​​ИПОТЕКИЙН ЗЭЭЛД БЭЛДЭХ 10 алхам

  • 2025 / 06 / 14

ИПОТЕКИЙН ЗЭЭЛД БЭЛДЭХ 10 алхам

Бидний хийсэн судалгаагаар хүмүүс ихэвчлэн 1-2 жил бэлдэж байж ипотекийн зээлд хамрагдах боломжтой нь тогтоогдсон. Гэхдээ юунд хэрхэн бэлдэх талаар ойлголт муутай байдаг.

Танд ч гэсэн ийм асуудал байгаа бол ипотекийн зээлд бэлдэх 10 алхам бүхий энэхүү зөвлөгөөг уншина уу.

1. Банкны ажилтантай уулзаж зөвлөгөө ав

Хамгийн эхний алхам бол ямар ч эргэлзээгүйгээр өөрийн үйлчлүүлдэг банкиндаа очоод зээлийн эдийн засагч, эсвэл харилцааны менежертэй уулз. Тэр хүнд өөрийн зорилго, санхүүгийн боломж, санхүүгийн мэдээллээ илэн далангүй ярих хэрэгтэй. Банкны ажилтан ч танаас юу асуухаа мэдэж байгаа. Ярилцлагын явцад тухайн хүн тооцоолол хийгээд таны хүсч буй зээлийн сарын төлбөр хэд гарах, энэ зээлийг авахад таны орлого хүрэлцэх эсэх, эсвэл хэдэн төгрөгийн зээл авах боломжтой, хэдий хэмжээний урьдчилгаа бүрдүүлэх, ямар шалгууруудыг хангаж байгаа, ямар шалгууруудыг хангахгүй байгаа талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. Банкны шалгуурыг бүрэн хангахын тулд хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө өгнө. Та зүгээр сонсоод өнгөрөх биш нэгбүрчлэн бичиж, тэмдэглэж авах нь зөв.

2. Зээл хүсэгчдийн жагсаалтанд бүртгүүл

Хоёрдугаар алхам бол зээл хүсэгчдийн жагсаалтанд бүртгүүлэх хэрэгтэй. Ипотекийн зээлийн эх үүсвэр хомс байгаа тул зээл хүсэгчид хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй болдог. Та хэд хэдэн банкинд ч бүртгүүлж болно. Таны өмнө бүртгүүлсэн хүмүүс зээлээ судлуулаад шийдүүлсний дараа таны ээлж ирэх үед банк таны зээлийн хүсэлтийг албан ёсоор судалж эхэлнэ. Энэ үед та банкны шалгуурыг хангасан байх ёстой. Үүнд бэлдэхийн тулд дараагийн алхмуудыг мөрдөнө үү.

3. Урьдчилгаа төлбөрөө бүрдүүл

Хүсч буй байрныхаа үнийн дүнгийн 30 хувийг та урьдчилгаа хэлбэрээр бүрдүүлэх ёстой. Үүний тулд сар бүрийн орлогынхоо 45 хувийг сонгосон банкиндаа хадгаламж хэлбэрээр хуримтлуулахыг зөвлөж байна. Яагаад 45 хувь гэж. Хэрэв та ипотекийн зээлээ авбал хүссэн хүсээгүй сарын орлогынхоо 45 орчим хувийг зээлэнд төлөх болно. Тэгэхээр энэ жишгийг эртнээс даган урьдчилгаагаа бүрдүүлж болох юм. Тэгвэл таны урьдчилгаа илүү хурдан бүрдэх боломжтой. Нөгөө талаас орон сууцны үнийн өсөлтийг банкны хүүгээр нөхөх боломжтой. 

...Үргэлжлэлийг та манай ӨРХИЙН САНХҮҮ ГРУППТ нэгдэн үзнэ үү.

Өрхий санхүү группын танилцуулгыг энд дарж үзнэ үү.

ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё!

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа