Хэрхэн мөнгө хураах вэ?
Мөнгө хураах бол хийхээсээ илүү хэлэхэд амархан зүйлсийн нэг юм. Үүний тулд хэдий хэмжээний мөнгө хураах вэ, хураасан мөнгөө хаана хадгалах вэ, хадгалсан газар мөнгө чинь найдвартай байна гэдэгт яаж итгэлтэй байх вэ гээд мөнгө бага зарцуулахаас (энэ ч гэсэн нилээд хэцүү) илүү олон зүйлс хийх хэрэгтэй. Хэрхэн бодитой зорилт тавих, мөнгөний зарцуулалтаа хэрхэн хянах, ихэнх мөнгөө хэрхэн хадгалахад суралцахын тулд дараах зөвлөмжийг уншаарай.
ЗӨВЛӨМЖ
• Үргэлж зардлаа илүү тооцож орлогоо дутуу тооц.
• Цаасан мөнгөөр худалдан авалт хийж хариултаа авч үргэлж хадгал. Зоосон мөнгө хийх мөнгөний гахай буюу шилэн сав ашигла. Зоосон мөнгө болон хариултууд шалихгүй зүйл мэт харагдах боловч хэсэг хугацаанд цуглуулахад мөнгө хураахад тусална. Одоо зарим банкууд үнэгүй зоос тоолох машин санал болгодог болсон. Зоосоо солиулахдаа шинээр олсон бэлэн мөнгөө үрэх хорхой хүргэхгүйн тулд чекээр ав.
• Амьдралын энгийн зүйлсээс таашаал ав. Их хямралын үеэр хүмүүс зугаацаж л байсан, гэхдээ тансаг үнэтэй зугаа цэнгэл биш. Хүүхдүүд савангийн хайрцагаар уралдаж, өсвөр насныхан бүжгийн тэмцээн зохиож, хүн бүр Монополь тоглож, эвлүүлдэг тоглоом тоглож, ном уншиж, радио сонсдог байсан. Хамтдаа философийн талаар ярилцах буй залбирч, покер тоглож, дэрээр байлдаж тоглож, хөгжим тоглож бүжиглэдэг байсан. Тэр үед эдгээр тоглоом нь уран сэтгэмж ухаан шаарддаг байсан боловч хүмүүс их дэлгүүрт өнжсөнөөс илүү зугаатай байдаг байсан бөгөөд та ч мөн адил тэгж болно. Цаг хугацаагаар шалгарсан эдгээр тоглоомуудын ачаар Их Хямралын үеэр хүмүүс нөхөрлөж нэгдсэн.
• Эд зүйлсээ гамнаж торд. Ингэснээр шинэ зүйл авах шаардлага бага гарна. Үнэхээр шаардлагатай биш бол эд зүйлээ шинээр солих хэрэггүй. Жишээ нь цахилгаан шүдний сойзны мотор нь эвдэрсэн гээд шүдний сойзны үүргээ гүйцэтгэхээ солино гэсэн үг биш учраас үргэлжлүүлэн хэрэглэж болох бөгөөд бэлэн болсон үедээ шинийг авах буюу баталгааг нь шалга.
• Ямар нэгэн зүйл авахаар явахдаа худалдаж авахаар мөнгө хурааж буй зүйлийнхээ талаар болон өнөөг хүртэл цуглуулсан мөнгөө бодвол ихэвчлэн та тухайн зүйлээ худалдаж авахгүй.
• Хэрэв та тогтмол хугацаанд тогтсон цалин авдаг бол тодорхой хугацаагаар мөнгөө төсөвлөхөд хялбар байна. Хэрэв таны орлого тогтмол биш бол дараагийн удаа хэзээ мөнгө орж ирэхийг мэдэхгүй учраас зардлаа тооцоолоход хэцүү. Төсвийн категориудаа ач холбогдолынх нь дарааллаар жагсаан бичиж хамгийн чухал зүйлсийг эхэлж ав. Болгоомжтой бай, дахиад мөнгөтэй болох хүртэл хэсэг хугацаа байгаа гэж бод.
• Гэнэт бэлэн мөнгөтэй болбол бүгдийг буюу ихэнхийг нь хадгаламжиндаа хийхийн зэрэгцээ тогтмол хадгаламжиндаа хийдэг мөнгөө ч мөн адил үргэлжлүүлэн хийсээр бай. Хадгаламжийн зорилгодоо илүү хурдан хүрэх болно.
• Ямар нэгэн зүйлийг ҮНЭХЭЭР их хүссэн ч гэсэн энэ зүйл ҮНЭХЭЭР чамд хэрэгтэй эсэхийг өөрөөсөө асуу. Ихэнх тохиолдолд томоос том үгүй байх болно.
• Ихэнх хүмүүс орлогоосоо үл хамаарч ямар нэгэн зүйл цуглуулж чаддаг. Бага багаар мөнгө хадгалж эхлэх нь мөнгө хураах зуршилтай болоход тусална. Сард ядаж 5 доллар хадгалах нь бодож байсан шиг их мөнгө чамд хэрэггүй гэдгийг чамд мэдүүлэх болно.
• Зоригжуулах хэллэг ашигла. Жишээ нь Өр бол сонголт биш гэдэг үгийг ой тоондоо ортол өөртөө давтаж хэл.
• Хоббитой бол тэнцүүлэх аргыг ашигла. Мөнгө хураахад хэрэгтэй нэг чухал зуршил бол хэрэв онгоцны загвар гаргах, сонины хайчилбар цуглуулах, бартаат мотоцикл унах, усанд шумбах гэх мэт хоббитой бол хоббиндоо мөнгө зарцуулбал тэр зарцуулсан мөнгөтэй ижил хэмжээний мөнгө хадгаламжиндаа хий гэсэн хатуу дүрэм тогтоо. Жишээ нь өөртөө жолооны бээлий 45 доллараар худалдаж авсан бол дахин 45 долларыг хадгаламжиндаа хий. Үнэхээр хадгаламжтай болох талаар бодож байгаа юу? Тэгвэл тэнцүүлэх мөнгөө хоёр дахин нэмэгдүүл! Энэхүү хадгаламжийн төлөвлөгөө нь тогтмол бөгөөд хурдан мөнгө хураах бөгөөд хоёр дахин их өртөгтэй болоод ирэхээр хоббиндоо ямар их мөнгө зардагийг танд харуулах боломж олгоно.
• Бүх зээлийн картуудаа устгаж чадахгүй бол ядаж тэднийг хөлдөө. Зээлийн картуудаа саванд хийгээд усаар дүүргэж хөлдөөгчинд хий. Ингэснээр зээлийн карт ашиглахыг хүсвэл мөс хайлах хүртэл хүлээх хэрэгтэй болох бөгөөд энэ хугацаанд эрүүл ухаанаар сэтгэж авахыг хүссэн зүйлээ үнэхээр худалдаж авах шаардлагагүй гэдгээ ойлгож магадгүй.
• Хүнс, амьдрах газар, ахуйн цахилгаан хэрэгсэл гээд өөртөө байгаа зүйлээ хуваалцах боломжтой бол хуваалцах гээд үз. Дотны найзуудтайгаа юмаа хуваалцвал удалгүй найзууд чинь мөн адил хуваалцаж бүгдэд ашигтай байх болно.
• Өдөр бүр дор хаяж нэг мөнгө газраас олохыг хичээ. Олсон мөнгөө саванд хийгээд ямар хурдан нэмэгдэж байгааг хараарай.
АНХААРУУЛГА
• Хэрэв бүтэлгүйтвэл бүү сэтгэлээр уна. Дараагийн удаа цалингаа аваад илүү хичээгээд үз.
• Урт долоо хоногийн дараа "Би үүнийг хүртэх эрхтэй" гэж өөртөө хэлээд бага зэрэг тансаглахыг хүсч магадгүй. Худалдаж авч буй зүйлс чинь өөртөө авч буй бэлэг биш гэдгийг сана. Тэд бол наймаа, мөнгөөр худалдаж авдаг бүтээгдэхүүн. "Мэдээж би үүнийг хүртэх эрхтэй, гэхдээ би үүнийг авч чадах уу? Хэрэв би авч чадахгүй бол би үнэлүүштэй хүн хэвээр бөгөөд хадгаламжийн зорилгодоо хүрэх эрхтэй" гэж хэлээрэй.
• Үнэхээр санхүүгийн гачигдалд ороогүй бол (хөөгдөхөд 10 секунд байгаа, гурван хүүхэд чинь өлсөж үхэх гэж байгаа гэх мэт) эрүүл мэндтэй холбоотой зүйлээс мөнгө хэмнэх гэж бүү хичээ. Өөрийн, гэр бүлийн, тэжээвэр амьтны энгийн урьдчилан сэргийлэх халамжинд 60 долларын үзлэг эсвэл 30 долларын зүрхний эм зарцуулах боловч үүнийг хийхгүй бол илүү өртөг ихтэй асуудал гарч зүрх өвдөөд зам дээр унахад хүргэж болзошгүй.
• "Юм авахгүйгээр дэлгүүр хэсэх" гэж байгаа бол биедээ ямар ч мөнгө бүү авч яв. Мөнгөтэй явбал үрж болохгүй мөнгөө үрэх гэж хорхой хөдлөх болно. Зөвхөн урьдчилан гаргасан худалдан авах юмны жагсаалттай дэлгүүрээр яв.
• Хэрэв та найзуудынхаа хүрээнд үрэлгэн нэгэн бол найзуудтайгаа үргэлж гарч чадахгүй гэдгээ тайлбарлах бэлэн шалтагнууд бодож олох хэрэгтэй.
Өмнө нийтлэгдсэн Хэрхэн мөнгө хураах вэ гэсэн алхмуудыг бас уншихад илүүдэхгүй шүү.
Жич: Нарийвчилсан мэдээлэл, тухайлсан зөвлөгөө авахыг хүсвэл доорх хүснэгтэнд жагсаасан банкуудаас сонгон “Дэлгэрэнгүй...” товчийг нь дарна уу. Ингэснээр тухайн банктай шууд холбогдон чатлах, асуултаа е-мэйлээр илгээж банкны ажилтнаас хариулт авах эсвэл хүмүүсийн асуулт, хариултыг үзэх, өөрөө асуултаа нээлттэй тавин бусад хүмүүс болон санхүүгийн зөвлөхүүдээс хариулт авах боломжтой.
mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө