6 хувийн зээл авснаас хойш ажлаа сольж болохгүй гэсэн шаардлага байхгүй. Зээл авснаас хойш та ажлаа солих бол таны орлого буураагүй байх хэрэгтэй, учир нь та бага цалинтай ажилд орох, эсвэл ажилгүй болбол зээл төлөхөд тань хүндрэл гарна
Танай нөхөр зээл аваад урьдчилгаагаа бүрдүүлсэн гэж ойлголоо. Таны цалингаар тооцоод 6 хувийн зээл олгох боломжтой. бүр тодорхой хэлбэл таны авах зээлийн сарын төлбөр + нөхрийн чинь зээлийн төлбөр буюу нийт сард төлөх төлбөр нь таны сарын цалин +нөхрийн чинь сарын орлого буюу танай өрхийн ийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байх ёстой
Банк худалдаж авах хүний зээлийн судалгааг хийгээд олгохоор шийдсэн бол зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолт гаргаж өгөх боломжтой. Уг тодорхойлолтыг үндэслээд таны зээл авсан ББСБ байрыг суллана
Төрийн банкны хадгаламжийг хүүг http://www.mongo.mn/product/2321 эндээс
Бүх банкны хадгаламжийн хүүг http://www.mongo.mn/z/1240 эндээс үзнэ үү
1.гэрээг нь, дансны хуулгатай нь харж хаах дүнг хэлэх боломжтой, арилжааны банкууд илүү хүү нэхэмжлэх боломжгүй, учир нь Монгол банкны байнгын хяналтанд байдаг. 2. Ипотекийн зээлийг өөр хүн рүү шилжүүлэх боломжгүй, иймээс уг зээлийг авсан хүний өмнөөс төлөөд явах нь танд эрсдэлтэй. 3.Ямар банкнаас ипотекийн зээл олгох вэ гэдгийг мэдэх шаардлагатай, тухайн банкнаас сайн тодруулж ипотекийн зээл олгох эсэхийг нарийн мэдэх хэрэгтэй. Банкнаас биш хувь хүн юм уу байгууллагаас ипотекийн зээлийн нөхцлөөр авах бол банкны зээлийн журмаар л авах хэрэгтэй. Байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулаад тухайн байраа барьцаалж зээлийн гэрээ хийх байдлаар зээл авна гэсэн үг. Ийм нөхцлөөр гэрээ хийгээгүйгээс болж та хохирох магадлал их
Барьцаанаас биш орлогын хэмжээнээс хамаарч зээлийн хэмжээ тогтох тул нэмж авах зээл тийм их нэмэгдэхгүй болуу. Цалингийн хэмжээг мэдэхгүй тул яг тодорхой тоо хэлэх боломжгүй байна
урьдчилгаа 4 сая төгрөг өөрөө гаргана. үлдсэн 16 сая төгрөгийг 30 сараар, сарын 1.6 хувиар тооцоход сар бүр 677.000 төгрөг төлөхөөр байна
урьдчилгаа 4 сая төгрөг өөрөө гаргана. үлдсэн 16 сая төгрөгийг 30 сараар, сарын 1.6 хувиар тооцоход сар бүр 677.000 төгрөг төлөхөөр байна
Огт болохгүй зүйл биш. Гэхдээ ингэж өөрчлөхөд Ипотекийн корпорацид хүсэлт чинь банкаар дамжин очиж шийдвэрлэгдэнэ. Өөрчлөхгүй гэсэн шийдвэр ч гарах магадлалтай
НДШимтгэл төлөгдсөн дүнгээс тооцож зээлийн хэмжээг тогтооно. Хувь хүний данснаас цалин орж байгаа нь зээл олгоход нөлөөтэй, зарим банк үүнийг зөвшөөрдөггүй, зээл олгохоос татгалздаг бол зарим банк олгодог
Огт болохгүй зүйл биш. Гэхдээ ингэж өөрчлөхөд Ипотекийн корпорацид хүсэлт чинь банкаар дамжин очиж шийдвэрлэгдэнэ. Өөрчлөхгүй гэсэн шийдвэр ч гарах магадлалтай
Хамрагдах боломжтой, орлогоос чинь хамаарч олгох боломжтой зээлийн хэмжээ тогтоно, урьдчилгаа 20 хувь, үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалбал урьдчилгаа төлөхгүй байж болно. гэхдээ таны авах боломжтой зээлийн хэмжээ болон худалдаж авах машины үнэ 2-оос хамаарч зөрүүг өөрөө гаргах шаардлагатай болно.
Болно
Энэ тооцоолол хүүний хэмжээ, таны орлогын түүх, урьдчилгааны хэмжээ зэрэг хэд хэдэн зүйлээс хамаардаг тул шууд хэлэхэд хүндрэлтэй. Цалин дамждаг банкны салбарт хандвал тооцож өгнө. Танд багцаа болгож 2 жишээ хэлж өгье. 100 сая төгрөгийг 20 жилийн хугацаагаар жилийн 6% хүүтэй зээлбэл сарын төлбөр 716 мянган төгрөг болох бөгөөд энэ нь таны сарын нийт орлогын 45 хувиас бага гарах тул боломжтой гэж үзнэ. Хэрэв та ипотекийн зээлд хамрагдаж чадахгүйн улмаас сарын 1,3 хувийн хүүтэй зээлд 10 жилийн хугацаагаар хамрагдвал таны орлогыг 60 саяын зээлэнд хүрэлцээтэй гэж үзнэ. (гэхдээ энэ тохиолдолд та ипотекийн зээл авсанаас хамаагүй их хэмжээний хүү төлнө гэдгийг анхаарах хэрэгтэй) Та мөн манай сайтын "ӨРХИЙН САНХҮҮ ВИДЕО ХИЧЭЭЛҮҮД" группт элсэн хуримтлал, ипотекийн зээл, ОС, ХБ-ын зээл, өрхийн санхүүгийн цуврал хичээлүүдийг үзэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://sites.google.com/mongo.mn/mongovideo/home эндээс танилцана уу.
Санхүүгийн түрээс гэдэг зээлийн үйлчилгээ байгаа. Машины лизингтэй төстэй зээл гэсэн үг. Банкинд очиж хүсэлтээ гаргах хэрэгтэй
Хамтран зээлдэгчээр орсон бол үндсэн зээлдэгчтэй яг адил үүрэг хүлээнэ. Тиймээс Монгол банкны лавлагаагаар өөрийн чинь зээлийн түүхийн үнэлгээ муу гэж харагдана. Зээл авах бол энэ сөрөг нөлөөтэй гэсэн үг
Шууд хэлэх боломжгүй. Банкны салбарт хандан судалгаа хийлгэх хэрэгтэй. Монгол банкны ангилал, орлого, хашаа байшингийн үнэ зэргийг судлаад хариу өгнө. Огт боломжгүй зүйл биш
Банкинд зээл авах хүсэлтээ гарган хэдэн төгрөгний зээл авах боломжтойгоо тооцуулж болно. Банк таны авах боломжтой зээлийн хэмжээг тогтоон албан тоот бичиж өгнө. Уг албан тоотоо ББСБ-даа өгөөд орон сууцаа чөлөөлүүлж зээлээ авах боломжтой. ББСБ-аас чөлөөлөөгүй байхад банк зээл өгөхгүй, учир орон сууцыг чинь барьцаалж байж зээл өгнө. Нөгөө талаараа ББСБ-ын зээл таны мөнгөөр эхэлж хаах нь эрслэлтэй
Хуримтлалын хадгаламж гэж дийлэнхдээ хугацаатай хадгаламжийг нэрлээд байгаа. Хугацаатай хадгаламж нээгээд тогтмол давтамжтай орлого хийнэ гэж ойлгож болно. Хугацаатай хадгаламж - 1 сараас 24 сар хүртэл хугацаатай, хугацаагүй хадгаламжаас өндөр хүүтэй, хугацаа дуусахад мөнгөө хүүтэй нь авах боломжтой хадгаламж. Хугацаагүй хадгаламж арай бага хүүтэй хэзээ ч мөнгөө авч болно, хүү нь жилийн эцэст буюу 12.31-нд бодогдож дансанд орно. Жич: 2021 оны 6 сарын 30-г хүртэл мөрдөгдөж байгаа "КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ" хуулийн дагуу хугацаагүй хадгаламжинд 6 сарын 30 хүртэл хүү тооцохгүй байгааг давхар мэдэгдье.
Бусад банкнаас цалингийн зээл авах боломж бага. Өөр төрлийн хэрэглээний зээл цалингийн зээлээс арай өндөр хүүтэйгээр, барьцаатай авах боломж байж магад. Банкууд ийм төрлийн зээлээ голдуу өрхийн зээл гэж нэрлэдэг бөгөөд банкуудын өрхийн зээлийн мэдээллийг http://www.mongo.mn/z/1230 энэ хаягаар орж авна уу
Одоогоор ийм зохицуулалт байхгүй тул шилжихгүй
Боломжгүй
Худалдан авах байрны 30 хувь. Шалгуур нь бүх хүнд ижил шалгууртай байгаа
Болно. Гол нь авах боломжтой ипотекийн зээлийн хэмжээ бага гарах магадлалтай. 2 зээлийн төлбөр төлөх тооцооллоор бодохоор ипотекийн зээлийн хэмжээ багасна
Дан ганц дансны хуулгаар орлого нотлох боломжгүй. Монгол банкны журмаар хувиараа бизнес эрхэлдэг бол татварт гаргаж өгч байгаа орлогоор тооцно. Татвар төлөгчийн дэвтэр гэж бий. Түүн дээр хэдэн төгрөгний орлого тайлагнаж татвар төлсөн байна гэдгээр тооцно
Болохгүй
Хэрэглээний зээлийн хоёр төрөл байгаа. Нэг нь цалингийн зээл, нөгөө нь өрхийн хэрэглээний зээл. Цалингийн зээл нь таны цалингийн орлогыг барьцаалаад зөвхөн цалингийн зээлийн гэрээтэй байгууллагын ажилтнуудад өгдөг, арай хүү багатай зээл. Хэрэв цалингийн зээлийн гэрээгүй бол өрхийн хэрэглээний зээлийг авах боломжтой. Гэхдээ ямар нэгэн хөрөнгөө давхар барьцаалах шаардлагатай. Та банкуудын цалингийн зээлийн талаар мэдээллийг http://www.mongo.mn/z/1229 энэ хаягаас. Өрхийн хэрэглээний зээлийн мэдээллийг http://www.mongo.mn/z/1230 хаягаар орж тус тус үзээрэй.
2020/08/05-ны байдлаар банкуудын дундаж хүүг судалж үзлээ. 1 жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү дунджаар жилийн 12.86 хувь байна. Харин долларын хадгаламжийн жилийн хүү дунджаар 4.47% байна. Зөрүү нь жилийн 8.4%. Хэрэв цаашид долларын төгрөгтэй харьцах ханш жилийн хугацаанд 8.4 хувиас илүүтэй өсвөл танд долларын хадгаламж ашигтай. Үүнээс бага хувиар өсвөл танд төгрөгийн хадгаламж ашигтай. Харин долларын ханш ирэх 1 жилийн хугацаанд хэдэн хувиар өсч, буурахыг одоогоор зөвлөж, мэдээлж байгаа газар байхгүй байна. Өнгөрсөн хугацаанд ямар байсныг бид 10 жилийн дунджаар судалж үзсэн бөгөөд 5 жилд нь төгрөгийн хадгаламж илүү өгөөжтэй, 5 жилд нь долларын хадгаламж илүү өгөөжтэй байсан. Танд өгөх үүнээс илүү зөвлөгөө мэдээлэл бидэнд алга. Та бидний бэлтгэсэн "Доллар, төгрөгийн хадгаламжийн аль нь ашигтай вэ" гэдэг нийтлэлийг http://www.mongo.mn/c/218 хаягаар орж уншина уу.
Та өөртөө болон нөгөө хүндээ маш эрсдэлтэй алхам хийх гэж байна. Банк энэ тохиолдолд огт оролцохгүй. Тэд байрыг барьцаалсан хэвээрээ, таныг төлбөрөө төлж дуусгах ёстой гэж шаардана. Хэрэв худалдан авах хүн нь банкны шалгуур хангаж байгаа бол банкнаас зээл хөөцөлдөөд тэр зээлээрээ таны байрыг худалдан аваад цаашид тухайн банктайгаа бие даан харилцаж явах нь зөв. Сүүлийн үед банкууд 8 хувийн зээл судалж эхэлсэн тул та ийм арга зам бодоорой.
Таны зээл төлөгдөж дууссан тул Зээлийн мэдээллийн санд өөрчлөх боломжгүй. Иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад зорилгоор хамгийн сүүлд 2018 оны 8 сард Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "зээлийн төлбөрөө заасан хугацаанд төлж барагдуулсан, нэг удаа хугацаа хэтэрсэн, чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй" 14170 иргэний муу зээлийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлж байсан байна. Үүнээс өмнө 2017, 2018 онд мөн тус тус 1 удаа "төлбөрөө заасан хугацаанд төлж барагдуулсан, бага дүнтэй зээл авсан, нэг удаа хугацаа хэтэрсэн, эсвэл үүрэн телефоны операторын лизингээ 90 хоногоос доош хугацаагаар хэтрүүлсэн" хүмүүсийн мэдээллийг мөн хэвийн ангилалд оруулж байсан байна.
8 хувийн зээлийг нэг өрхөд нэг л олгож байгаа. Та одоо байгаа зээлийнхээ хамтран зээлдэгч нь бол дахин нэмж 8 хувийн зээл олгохгүй