадгалуулахад мөн эрсдэл бага байна.

2021оны 9сард хар дансанд орсон түрээс гэсэн байсан тэрийгээ яаж хаах вээ хар дансаа хааж болдог болвуу

Монгол банкны мэдээллийн санд муу ангилалтай гэж ойлголоо. Зээл хаанаас авсан тэр банк банк бус байгууллага дээрээ очиж асуудлаа шийдүүлнэ.

Би танай банкаас 3 жилийн өмнө 88,0 сая төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 20,4 хувь,сарын 1,7 хувийн хүүтэй аваад одоо 28,0 саяыг төлөөд байгаа. графикаас илүү төлөлттэй ,нэг ч сар таслаагүй цаашид ч таслахгүй. Танай банкны орон сууцны зээлийн хүү жилийн 16,5-18 хувь ,сарын 1,4-1,5 хувь болоод нилээд удаж байгаа юм байна. Манай зээлийг үүнд шилжүүлж зээлийн хүүг бага ч гэсэн хөнгөж өгч болох уу.Ямар журам байдаг вэ.

Энэхүү хариултыг Mongo.mn сайтын зүгээс өгч байна. Юуны өмнө та зээлийн гэрээгээ унш. Зээлтэй байх хугацаанд хүү өөрчлөгдвөл хэрхэх талаар заасан байвал түүний дагуу явна. Мөн банкиндаа хандаж хүсэлт гаргах хэрэгтэй. Тухайн банк л энэ асуудлыг шийднэ. Бас нэг хувилбар нь өөр банканд хандаж зээлээ шилжүүлж болно

Сайн байна уу би банк бусаас зээл аваад эргэлзээтэй зээлдэгч гэсэн ангилалтай болчихсон юмаа зээлээ бүрэн хаасан одоо яаж арилгах вэ

Зээл хаагдсан бол боломжгүй дээ. Зээл олгосон банк бусдаа хандаад үзэх хэрэгтэй

Би гадаадад байдаг юм аа. Лизингээр том оврийн ачааны автомашин ( 345 саяын үнэтэй ) авах гэсэн юм. Урьд нь зээл авч байгаагүй. Урьдчилгааг нь өгөөд зээлээр авч болох эсэх талаар мэдээлэл өгөөч.

Гадаадад ажилладаг, амьдардаг бол одоогоор зээл олгох боломжгүй байгаа

Орон сууц барьцаалсан зээл авах гэсэн юм. Би авч болох болов уу?

Орон сууцаа барьцаалаад орлогоо нотлоод авдаг зээл банк бүрт байгаа, бусад төрлийн зээлийг бодвол хүү арай өндөр байгаа. 20 саяас доош дүнтэй бол орлого нотлохгүй ч судалдаг зээлүүд байгаа. Эдгээр зээлүүдтэй эндээс танилцана уу. 

цалин 2 сая. тэхдээ компани нийгмийн даатгал сүүлийн 1 жил төлөөгүй бол 6% ийн зээлд хамрагдаж болох уу. компани д өр үүсгэн иргэнд нь зээл гардаг уу.

НДШ байгууллагаас төлөгдөж, баталгаажсан байх шаардлагатай

Онлайнаар нээсэн хадгаламжийн хугацаагаа хэрхэн сунгах вэ

Анх данс нээхэд автоматаар сунгах уу гэсэн сонголт байгаа, энэ сонголтоо сонгоогүй бол автоматаар сунгагдах тохиргоо хийгддэг. Илүү тодорхой мэдээлэл шаардлагатай бол банкны нэгж дээр очиж шалгуулна

Сайн байна уу бэлэн 22сая байгаа юмаа 30аар машин сонирхож байгаа юм заавал урьдчилгаа 30% төлөх ёстой юу эсвэл 70-80% байж болох уу

Болно

Sain bnuu opon suutsnii zeeld hampagdwal hugatsaanaasaa omno tolj duusgax bolmjtoi yuu?jishee n zeel awaad 5n jiliin dapaa vldsen bvh mongoo neg dop toln gesn vg Bolomjtoi bol vldsen jiliin hvv boduulj tolhvv

Урьдчилж төлж болно. Үлдсэн жилийн хүүг нэмж бодож төлөхгүй.

би 8% -н байрны зээлтэй юм. одоо зээлээ хаагаад нөхөр маань 6% н зээлд хамрагдаж болох уу.

Болохгүй

Сайн байна уу! 1. Энэ сайт дээр байгаа хадгаламжийн хүүгийн мэдээлэл нь яг тухайн өдрийнхөө банкны шинэ мэдээллийг харуулж байгаа гэж ойлгох уу, эсвэл тухайн банкинд очиж бодит мэдээлэл авсан дээр үү? 2. Хадгаламжийг 6 эсвэл 12 сараар нээсэн тохиолдолд хадгаламжийн хугацааг дуусахаас нь өмнө мөнгөө авч чадаагүй байлаа гэхэд хэдэн удаа автоматаар өмнөх хугацаагаар сунгагдах вэ? 3. Онлайн банкаар өөрийн хадгаламжийн дансаа алсаас удирдах боломжтой байдаг уу?

1.Банкинд очих шаардлагагүй мэдээллээ байнга шинэчлэдэг. 2. Анх гэрээ хийхдээ автоматаар сунгах уу гэдгээ тохирдог, хэдэн удаа ч сунгагдана. 3. Онлайнаар удирдаад явах боломжтой

1.ипотекийн 6хувийн хүүтэй зээлийг 10жилийн хугацаатай авлаа гэхэд урьдчилж төлж болох уу. Заавал гэрээний дагуу төлөх ёстой юу

Урьдчилж төлж болно

Сайн байна уу Миний цалин 750.000 төгрөг төрийн албан хаагч 8дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа зээлийн үлдэгдэлгүй тохиолдолд 15сая төгрөг гарах болов уу?

Цалингийн зээл бол хүрэхгүй юм байна. 7-8 сая, түүнээс бага байх магадлалтай

Өмнө нь 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаад төлөөд дуусч байгаа хүн дахиад 6 хувиар байрны зээлд хамрагдаж болох уу

Болохгүй

- орон сууцны зээл авахад насны хязгаар байгаа юу? - хамтран зээлдэгч байхгүй, өрх толгойлсон хүнд зээл олгодог уу?

Дийлэнхдээ урт хугацааны зээлэнд хамтран шаардана. Тэтгэвэрт гарах нас хүртэл хугацаагаар зээлийн тооцоог хийдэг

Сайн байнуу 6% хамрагдах гэсэн юмаа цайлан саяаас дээш авдаг хэр хэмжээний зээл гарах бол

1 сая төгрөгийн цалинтай хүн 360 сар, 6 хувь гэж тооцоход 70 сая төгрөг авч болохоор гарч байна

Сайн байна уу? Сарын бизнесийн орлого 2 сая төгрөг, орлого нотлох боломжтой харин нөхөр тогтсон ажилд ороод удаагүй байгаа. 1 өрөө байрны 22 сая төгрөгний үлдэгдэлтэй орон сууцны үндсэн хүүгээр төлдөг. Энэ байраа 6 хувийн хүүтэй шинэ байрны урьдчилгаанд тавиад зээл гарах боломжтой юу? Заавал зээлээ хаах хэрэгтэй юу? Баярлалаа

Зээлээ заавал хааж байж урьдчилгаанд тавьж болно.

Урьдчилгаа төлбөргүйгээр төсвийн албан хаагчдад олгодог байрны зээл байдаг уу

Урьдчилгаанд худалдаж авах орон сууцнаас гадна өөр орон сууц давхар барьцаалбал болно

Орон сууцны зээл авах гэсэн юм.Манай эхнэр 2021 1 сараас ажил хийж эхэлсэн бөгөөд гэрээт ажилчин. Би өөрөө ажил хийгээд 3 жил болж байгаа үндсэн ажилчин. Банк Гэр бүлийн сарын орлогод эхнэрийн маань цалинг тооцох болов уу. Эхнэрийн цалинг тооцвол өрхийн орлого нь арай их бодогдоод ахиухан зээл авах гээд байгаа юм.

Эхнэрийн цалинг дийлэнх тохиолдолд оруулахгүй. Учир нь тогтвортой орлого гэж үзэхгүй

Bi Gadaadad baidgiin maa. duudee mashin avch ogh gesiin hamgiin gol ni 40-50 huviin uridchilgaa ni tolood mashinii zeelend hamragdah gesiin. Gadaadiin banknii huulga ar Zeel olgoh uu. Zeel avh bol yaj avh ve.

Гадаад банкны хуулгаар банкнаас авч байсан тохиолдол байхгүй. ББСБ яахыг сайн мэдэхгүй байна

Sain bnu bi tsalin 800-1100 garan awdag gehdee ymarch zeeliin tvvh bhgvi zeeld hamragdaj bgagvi belen 6say bga iimd zeeld hamragdaj bolhuu uridchilgaag ni hiigeed

Ямар төрлийн зээл авах вэ. Ер нь юунд зориулж зээл авахаас хамаарч дор хаяж 6 сар зарим зээлийн хувьд 1 жилээс дээш хугацаанд ажилласан байх, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх хэрэгтэй

Сайн байна уу бэлэн мөнгөөр байр авах гэсэн юм. Гэвч таалагдаж байгаа байр маань банкны зээлтэй байр байгаа үүнийг хэрхэн чөлөөлж яамар шат дамжлагатайгаар худалдан авах вэ ? Мөн ордeр хэр хугацаанд өөр дээрээ шилжүүлэн авах вэ

Худалдах худалдан авах гэрээгээ сайн хийгээд, тухайн байрыг барьцаалсан банктайгаа уулзаж зээлийг хэрхэн төлөх барьцааг чөлөөлөх талаар тохиролцох хэрэгтэй. Худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулаад банкны зээлийг хаагаад банкнаас гэрчилгээг авч бүртгэлийн газарт нэр шилжүүлэхээр өгөхөд хагас өдөр шаардлагатай. Гэрчилгээ өөрийн тань нэр дээр маргааш нь гарах боломжтой

Sain baina uu ? Huviin baiguullagad ajillaad 1 jil hagas bolj baina. Nohor maani mon adil jil ajillaj baigaa. Orhiin niit orlogo 2say togrog Zeeliin tuuh sain odoogoor zeel baihgui Nohroo hamtrangaar oruulna Gehdee bid hoer gerleltee batalgaajuulaagui zaawal gerleltee batluulah shaardlagatai yu ? Mon undsen zeeldegch ni jiremsen baiwal zeel garah bolomjguiyu? Ene talaar hariult ognuu

Ямар төрлийн зээл авах вэ? Ямар төрлийн зээл вэ гэдгээс хамаарч тухайн банк шийдвэр гаргана. Гэрлэлтээ батлуулаагүй боловч нэг хаяг дээр байдаг эсвэл хүүхэд нь ааваараа овоглосон бол нэг гэр бүл гэж банк үзэж болно

сайн байна уу би ажилж бгаа газраа 8жил болж бна нийгмийн даатгал багаар төлдөг өмнө 1сая гаргаад авдаг бсан сүүлийн бараг жил 2,5авдаг болсиймаа хашаа байшингийн зээлд хамрагдах боломж хэр бол хэлж туслаач

Банк ихэнхдээ таны орлогыг НДШимтгэлээс тооцдог тул НДШ бага төлдөг бол танд олгох зээлийн хэмжээ бага гарах магадлалтай. Хэдэн төгрөгийн зээлд хамрагдах боломжтойгоо та http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж тоожоц үзээрэй.

Олон улсын картын захиалгыг яааж хийх вэ? Яамар орнуудад үйлчлэх вэ? танай банкны байршил? Банкны баталгаа,даатгалыг гаргаж өгөх үү?

Олон улсын картыг банкны салбарт болон интернет банкаар захиалж болно. Виза карт дэлхийн дийлэнх оронд үйлчлэх бол юнионпэй карт хятад орос болон азийн орнуудад үйлчлэнэ

sainuu bnuu mni sariin tsalin 1 say ymaa tged uridchilaa 3 say bgn tged 8sayiin mashiniig awbal uldsen 5 sayiin sariin hedeer heden sar toloh bol

Машин лизингийн дээд хугацаа 30 сар. 5 сая төгрөгийн зээлийг сарын 1.6 хувиар 30 сараар авна гэвэл сард 211.000 төгрөг төлөхөөр байна

Байр барьцаалж зээл авах гэсэн юмаа хугцаа хүү нь хэр байдаг юм боллоо

Та http://www.mongo.mn/z/1286 хаягаар орж Банк, ББСБ-уудын орон сууц барьцаалсан зээлийн мэдээллийг үзээрэй.

Сайн байна уу Хасбанкнаас цалингийн зээл авсан юмаа 10 сард 1удаа зээлээ 7хоног хэтрүүлсэн юмаа ингэхээр дахиад зээл авч болох болов уу?

Болно

8 хувийн зээлээр байр аваад 2 жил болж байна. Одоо байраа томсгох бодолтой байгаа юм. 30 сая урьдчилгаа өгөөд 100 саяны зээл авсан. Одоо байраа 129 саяд зараад банканд үлдсэн зээлээ төллөө гэхэд надад мөнгө үлдэх бол уу?

Ямар хугацаагаар авсан сар бүр төлбөрөө хугацаанд нь төлж байсан эсэх тодорхойгүй тул тодорхой хариулах боломжгүй байна. Сар бүр төлбөрөө бүрэн төлж байсан болж банкны зээлээ хаагаад дор хаяж 29 сая төгрөг өөрт тань үлдэнэ. Нэмээд өнгөрсөн хугацаанд төлөгдсөн үндсэн зээлийн хэмжээний мөнгө өөрт тань үлдэнэ. 20 жилээр зээлээ аваад сар бүр тогтмол төлж байсан бол 2 жилийн хугацаанд үндсэн зээл 4.6 саяар хорогдсон байна. Ийм хэмжээний мөнгө нэмж өөрт тань үлдэнэ гэсэн үг.

Таньд асуулт байна уу?