Орон сууцны зээлийн тавигдах шаардлага
Капитал банк
- Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадвартай иргэний бичиг баримтын хувьд ямар нэг зөрчилгүй, тодорхой хаягтай байх
- Банкны салбар, нэгж оршин буй тухайн орон нутагт байнгын оршин суугч байх
- Зээлдэгч болон түүний гэр бүлийн бүх гишүүд бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
- Өрхийн өр орлогын харьцаа нь татварын дараах орлогын 60%-аас ихгүй байх
- Орлогын эх үүсвэр нь дансны хуулга болон бусад баримтаар нотлогдсон байх
- Сүүлийн хоёр жилээс доошгүй хугацаанд хувиараа бизнес эрхэлсэн, эсвэл хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээгээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, цаашид тогтвортой ажиллах үндсэн ажилтан байх
- Нийт шаардагдах санхүүжилтийн 30-с доошгүй хувийг өөрөө санхүүжүүлэх чадвартай байх
Голомт банк
- Зээлээ эргэн төлөх тогтмол орлоготой байх
- Орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт, хэрэгцээтэй байх
- Нийт шаардагдах санхүүжилтийн 30-с доошгүй хувийг өөрөө санхүүжүүлэх чадвартай байх
- Зээл хүсэгч нь тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа 1-ээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол түүнийгээ 1-ээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Шинээр ашиглалтад орж буй барилгаас орон сууц худалдан авах бол барилгын гүйцэтгэл 80% -иас дээш байх
Төрийн банк
- Бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл, хүүгийн аливаа өргүй
- Худалдан авах орон сууц, хашаа байшингаа зөвхөн өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зориулалтаар ашиглах
- Тогтмол мөнгөн орлоготой /цалин, бизнесийн орлого г.м/
- Худалдан авах орон сууц, хашаа байшингаа сонгосон байх
Хаан банк
- Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
- Санхүүжилт авах орон сууцаа сонгосон байх бөгөөд амьдран суух зориулалтаар ашиглах
- Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх
- Сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх
- Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах
- Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй байх
- Худалдан авах орон сууц нь 1980 он буюу түүнээс хойш ашиглалтад орсон байх
- Залуу гэр бүлд зориулсан орон сууц худалдан авах зээлийн хувьд нэмэлт шаардлага:
- Гэрлэсэн хосууд байх бөгөөд гэрлэгчид хоёул 40 хүртэл насны байх