​Зээлээ яаж бүтээх вэ?

  • 2014 / 04 / 25

Банкны зээлээ батлуулахад тань тус болох 5 зөвлөгөө
Банк таны зээлийг тийм ч амархан батлахгүй. Саяхан улс оронд (Америкт)болж өнгөрсөн эдийн засгийн хүндрэлийн улмаас банкууд зээл хүсэгчдээс илүү их зүйл шаардаж, тавих шаардлага улам чангатгах болсон. Банкууд зээл олгохдоо хэд хэдэн зүйлс дээр голлон анхаардаг боловч та зээлээ батлуулахыг хүсч байгаа бол юуны өмнө бүрдүүлэх материалыг нь нэгбүрчлэн, үнэн зөв бэлдэж өгөх нь чухал.
Банкнаас хүсч буй зээлээ асуудалгүйгээр шийдвэрлүүлэхийн тулд мөрдөх ёстой 5 чухал алхамыг та бүхэнд танилцуулъя:
1. Банкнаас ямар нөхцлөөр зээл хүсч байгаагаа ойлго
Банкинд очихоосоо өмнө интернэт ашигланбанкуудын санал болгож буй зээлүүдийг судлах хэрэгтэй. Үүний тулд ямар зээл танд илүү тохирохыг мэдэх хэрэгтэй бөгөөд, ямар нөхцлөөр зээл авбал та илүү хялбар төлж чадах, мөн ямар хугацаанд төлж дуусгах зэргээ өөрөө тооцоолсон байх хэрэгтэй. Хэрэв та машины лизинг, орон сууцны зээл гэх мэт хэн бүхний мэдэх зээл хайж байгаа бол өөрт хамгийн сайн тохирох нөхцэлтэй зээлийг олсон эсэхээ сайтар шалгах хэрэгтэй. Олон төрлийн зээлийн саналууд байгаа боловч тавигдах шалгуур, шимтгэл зэрэг нарийн ширийн зүйлийг сайтар нягталж унш.
2. Тухайн зээлийг авч чадах эсэхээ урьдчилан судал
Танд хамгийн таатай байж болох зээлийг нэгэнт олсон бол тухайн банк руугаа утасдаж зээл авахад ямар шаардлага тавьж байгааг эхлээд олж мэд. Зээл авахад шаардлагатай материалууд болон зээлийн судалгаа эхлэх хугацаа зэргийг мэдэхийн тулд биечлэн уулзах шаардлага гарна байх. Банк бүр өөр өөр шаардлага тавьдаг бөгөөд банкны ажилтантай уулзах үед бэлтгэлтэй байхын тулд тухайн банк ямар шаардлага тавьдагийг урьдчилан мэдэх хэрэгтэй.
3. Өөрийнхөө боломжийг мэдэж бай
Хэрэв та зээл хөөцөлдөж байгаа бол өмнө авч байсан зээлүүд болон одоо байгаа бүх өр, зээлүүдээ мэдэж байх хэрэгтэй. Банк таны зээлийн түүх, одоо байгаа зээлүүд, орлого зэрэг мэдээлэл дээр үндэслэн таны авч болох зээлийн хэмжээг хэлж өгнө. Иймд банкинд зээлийн өргөдлөө өгөхөөсөө хэдэн долоо хоногийн өмнө урд нь авч байсан зээлүүдийн талаарх лавлагаагаа зээлийн мэдээллийн сангаас шүүлгэж харвал зүгээр. Зээлийн түүхээ үнэн зөв эсэхийг шалгаж хэрэв ямар нэгэн алдаа байвал цаг гаргаж засуул. Банкууд таны зээлийн түүхийг маш анхааралтай судалдаг болсон. Хэрэв та өмнө авч байсан зээлээ төлөхдөө асуудалтай байсан нь тогтоогдвол банкууд бага дүнтэй зээл олгох, эсвэл бүр зээл олгохгүй байх ч тохиолдол бий. Зээлийн түүхээс гадна өөрийн санхүүгийн боломжоо давхар тооцож сур. Зээлээ асуудалгүй төлөхийн тулд санхүүгийн боломж дээрээ тулгуурлаж зээлийн өргөдөлөө гарга.
4. Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт гарга
Зарим банкууд танд бүрдүүлэх материалын жагсаалтыг давхар өгдөг. Хэрэв тийм жагсаалт өгөөгүй бол та өөрөө бүрдүүлэх материалуудаа жагсааж бичээд түүнийхээ дагуу ажиллах хэрэгтэй. Ялангуяа бусад банкуудаас дансны хуулга, лавлагаа авах, ажилладаг байгууллагаасаа тодорхойлолт авах гэх мэт ажилд нэлээд хугацаа орж магадгүй. Хэрэв ямарваа нэгэн материал дутуу л бол зээл олгогдох нь юу л бол. Иймээс гаргасан жагсаалтынхаа дагуу материалуудаа бүрэн бүрдүүлсэн эсэхээ шалгаж байж банкинд өгсөн нь дээр.
5. Зээл шийдвэрлэгдэх хугацааны талаар зөв хүлээлттэй бай
Зээлийн өргөдлөө яаран өгөх гэсний хэрэггүй гэдгийг давтан хэлье. Зээлийн мэргэжилтнүүд зээлээ судалж, батлуулдаг тодорхой журамтай. Зээлийн ажилтан ямар үе шаттайгаар зээлийн судалгаа хийдгийг асууж мэдэж авбал та зээл шийдэгдэх хугацаагаа урдчилан таамаглах боломжтой болно. Зарим зээлүүд тэр дороо батлагддаг бол тодорхой төрлийн зээлүүдийн хариу гартал хэдэн долоо хоног хүлээх хэрэг гардаг. Зээлийн мэргэжилтнээс зээлийн өргөдөл өгөхөөс авхуулаад зээл батлагдах хүртэл процессын талаар сайн зөвлөгөө ав. Таны зорилго бол зээлээ эргэн төлөх чадамжтай гэдгээ батлах явдал юм. Мөн та зээл авч буй шалтгаанаа тодорхой дурьдах хэрэгтэй. Хэрэв хувийн хэрэглээний зээл бол зээлдэгч энэ мөнгөө юунд зарцуулахаар төлөвлөж байгааг чинь мэдэхийг хүсч болно. Жишээ нь та авсан зээлээ гэр орноо тохижуулах эсвэл өр зээлээзохицуулахад зарцуулахаар төлөвлөж байж болно. Зээлийн судалгаа нилээд ажилбартай байдаг бөгөөд таны хүссэн зээл батлагдаагүй бол зээлийн мэргэжилтэн зээл олгохоос татгалзаж буй шалтгаанаа тодорхой хэлэх болно. Авах боломжтой гэж бодсон зээл болгоноо авах гэждахин дахин өргөдөл гаргах нь тийм ч ухаалаг алхам биш юм. Хэтэрхий олон зээлийн өргөдөл гаргах нь таны зээлийн нэр хүндийг унагаж ирээдүйд зээл авах боломжийг үгүй хийх болно.

Цалингаа амархан боддог аргыг http://mongo.mn/c/100 холбоосоор орж үзнэ үү.

Зээлийн хүүг бодох энгийн аргачлалыг http://mongo.mn/c/120 холбоосоор орж үзнэ үү.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа