Цалингаа амархан бодох арга
Цалингаасаа тэтгэврийн даатгалын шимтгэлд 7.0 хувь, тэтгэмжийн даатгалын шимтгэлд 0.8 хувь, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд 0.2 хувь, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 2 хувь, нийтдээ 10 хувийн шимтгэл төлөх ёстой. Мөн “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу 10 хувийг хувь хүний орлогын албан татвар төлөх үүрэгтэй. “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу хувь хүний орлогын жилийн албан татвараас 84.000 төгрөгийн, сарын татвараас 7.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг. Эдгээр татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад гар дээр яг хэдэн төгрөг авдагаа энгийнээр өөрсдөө тооцож сурцгаая.
Энэ зөвлөгөө танд үнэхээр их хэрэг болно гэдэгт итгэж байна.
Үндсэн цалингаа 0,81-ээр үржүүлээд 7000-ыг нэмээд таны гар дээр бэлэн авах цалингийн хэмжээ гарна.
Жишээ нь: 700,000 ₮ цалинтай бол 700,000*0,81+7000=574.000₮
Хэрвээ 1,920,000₮ дээш цалинтай бол үндсэн цалингаа 0,9-өөр үржүүлээд 185,000-ыг хасна.
Жишээ: 2,300,000₮ цалин авдаг бол 2,300,000*0,9-185,000=1.885.000₮ гар дээрээ бэлнээр авна.
Ta банкуудын цалингийн зээлийн мэдээллийг авахаар бол http://mongo.mn/z/1229
mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө