​ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛ

  • 2023 / 02 / 09

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслүүдийг өнөөдрөөс эхлэн https://burtgel.sme.gov.mn/ хаягаар хүлээн авч эхэллээ.

Хэрэв танай байгууллага 1-9 ажилтантай бол “Бичил”, 10-49 ажилтантай бол “Жижиг”, 50-199 ажилтантай бол “Дунд” гэсэн ангилалд орох бөгөөд Бичил бизнес эрхлэгчдэд олгох зээлийг тус сангаас шууд олгох бол жижиг болон дунд бизнес эрхлэгчдэд арилжааны банкаар дамжуулан зээл олгох нь байна.

Бизнес эрхлэгчдийн ангилал болон олгох зээлийн хэмжээг доорх хүснэгтээс харна уу.

Хэрэв та өөрийн бизнесээ аль ангилалд хамаарагдахыг тодорхойлуулахыг хүсвэл https://burtgel.sme.gov.mn/ цахим хаягаар эсхүл аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.

Зээлийн нөхцөл:

  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
  • Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
  • Зээлийн хүү: 3 хувь (жилийн)

2023 онд тус сангаас хүнсний үйлдвэр, газар тариалан, хөнгөн үйлдвэр, мал аж ахуйн чиглэлээр зээл олгоно. Зээл олгох салбарын дэлгэрэнгүй мэдээлэл:

1. Хүнсний үйлдвэр:

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр
  • Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр
  • Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр

2. Газар тариалан:

  • Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр, үрсэлгээ /Тэрбум мод хөдөлгөөн/
  • Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах
  • Эрчимжсэн мал аж ахуй

3. Хөнгөн үйлдвэр:

  • Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр
  • Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр
  • Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр

4. Мал аж ахуй:

  • Гахай, шувуу, зөгийн аж ахуй
  • Эрчимжсэн мал аж ахуй
  • Мал эмнэлэгийн үйлчилгээ

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид боловсруулсан төслөө 3 сарын 9-нд багтаан https://burtgel.sme.gov.mn/ системээр илгээнэ үү.

Тус сангаас олгох хөнгөлөлттэй зээлтэй холбоотой нэмэлт мэдээллийг эндээс авна уу.

  1. Журам (дэлгэрэнгүй)
  2. Төсөлд тавигдах шаардлага (дэлгэрэнгүй)
  3. Бүрдүүлэх бичиг баримт (дэлгэрэнгүй)
  4. Зээлийн өргөдөл (дэлгэрэнгүй)
  5. Төсөл хэрэгжүүлэгчийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрсөн тухай мэдүүлэг (дэлгэрэнгүй)

Зэргийг тус тус татан авч үзэх боломжтой.

МӨНГӨ.МН - санхүүгийн ертөнц

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа