Сайн байна уу? Та http://www.mongo.mn/c/132 нийтлэлийг уншиж танилцана уу. 8 хувийн зээл авахад гардаг зардлууд түүний хэмжээний талаар бичсэн байгаа.
Банкууд сарын цалингийн дунджийг тооцохдоо сүүлийн 12 сард авсан цалингийн нийлбэрийг 12-д хувааж олдог. Та 6 сар ажилласан тул энэ тооцооллоор сарын дундаж цалин бага буюу 604 мянга гарна. Гарт олгох цалингийн 60 хувиар тооцоход та сардаа 293 мянгөн төгрөг төлөх боломжтой буюу ойролцоогоор 7 сая төгрөгийн зээл авах боломжтой гарах нь. Хэрэв та 12 сараа гүйцээн ажиллавал ойролцоогоор 17 сая төгрөгийн зээл авах боломжтой болно. Урьдчилгаа 4 саяаа бэлдчихвэл та 20 саяын үнэтэй машиныг 12 сар бүтэн ажилласны дараа зээлээр авах боломжтой болох юм.
Цалингийн орлоготой хүмүүс төлсөн Нийгмийн даатгалаараа орлогоо нотлох боломжтой. Гэхдээ зарим зээлийн ажилтнууд давхар банкны дансны хуулга шаарддаг шүү.
Та орлого болон барьцаа хөрөнгөө өөрийн гэдгийг баталгаажуулж чадаж байвал банк зээл олгоно
Газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй бол банкууд барьцаалж зээл олгож байгаа. Гэхдээ хэдээр үнэлэх вэ гэдэг нь банкны шийдэх асуудал шүү. Харин та ажилдаа эргэж ороогүй байгаа бол банкууд зээл судлахгүй
Авах гэж байгаа машины үнийн дүнгийн 20 хувийг урьдчилгаанд төлөх шаардлагатай. Гэхдээ таны орлого НД-аар баталгаажихгүй бол танд банкууд зээл олгохгүй
8 саяын үнэтэй машин авахын тулд урьдчилгаа 1.6 сая шаардлагатай болно. Үлдэх 6.4 сая төгрөгийн зээлийг 2.5 жилээр авахад сард ойролцоогоор 274 мянган төгрөг төлнө. Энэ зээлийг төлөхөд таны орлого хүрэлцээтэй. Та орлогоо нотлохдоо НД-аараа нотлоорой. Дэлгэрэнгүй зөвлөгөөг та http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөөд авах боломжтой
Банкууд тэтгэвэрт гарсан хүнд орон сууцны зээл олгохгүй
НД төлөөд 6 сар болсон хүмүүст банкууд хэрэглээний зээл судалж байгаа
НД төлөөд 6 сар болсон хүмүүст банкууд хэрэглээний зээл судалж байгаа. Гэхдээ сарын дундаж цалингийн 60 хувиас хэтрүүлэхгүй зээл олгох болно. Дундаж цалингийн хэмжээг тооцохдоо сүүлийн 12 сард авсан нийт цалинг 12-т хувааж олдог. Тань шиг 6 сар ажилласан хүмүүсийн хувьд мөн адил 6 сард авсан нийт цалинг тань 12-д хувааж бодох тул нэг сарын цалингийн дундаж бага гарч, дагаад зээлийн хэмжээ нь бага гарах болно. Та 12 сараа гүйцээж байгаад зээл авбал ийм асуудал үүсэхгүй. Хэрэв та 6 сарын цалингаараа тооцуулбал танд ойролцоогоор 2.5 жилийн хугацаатай 5 сая төгрөгийн зээл гарах болно
Сайн байна уу? Таны асуулт хадгаламжийн даатгалтай холбоотой асуулт байна. 20 сая төгрөгөөс доош дүнтэй бүх хадгаламжийг Хадгаламжийн Даатгалын Корпораци даатгасан байдаг. Хэрэв таны үйлчлүүлж буй банк 52 долоо хоногт буюу жилийн дотор үйл ажиллагаа нь доголдвол 20 сая хүртэл дүнтэй таны хадгаламж болон хүү нь даатгагдсан байгаа. Иймд таны хадгалуулсан мөнгө болон хүү нь 20 саяас бага дүнтэй бол та эрсдэлд учрахгүй, даатгалаас мөнгөө авна гэсэн үг. Хэрэв 20 саяас өндөр дүнтэй бол 20 сая хүртэлх дүнг даатгалаас нөхөн төлнө.
Банк ийм гурвалсан гэрээнд оролцохгүй. Мөн ийм байдлаар шийднэ гэвэл танд болон нөгөө хүнд ч маш их эрсдэлтэй. Хэрэв таны байр бэлнээр зарагдахгүй байгаа бол та зээлээр авах хүнд байраа зараад, зээлээ хаах хэрэгтэй. Өөр арга зам байхгүй.
Таны урьдчилгаан дээр үндэслээд тооцоо хийе. 20 хувиар тооцвол та нэмж 10.4 саяын зээл авах боломжтой. Энэ зээлээ 2.5 жилээр сарын 1.6 хувийн хүүтэй авбал та сард 439 мянган төгрөг төлөх юм байна.
Сайн байна уу? Асуултаа тодорхой бичээгүй тул бид таны асуултыг таамаглаж, хоёр хариу өглөө.
1. Хэрэв та Монголбанкнаас зохицуулж буй ипотекийн зээлийн журамтай холбоотой асуусан бол:
Одоогоор энэ талаар мөрдөгдөж буй хоёр төрлийн журам бий. Нэг нь "ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ", нөгөө нь "ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ" гэдэг хоёр журам мөрдөж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг эдгээр журмууд дээр дарж авна уу.
2. Хэрэв та Монголбанкнаас хэрэглээний зээлд тогтоосон өр, орлгоын харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх тухай асууж байгаа бол үүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа.
Монголбанкнаас хэрэглээний зээлийн дээд хэмжээг тогтоохдоо тухайн зээлдэгч татвар нийгмийн даатгалаа төлсний дараа олж орлогынхоо дээд тал нь 70 хувиар зээл төлдөг байхаар журамлан тогтоосон байгаа.
Хэрэв энэ жишгээр тооцож үзвэл та сар бүр 190000 төгрөгийн зээл нэмж төлөх боломжтой байхаар байна. Харин танд зээл олгох эсэхээ тухайн банк өөрөө шийднэ. Та өөр санхүүгийн байгууллагад хандаж үзнэ үү.
Таны асуултанд тодорхой хариулахын тулд үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл үү эсвэл үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл үү гэдгийг ялгаж мэдэх хэрэгтэй байна.
Хэрэв урт хугацааны ипотекийн зээл сонирхож байгаа бол таны хоёр зээлийн сарын төлбөр нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас илүүгүй байх ёстой. Хэрэв үл хөдлөх хөрөнгөө барьцаалж хэрэглээний зээл авах гэж байгаа бол 60 хувиас илүүгүй байх ёстой. Энэ шаардлагын хүрээнд нэмэлт зээл авах боломжтой. Хэрэв Хаан банкны цалингийн зээлийн дийлэнхийг төлсөн бол нэмж цалингийн зээл авах боломжтой.
Машин лизингээр авах бол доод тал нь 10-15 хувийн урьдчилгаа төлнө. Урьдчилгаа төлбөрийн оронд үл хөдлөх хөрөнгө барьцаалж болох ч энэ нь таны хувьд илүү зардалтай, хүндрэлтэй алхам болно. Та машины лизингийн талаар өөрт зориулсан цогц зөвлөгөө авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.
Mongo.mn
Банкууд доорх хоёр үндсэн шалгуурыг тавьж байгаа. 1. Танай шинэ орсон байгууллага тухайн банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байх ёстой 2. Та одоогийн ажлаа дор хаяж 6 сар тогтвортой эрхэлсэн байх ёстой.
Та сард ойроцоогоор 250000 төгрөг төлөх юм байна. 30 сараар тооцвол ойролцоогоор 6 сая төгрөгийн зээл авах боломжтой. Урьдчилгаа 20 хувиар тооцоход та 1.5 саяын урьдчилгаа бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд нийтдээ 7.5 саяын машин авах боломжтой юм байна. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
Болно. Гэхдээ орлого авдаг хадгаламжийг нь нээлгээрэй.
Танд хэрэглээний зээл нэмж авах боломжтой. Та сарын орлогынхоо 20 хувиар зээл төлдөг юм байна. Банк, ББСБ-ууд сарын орлогынхоо 50-60 хувиар зээл төлөхийг зөвшөөрдөг. Гол нь та орлогоо нотолж чаддаг байх ёстой. Үүний тулд гурван үндсэн шаардлага тавигдаж байгаа. 1. Татвараа төлж, татварын цэнхэр дэвтэртээ бичилт хийлгэсэн байх 2. Дансны хуулгаараа орлогын тодорхой хэсгийг нотолж чаддаг байх 3. Орлогоо хөтөлсөн байх. Хэрэв та орлогоо нотлоход хүндрэлтэй бол барьцаа хөрөнгөндөө тулгуурлан зээл авах боломжтой.
Хадгаламжийн бодит хүү гэдэг ойлголт байдаг. Энэ нь банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүү нь жилийн инфляцийн түвшингээс хэр давж байна вэ гэдгийг харуулдаг үзүүлдэг. Өнөөгийн (2019 оны 8 сарын) байдлаар банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 13 хувь байгаа бол жилийн инфляцийн түвшин улсын хэмжээгээр 7.7 хувь, УБ хотын хувьд 9 хувь байна. Ингэхээр бодит хүү нь жилийн 4-5.3 хувийн хооронд байна гэсэн үг. Таны хадгалуулсан мөнгөний худалдан авах чадвар жилдээ ийм хэмжээгээр өсч байна гэсэн үг.
Дор хаяж 15 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлсэн байх ёстой. Таны орлого дээр үндэслэн бодоход та ойролцоогоор 6 орчим сая төгрөгийн зээл авах боломжтой байна. Машины лизингийг хэрхэн авах, хэдий хэмжээний зээл авах боломжтой зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.
Тухайн ажилтны хувьд нэг дор хоёр банкнаас цалингийн зээл авах боломжгүй. Иймд өмнөх зээлээ хааж байж өөр банкнаас цалингийн зээл авах боломжтой (гэхдээ нөгөө банктайгаа бас байгууллага нь цалингийн зээлийн гэрээ байгуулсан байх ёстой). Эсвэл одоогийн банкнаасаа нэмж авах боломжтой.
Өнөөдөр та 3 сая төгрөг төлбөл өнөөдрийг хүртэл хүүг эхэлж суутгаад үлдсэн төлбөрийг нь таны үндсэн зээлээс хасах болно. Маргаашнаас эхлэн бага дүнгээс таны зээлийн хүү тооцогдож эхэлнэ. Шууд бүгдийг нь үндсэн зээл рүүгээ хийх боломжгүй. Эхлээд өнөөдрийг хүртэл бодогдсон хүүгээ төлнө.
30 хувийн урьдчилгаатай бол та нэмж газраа барьцаалах шаардлагагүй. Зээлэнд төлж байгаа мөнгө танай өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байвал танд дараагийн зээлийг нэмж олгох боломжтой.
Хариулт: Бизнесийн орлоготой хүмүүсийн хувьд татвар төлсөн баримт, татварын цэнхэр дэвтрээр орлогоо нотлохыг сүүлийн үед банкууд шаарддаг болсон. Үүнээс гадна доорх баримтуудыг нэмж үзүүлэх боломжтой. Үүнд:
1.Банкны дансны хуулга
2.Кассын баримтууд
3.Бараа татан авсан баримтууд
4.Бизнес эрхлэхтэй холбоотой бусад бичиг баримтууд
5.Эсвэл хар дэвтэр
Хариулт: Та хоёр сарын орлогынхоо 28 хувиар зээл төлж байгаа юм байна. Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар ипотекийн зээл авсан хүн сарын орлогынхоо 45 хувиар зээл төлж болно гэж үздэг. Үүгээр тооцож үзвэл та сард 285 мянган төгрөгний төлбөр бүхий хэрэглээний зээл нэмж авах боломжтой.
Хариулт: 15-20 хувийн урьдчилгаа төлбөр төлсөн нөхцөлд банкны лизингээр машин авах боломжтой. Машины лизингтэй холбоотой иж бүрэн мэдээлэл, тооцоолол хийлгэж авахыг хүсвэл та http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.
Хариулт: Энэ тохиолдолд зээлээ дахин судлуулах болно. Дүүгийн тань орлого, хамтран зээлдэгчид тавигдах шалгуур гэх мэт ипотекийн 8 хувийн зээл анх авахад тавигдаж байсан шалгуур, бүрдүүлэх материалыг дахин бүрдүүлэх болно. Мөн зээлийн санхүүжилт хязгаарлагдмал байгааг анхаарах хэрэгтэй.