Хүүхдийн хадгаламжинд банк бүр хэдэн төгрөгийн хүү тооцож олгодог вэ?
Ердөө 10 гаран хоногийн дараа хүүхдийн баяр болох гэж байна. Банкууд ч хадгаламж нээсэн хүмүүст янз бүрийн урамшуулал, бэлэг зарлаад эхэллээ.
Гэвч та шууд хадгаламж нээчих гэхээр хэдий хэмжээний хүү орохыг нь тооцож чадахгүй байна уу?
Банкууд өөрсдийнхөө хадгаламжийг хамгийн өндөр хүүтэй, эсвэл хүүгээс хүү боддог гэх мэтээр янз бүрээр сурталчилдаг. Харамсалтай нь хүмүүс яг бодитоор хэдэн төгрөг хуримтлагдахыг тооцож чадахгүй байгаа нь нууц биш. Үнэндээ банк бүрийн хүүгээ тооцдог аргыг ойлгоод, түүний дагуу тооцож, харьцуулна гэдэг ердийн мань мэтэд байтугай банкны ажилтанд ч хэцүүхэн даалгавар.
Иймээс бид хүмүүст дэм болох үүднээс банкууд хүүхдийн хадгаламжинд хэдий хэмжээний хүү тооцож олгодогийг хялбар жишээн дээр үзүүлэв.
Ердөө маш энгийн жишээ. Та хүүхдэдээ 100,000 төгрөгөөр хадгаламж нээгээд, дараа сараас нь сар бүр 20,000 төгрөг хийгээд явбал 2 жилийн дараа таны хүүхдийн хадгаламжинд хэдий хэмжээний мөнгө хуримтлагдахыг банк бүрээр нь тооцож үзье.
2014 оны 5 дугаар сарын 20-ны байдлаар хадгаламжийн хүүгийн мэдээллийг орууллаа.
Хүснэгтээс харахад банкны зарлаж байгаа хүүнээс гадна хүүгээ тооцдог аргыг нь давхар мэдэх хэрэгтэй юм байна.
Дараа дараагийн нийтлэлээрээ бид банкуудын хүү тооцдог аргыг ч та бүхэнд танилцуулах болно.
Танд зөвлөхөд хадгаламж нээхээсээ өмнө тухайн банкны ажилтнаар яг хэдэн төгрөгийн хүү бодогдож орохыг нь тооцуулж үзэхэд илүүдэхгүй шүү.
Хүүхдийн хадгаламжийн хүүг нэг дороос үзэхийг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Банкны үйлчилгээг нэг дороос