Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна: 4-р хэсэг
Гудамжны сонин худалдагчаас дэлхийн нэрт бизнесмен болсон Ким Ү Жүн/Солонгосын Дэү корпорацийг үүсгэн байгуулагч/-ий туулсан амьдралдаа тулгуурлан энэ номыг бичжээ. Энэ ном 43 сая хүн амтай БНСУ-д нэг сая хувь хэвлэгдэн тус орны хэвлэлийн түүхэнд дээд амжилт тогтоосон төдийгүй англи, япон, орос, хятад, испани, мажаар зэрэг олон хэлээр арваад оронд орчуулагджээ.
Ким Ү Жүн өөрийг нь яагаад “ид шидтэн” гэж нэрлэдэг тухай, “ид шидтэн” гэж хэн болох талаар өөрийн бодлоо дурдатгалдаа тэмдэглэжээ.
Зуун метр дээгүүр ганцхан үсрээд гарчихдаг шидтэн бий. Төрөхөөсөө л тийм ид шидтэй төрсөн хэмээн бид эндүүрдэг.
Ким Ү Жүн Солонгост өргөн яригддаг Жугар гэдэг шидтэний тухай түүхийг бусдад сургамжлан ярих дуртай байсан ажээ. Зарим (залхуу) хүмүүс Жугарын энэ чадварыг дээд тэнгэрээс хүч хайрласан, тэр өөр одонд төрсөн, тусгай хүн гэх мэтээр бодож эндүүрдэг. Харин Ким Ү Жүн-ийхээр Жугар хэмээх шидтэн нь 100 м уулан дээр ганц үсрэлтээр заавал ч үгүй гарна гэж шийдээд, үүнд бүх цаг заваа зарцуулсан байна. Жугар анх эрдэнэшишийн ишин дээгүүр харайн гарч, өдөр бүр үсрэх өндрөө бага багаар ахиулжээ. Манайд яригддаг бух, буур өргөдөг хүчтэн эрсийн домогтой төстэй юм уу даа. Өөрөөр хэлбэл хийж байгаа ажилдаа бүхнээ зориулж, түүндээ мэргэшсэн гэсэн үг. Үүнтэй адил одоогийн эрдэмтэн мэргэд, пүүс компанийн эзэд ч адил бусдаас хавьгүй ихээр хөлс хүчээ шавхан дайчилж ажилласан хүмүүс юм. Энэ нь зүгээр сууж, цаг нөхцөөсөн нэгний хувьд хэзээ ч хүрэх боломжгүй, дээд тэнгэрээс заяасан эсвэл өөр одонд төрсөн хүний хэрэг ажээ. Тиймээс Ким Ү Жүн-г Дэү корпорацийг хөл дээр нь босгохын төлөө урсгасан хөлс, зарсан цагийг тооцолгүй зүгээр л “ид шидтэн” гэж нэрлэдэгт өөрөө жаахан эвгүйцдэг байсан гэнэ.
Шалтгаангүй үр дагавар, зорилгогүй амжилт гэж байхгүй.
Ким Ү Жүн би байнга хавьтаж ойртсон болгондоо мэргэжээд авах юмсан гэж хүсэлдээ хөтлөгддөг хэмээн өөрийнхөө талаар дурсчээ. Ким Ү Жүн дээд сургуулийг эдийн засгийн мэргэжлээр төгссөн боловч анх цуултсан даавууны пүүст ажиллаж эхэлжээ. Цуултсан даавууны талаар бүхнийг мэдэхээр зориг шулуудан 10 жилийн турш цуултсан даавуутай ноцолдсоор байгаад, цуултсан даавууны “ид шидтэн” болж орхижээ. Одоог хүртэл ямар ч хувцасны дотрыг имэрч үзээд, ямар төрлийн даавуугаар, ямар технологи ашиглан, ямар дамжлагаар хийснийг мэддэг “шидтэн” болжээ.
Түүгээр ч зогсохгүй суурь машин, автомашин, санхүү, хөлөг онгоц бүүр зочид буудлын талаар хүртэл “шидтэн” гэгдэх хэмжээнд хүрчээ.
Ид шидтэн хийгээд, эгэл хүний хооронд ялгаа үгүй. Ялгаа нь эзэмшсэн чадвартаа л байдаг. Чадвар эзэмшихийн тулд түүндээ мэргэшиж, бүх хүч чадлаа дайчлан ажиллах нь зүйтэй. Харин хүний чадварт хязгаар гэж үгүй. Харин чадвараа үргэлж ирлэн хурцалж, сонгосон ажилдаа улайран мэрийдэг байвал хүн бүр ИД ШИДТЭН болж чадна.
Мэргэжлийн хүний хэмжээнд хүрэхийг мэрийсний дүнд Ким Ү Жүн-ий мэргэжлийн хүрээ өргөжин тэлсэн байна. Өөрийн ажиллагсдын нүүр царайны байдал, ярианы өнгөнөөс тэр хүн ажлынхаа талаар бүрэн судалгаа, мэдлэгтэй эсэхийг төвөггүй ялган салгаж, нэг хоёр асуултаар мэргэжлийн хүн мөн үү, биш үү гэдгийг хялбархан мэдэх болжээ. Хүн таньж мэдэх талаар ч зэгсэн нарийн мэргэшжээ. Одоо та Ким Ү Жүн-ийг ДАЛДЫГ ХАРАГЧ гэх үү?
Зорилго тавиад, мэрийн зүтгэвэл амжилт заавал ирнэ. Зүтгэлгүй ид шидтэн байхгүйтай адил.
ШАЛТГААНГҮЙ ҮР ДАГАВАР, ЗОРИЛГОГҮЙ АМЖИЛТ ҮГҮЙ
Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 1-р хэсэг
Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 2-р хэсэг
Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 3-р хэсэг
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв