​Хүүхдэдээ сар бүр 100 мянгыг хадгалбал хэд болох вэ?

  • 2023 / 09 / 26

Айл өрхүүдийн 60 хувь нь сар бүр улсаас өгдөг хүүхдийн мөнгөө хоол хүнсэндээ хэрэглэчихдэг бол 26 хувь нь огт гар хүрэлгүй хүүхдийнхээ хадгаламжинд хийдэг байна.

Харин Та хүүхдийнхээ 100 мянгыг яадаг вэ?

Хүүхдийнхээ 100 мянгыг хадгалаад байвал 18 нас хүрэх үед нь хэд болохыг тооцож үзсэн үү?

Үгүй бол тооцож өгье.

Жишээлбэл дөнгөж төрсөн хүүхдэд хадгаламж нээгээд сар бүр 100'000 төгрөг хадгалаад байвал 18 нас хүрэх үед нь хүүтэйгээ нийлээд 65 сая төгрөг болно.

Хэрхэн тооцсоныг тайлбарлая.

Нийт хуримтлагдах мөнгө нь хадгаламжийн хугацаа, сар бүр нэмэх мөнгө, хадгаламжийн хүүнээс хамаарна. Хүүхдийн хадгаламжийн дансыг банкууд 18 нас хүртэл нь нээдэг. Хадгаламжийн хугацаа нь данс нээх үед танай хүүхэд хэдэн настай байснаас хамаарна. Хүүхдийн нас наснаас хамааран нийт хэдэн төгрөг хуримтлагдах тооцооллыг доорх хүснэгтээс үзнэ үү. 

Хүснэгтээс харахад энэ жил сургуульд орсон (6 настай) хүүхдэд хадгаламж нээгээд сар бүр 100'000 төгрөг хадгаламжинд нь нэмээд байвал сургууль төгсөх үед буюу 12 жилийн дараа хүүтэйгээ нийлээд 30 орчим сая төгрөгтэй болох нь.

Энэ жишгээр та хүүхдэдээ хэдэн төгрөг хуримтлуулах боломжтойг хүснэгтээс харна уу.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд хэдийчинээ эрт хадгаламж нээж мөнгө хураана төдийчинээ их мөнгө хуримтлагдана. Дээрх хүснэгтийг ашиглан зурсан графикаас та үүнийг харж болно.

Иймд та өнөөдрөөс эхлэн хүүхдэдээ хадгаламж нээж, сар бүр мөнгө хуримтлуулахыг зөвлөж байна.

Мөнгөн хуримтлал үүсгэх үед хүмүүсийн бас нэг асуудаг асуулт бол:

“Аль банкинд мөнгөө хадгалах вэ?” гэдэг асуулт юм.

Хүмүүс ихэвчлэн хамгийн том, хамгийн найдвартай, хамгийн өндөр хүүтэй банкинд мөнгөө хадгалахыг хүсдэг.

2023 оны 2 дугаар улирлын байдлаар банкуудын нийт хөрөнгийн хэмжээ, зээлийн чанар болон ашиг алдагдлын байдлыг хүснэгтээр харуулав.

Энэ хүснэгтээс аль банк том, аль банк нь ашигтай бөгөөд зээл нь хэвийн байгааг харж болно.

Харин хадгаламжийн хүүний хувьд өнөөдрийн (2023.10.18) байдлаар ТОП-5 банк болох Хаан, ХХБ, Голомт, Хас, Төрийн банкны хадгаламжийн хүүг харьцуулж үзлээ. ХХБ 12,5 хувиар тэргүүлж, Голомт банк 12,4 хувиар удаалж байна.

Мөн нэг зүйлийг нэмж дуулгахад ХХБ-аас жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөр 2023 оныг дуустал үргэлжилж байгаа. Та бүхэн шинээр хадгаламж нээсэн, хуримтлалын дансандаа орлого нэмсэн 100000 төгрөг тутамд 1 урамшууллын эрх авч, энэхүү урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Сар бүр хуримтлалаа нэмэгдүүлсэн 50 харилцагчийг тодруулж мөнгөн хадгаламжийн эрхээр урамшуулж байгаа бөгөөд энэ удаагийн СУПЕР УРАМШУУЛЛЫН эзэндээ өөрийн эзэмшлийн газартай TOWN HOUSE-г бэлэглэх аж.

Та ХХБ-ны ажилтнаас дэлгэрэнгүй мэдээлэл авах, эсвэл хадгаламжийн данс нээж урамшуулалт хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл энд дарж мэдээллээ бөглөнө үү.

Банкны ажилтан тантай холбогдон нэмэлт зөвлөгөө, мэдээлэл өгч, таныг хүсвэл хадгаламж нээх үйлчилгээ үзүүлж байна.

Хуримтлалтай Монголын төлөө.

Mongo.mn - санхүүгийн зөвлөгөө, зуучлал

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа