6% ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САРЫН ТӨЛБӨР
Нэг хүнд олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 150 сая төгрөг.
2023 оны байдлаар ипотекийн зээл хүсч буй хүмүүс дунджаар 133 сая төгрөгийн байр авахыг хүсч байна. Эдгээр хүмүүсийн 70 хувь нь 90 - 200 сая төгрөгийн үнэтэй байр авах хүсэлтэй байжээ.
Тэгвэл ипотекийн 6 хувийн хүүтэй зээлээр энэ байрыг авахад хэдэн төгрөгийн урьдчилгаа хэрэгтэй болох, зээлээ 20 эсвэл 30 жилээр авахад сарын төлбөр нь хэд болохыг хүснэгтээр тооцож харуулъя.
Хүснэгтээс харахад 130 сая төгрөгийн байр авахыг хүсч буй хүнд 39 сая төгрөгийн урьдчилгаа хэрэгтэй. Үлдсэн 91 сая төгрөгийг 20 жилийн ипотекийн зээлээр авбал сард 651952 төгрөг, 30 жилээр авбал сард 545591 төгрөг төлөх нь байна.
Та өөрийн авах гэж буй байранд хэдэн төгрөгийн урьдчилгаа төлөх, сар бүр хэдэн төгрөг зээлэндээ төлөхийг дээрх хүснэгтээс харна уу.
Орон сууцны зээлийн талаар тогтмол зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл энд дарж “ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ” группын танилцуулгыг үзээрэй.