Бизнесээ эхлүүлж байх үедээ доорх 10 алдааг бүү гарга: 4, 5, 6, 7-р алдаанууд
Яаж ийгээд эхлүүлсэн ч гэсэн шинэ бизнес эрхлэх туршлага дутагдсаны улмаас олонх бизнесменүүд бүтэлгүйтдэг. Тэдний араас орох шаардлага байхгүй.Үүний тулд доорх 10 алдаанаас ямар ч үнээр хамаагүй зайлсхийх хэрэгтэй
Үргэлжлэл...
4. Өөрчлөлт хийх чадваргүй байхаас зайлсхий.
Ямар ч ажил төлөвлөсний дагуу явагддаггүй гэдгийг бараг бүх л бизнес эрхлэгчид тодорхой хэлнэ. Гэхдээ өөрчлөгдөх чадвартай байна гэдэг нь бүх асуудлыг дангаараа шийдэхгүй нь мэдээ. Нэгэн үе Нокиа цаасны үйлдвэр ажиллуулж, резинэн гутал хийж байсан гээд боддоо. Харин өнөөдөр харилцаа, холбооны технологийг хөгжүүлэгч компани болсон. Odeo компани л гэхэд нэгэн үе файл түгээх системийг (podcast platform) ажиллуулдаг байсан. Гэвч Apple компани өөрийн iPod гэх мэт бүтээгдэхүүнийг гаргаж ирсэнээс хойш тэд шахагдаж эхэлсэн. Өнөөдөр тэгвэл тэд Twitter-г ажиллуулж байна.
Тэгэхээр бизнесээ амжилттай үргэлжлүүлэхийн тулд зөвхөн ямар нэгэн асуудал тулгарахад шийдвэрлэх нөөц төлөвлөгөөтэй байгаад зогсохгүй үүнийгээ хэрэгжүүлж, өөрчлөгдөх чадвартай байх ёстой юм.
5. Хэт жижиг сэтгэхээс зайлсхий.
Хэрэв бизнес эрхлэгчид хэт өчүүхэн зах зээлд чиглэж явбал амжилтанд хүрэхгүй. Шинэ бизнесийг тэтгэгч Y-Combinator –г үүсгэн байгуулсан Пол Грахам энэ тухай өөрийн бичсэн “Шинэ бизнесийг устгадаг 18 алдаа” номондоо энэ талаар “Олон бизнес эрхлэгчид ширүүн өрсөлдөөнөөс зайлсхийж тулд жижиг зах зээлд орох нь аюулгүй гэж үздэг. Гэвч хэрэв чиний хийж байгаа ажил амжилт олоод л эхэлбэл өрсөлдөөн дагаад л нэмэгдэнэ. Эцсийн дүндээ өрсөлдөөнөөс зайлсхийх аргагүй болдог, эсвэл чи толгойдоо байгаа сайхан санаанаасаа татгалзах хэрэгтэй”. Иймд нэгэнт л тулгарах зүйлээс зайлсхийхийн тулд санаагаа явцууруулж, хэт жижиг зах зээлд хандах хэрэггүй.
6. Байрлалаа буруу сонгохоос зайлсхий.
Бизнесийн байршлыг зөв сонгох нь үргэлж л чухал асуудалд тооцогдсоор ирсэн. Дэлгүүрийн хувьд л гэхэд өртөг зардлаа тооцож байгаад аль болох мөнгөтэй худалдан авагчиддаа ойрхон байрлах нь чухал байдаг. Жишээ нь Роуланд Х.Мэйси анх дэлгүүрээ Массачусетсд нээж байсан боловч амжилт олж чадаагүй. Тэр юун дээр алдаад байгаагаа ойлгосны үндсэн дээр дэлгүүрээ нүүлгэж Нью-Йорк хотын алдартай зургаадугаар өргөн чөлөөнд байршуулсан. Энд ирснээр бизнес нь цэцэглэн хөгжиж жижиглэн худалдааны салбартаа цуутай Macy’s сүлжээ дэлгүүр болтлоо өргөжсөн.
Байршил чухал болохыг нотолсон өөр олон жишээг Silicon Valey, Сиэтл, Портланд, Бостон зэрэг хотуудаас төрөн гарсан технологийн компаниудаас харж болно.
Мөн байршил яагаад чухал вэ гэдгийг өөр талаас нь харж болно: Хөрөнгө оруулагчийн байршил. Ихэнх венчур хөрөнгө оруулагчид (шинэ буюу эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулагчид) машинаар ердөө 1 цагийн дотор явж хүрдэг газруудад л ихэвчлэн хөрөнгө оруулалтаа хийдэг болохыг Грахам судлан тогтоожээ. Энэ нь магадгүй хөрөнгө оруулагчид шинэ бизнесийн талаарх мэдээллийг өөрийн танил, ойр дотны хүмүүсээсээ олж мэддэгтэй холбоотой байж болох юм. Тиймээс мөнгө л босгох гэж байгаа бол мөнгөтэй хөрөнгө оруулагчтайгаа ойрхон байршил сонго.
7. Зөн совиндоо итгэхгүй байх
Бизнес эрхэлж буй хүний зөн совинтой зүйрлүүлэх зүйл үгүй юм. Олон хүн анхны бизнесээ амжилттай болгосон нь үүнтэй нь ч холбоотой байж болзошгүй. Тиймээс зөв совингоо таньж, сонс. Үүнийг давуу талаа болгон ашигла.
Гэхдээ зөн совингоо бодит тоон үзүүлэлтүүдтэй хослуулан хэрэглэ. Жишээлбэл судалгаанаас гарч ирсэн зах зээлийн хандлагыг илэрхийлсэн тоонууд, тухайн салбарын гол гол үзүүлэлтүүд гэх мэт тоон шинжилгээг хослуулах нь зүйтэй юм.
Өмнөх 1, 2, 3-р алдааг нийтэлсэн нийтлэлийг унших бол энд дарна уу.