​​Ипотек: БИЗНЕСИЙН ОРЛОГОО ХЭРХЭН НОТЛОХ ВЭ?

  • 2025 / 06 / 14

Ипотек: БИЗНЕСИЙН ОРЛОГОО ХЭРХЭН НОТЛОХ ВЭ?

Орон сууцны зээл хүсч буй хүмүүсийн ердөө 15 хувь нь бизнесийн болон хосолмол орлоготой хүмүүс байна. Яагаад бизнес эрхлэгчид ипотекийн зээл хүсэх нь бага байна вэ? Магадгүй тэд орлогоо нотлоход хүнд байдагтай холбоотой байж болох юм.

Тэгвэл бид энэ удаад ипотекийн зээл хүсч буй бизнес эрхлэгчид орлогоо хэрхэн нотлох, үүний тулд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг танилцуулъя.

Бизнесийн орлогоо нотлоход шаардагдах баримтууд:

1. БАНКНЫ ДАНСНЫ ХУУЛГА:

Бизнесийн орлогоо хүлээн авдаг дансны сүүлийн нэг жилийн дэлгэрэнгүй хуулгыг ашиглан орлогын хэмжээ, түүний тогтвортой байдлыг баталгаажуулна. Банкны салбартаа хандан эсвэл интернэт банкаа ашиглан дансны хуулгыг хялбархан авах боломжтой. Хэд хэдэн дансаар орлогоо авдаг бол тус бүрийнх нь хуулгыг авах шаардлагатай.

2. ОРЛОГЫН ТҮҮВЭР:

Таны дансанд төрөл бүрийн гүйлгээ хийгддэг. Бизнесийн орлого, төрөл бүрийн зарлага, бусдад зээлдүүлсэн мөнгө, бусдаас зээлж авсан мөнгө эсвэл төрөл бүрийн мөнгөн шилжүүлэг гэх олон янзын гүйлгээ таны дансаар орж гарсан байдаг. Үүнээс зөвхөн бизнесийн орлогоо түүвэрлэн харуулах шаардлагатай. Үүнийг орлогын түүвэр гэдэг. Сүүлийн 1 жилийн орлогоо өдөр бүрээр дүгнэн банкны маягтанд бөглөж өгнө. Харахад нэг нүүр энгийн хуудас боловч, бөглөхөд нэлээд хугацаа орно шүү.

3. ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ:

Ихэнх бизнес эрхлэгчид түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрвээ та үл хөдлөх хөрөнгө түрээслэн, түүндээ бизнесээ эрхэлдэг бол түрээсийн гэрээний хуулбарыг хүргүүлнэ. Бизнесээ хэр удаан эрхэлж байгаа, бизнесийн үйл ажиллагаа тогтвортой эсэхийн нотолгоо нь түрээсийн гэрээ болдог.

4. БАРАА, МАТЕРИАЛЫН ҮЛДЭГДЛИЙН ЖАГСААЛТ:


...Үргэлжлэлийг та манай ӨРХИЙН САНХҮҮ ГРУППТ нэгдэн үзнэ үү.

Өрхий санхүү группын танилцуулгыг энд дарж үзнэ үү.

ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё!

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа