​​ТАНЫ ХҮҮХДИЙГ 18 НАС ХҮРЭХ ҮЕД ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛБӨР ХЭД БОЛОХ ВЭ?

  • 2025 / 10 / 03

ТАНЫ ХҮҮХДИЙГ 18 НАС ХҮРЭХ ҮЕД ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛБӨР ХЭД БОЛОХ ВЭ?

Боловсролын түвшин нь тухайн хүний цалинд нөлөөлдөг үү? Та үүнтэй санал нийлэх үү?

Монголд бакалаврын боловсролтой хүн бүрэн дунд боловсролтой хүнтэй харьцуулахад 41% өндөр цалин авч байна.

АНУ-д ахлах сургууль төгссөн хүүхдээс бакалаврын боловсролтой хүн 60 хувь өндөр, магистр, докторын зэрэгтэй хүн 90 хувь өндөр цалин авдаг байна.

Боловролын өгөөж, үр шимийг судалдаг гол онолуудын нэг нь 1960 оны эхэн үеэс хүчтэй хөгжиж буй Хүмүүн капиталын онол (Human capital theory) юм. Тус онол хувь хүмүүсийн боловсролд голлон анхаардаг ба хүн илүү, сайн боловсрол эзэмшсэнээр санхүүгийн өндөр өгөөж хүртэж, цаашлаад эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлдөг гэж үздэг.

Чухам үүнийг нотлох мэт Бенжамин Франклин “Боловсролд хийсэн хөрөнгө оруулалт ямагт хамгийн өндөр өгөөжтэй байдаг” гэж 250 гаруй жилийн өмнө хэлж байжээ.

Монголчууд бид ч хүүхдийнхээ боловсролд чадах ядахаараа санаа тавьдаг хүмүүс. Харин ирээдүйн боловсролд нь хэр анхаарч чадаж байгаа вэ?

Үүнд нь бэлтгэж одооноос хөрөнгө оруулалт хийж байгаа юу?

Жишээлбэл таны хүүхдийг 18 нас хүрэх үед нь их дээд сургуулийн төлбөр хэд байх вэ? Та хүүхдийнхээ их дээд сургуулийн төлбөрийг хуримтлуулж эхэлсэн үү? Үүнийг бүрдүүлэхийн тулд та сар бүр хэдэн төгрөг хуримтлуулах шаардлагатай вэ?

Тэгвэл бид эдгээр асуултанд нэмэр болох үүднээс ирээдүйд их дээд сургуулийн төлбөр хэд болохыг энэхүү зөвлөгөөгөө, тооцооллоор хүргүүлж байна.

Энэ жил буюу 2025-2026 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр хэд байна вэ?

МУИС - 5.3 сая

ШУТИС - 5.7 сая

АШУҮИС - 5.1 сая

МУБИС - 3.9 сая

ХААИС - 4.6 сая

СЭЗИС - 8.4 сая

ХУИС - 8.4 сая

Тус тус байна.

Дунджаар 5.9 сая төгрөгийн төлбөртэй байна.

Ердөө 2 жилийн өмнө эдгээр сургуулиудын дундаж төлбөр 4.4 сая байжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд жилд ойролцоогоор 15.8 хувь өссөн байна. Үүний өмнөх дөрвөн жилд жил бүр дунджаар 9 хувь өсөж байсан байна.

Их, дээд сургуулиудын сургалтын алба ч үүнийг жил бүрийн инфляцитай уялдуулан тайлбарладаг.

Тэгвэл ирэх жилүүдэд энэ янзаараа өсвөл таны хүүхдийг их, дээд сургуульд орох үед нэг жилийн сургалтын төлбөр хэд болох вэ? Дөрвөн жилийн сургалтын төлбөрт нийт хэдэн төгрөг шаардагдахыг тооцож үзүүлэв. Та хавсралт зургаас харна уу.

Жишээлбэл 10 жилийн дараа буюу 2035 онд нэг жилийн төлбөр дунджаар 11.6 сая, дөрвөн жилийн сургалтын төлбөр нийт 50.5 сая төгрөг болох нь байна.

Үүнийг тооцохдоо ирэх жилүүдэд инфляц жилийн 8 хувиас 4 хувийн хооронд хэлбэлзэх буюу урт хугацаандаа бууна гэж үзсэн.

Та энэ жишгээр өөрийн хүүхдийнхээ их сургуульд элсэн орох онд тааруулан хүснэгтээс мэдээлэл авна уу.

Одоо нэг асуулт үлдлээ. Энэ мөнгийг хуримтлуулахын тулд сар бүр хэдэн төгрөг хуримтлуулах шаардлагатай вэ? Үүнийг бид дараагийн зөвлөгөөгөөр та бүхэндээ хүргүүлье.

Өрхийн санхүүг дэмжигч:

Агула даатгал - agula.mn

Ариг банк - arigbank.mn

ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай хашаа байшинтай болцгооё.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа