10 асуулт, 10 хариулт: 2019 оны 8 сарын 27-ны өдөр.
Асуулт: Орлого нотлохдоо хар дэвтрээс өөрөөр яаж нотлох вэ
Хариулт: Бизнесийн орлоготой хүмүүсийн хувьд татвар төлсөн баримт, татварын цэнхэр дэвтрээр орлогоо нотлохыг сүүлийн үед банкууд шаарддаг болсон. Үүнээс гадна доорх баримтуудыг нэмж үзүүлэх боломжтой. Үүнд:
1.Банкны дансны хуулга
2.Кассын баримтууд
3.Бараа татан авсан баримтууд
4.Бизнес эрхлэхтэй холбоотой бусад бичиг баримтууд
5.Эсвэл хар дэвтэр
Асуулт: sn bnuu nuhur bd 2 bairnii zeeltei yumaa zeelee tuluud 4sar bolj bnaa sard bairnii mungu gj 480iig tuldug bid 2iin sariin orlogo 1700000 bi nuhriihuu hamtrangaar orson yumaa bi tsalingiin zeeleh awah gsn boloh boluu nadad bolhoor bolohvi gsen hamtrangaar orson tohioldold yamarch zeel garahgvi gj helsen heregleeniihee zeeliig ch awj boldoggvimuu shine juram ntr garsan yumuu bayrlalaa
Хариулт: Та хоёр сарын орлогынхоо 28 хувиар зээл төлж байгаа юм байна. Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар ипотекийн зээл авсан хүн сарын орлогынхоо 45 хувиар зээл төлж болно гэж үздэг. Үүгээр тооцож үзвэл та сард 285 мянган төгрөгний төлбөр бүхий хэрэглээний зээл нэмж авах боломжтой.
Асуулт: uridchilgaa 5 sayiig tolood mashin lizingdej bolhuu
Хариулт: 15-20 хувийн урьдчилгаа төлбөр төлсөн нөхцөлд банкны лизингээр машин авах боломжтой. Машины лизингтэй холбоотой иж бүрэн мэдээлэл, тооцоолол хийлгэж авахыг хүсвэл та http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.
Асуулт: орон сууцны 8 хувийн зээлд орж байр авсан.Би өөрөө үндсэн зээлдэгч дүү маань хамтран зээлдэгчээр байгаа.Эзэмшигч нь бид 2 нэр байгаа.Одоо уг байраа дүүгийн нэр дээр шилжүүлж зээлээ дүүгийн нэр дээр шилцүүлж болох уу.дүү эхнэр авч тусдаа гарсан юм.
Хариулт: Энэ тохиолдолд зээлээ дахин судлуулах болно. Дүүгийн тань орлого, хамтран зээлдэгчид тавигдах шалгуур гэх мэт ипотекийн 8 хувийн зээл анх авахад тавигдаж байсан шалгуур, бүрдүүлэх материалыг дахин бүрдүүлэх болно. Мөн зээлийн санхүүжилт хязгаарлагдмал байгааг анхаарах хэрэгтэй.
Асуулт: 60 саяын байрны 35 саяыг төлөөд үлдсэн 25 саяыг байрны зээлд орох болмжтой юу
Хариулт: Таны орлого хүрч байгаа, түүнийгээ нотолж чадах бол боломжтой. Ипотекийн 8 хувийн зээлд өөр олон шалгуур тавигддаг, олон төрлийн материал бүрдүүлэх шаардлагатай болдог энэ бүхний талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл, тооцоолол хийлгэж авахыг хүсвэл та http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу
Асуулт: хадгаламжийн даатгал 20 сая гэдэг нь банк болгонд 20 сая байвал даатгагдах юм уу. аль эсвэл бүх банкны системд юмуу. үүнээс дээш нь яаж даатгагдах вэ
Хариулт: Банк болгонд байгаа хүүтэйгээ нийлээд 20 сая хүртэл дүнтэй хадгаламжууд тус тусдаа даатгагдана.
Асуулт: Sain bna uu bi tsalingiin zeeltee bas bbc zeeltee 10%tolood mashin awaj boloh bolwuu orlogoo notolj bolnoo sariin 250000 tsalintai
Хариулт: Хэрэглээний зээл дээр банкууд өрхийн орлогын 60 хүртэл хувиар зээл төлж болно гэж үздэг. ББСБ-ууд үүнээс өндөр хувиар зээл төлөх боломж олгодог. Энэ жишгээр та өөрөө тооцоод үзээрэй.
Асуулт: Bi toriin alband ajildag ym aa sarin 750000 tsalintai sard 380000 myngan togronii zeel toldog odoo nemej awah gsn ogt bolhgv ym aa
Хариулт: Монгол банкнаас банкуудын хэрэглээний зээл дээр өр орлогын харьцаа 60 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байгаа. Таны жишээн дээр тооцвол та сард 450 мянган төгрөгнөөс илүү төлөлттэй зээл авах боломжгүй байна. Та одоогоор 380 мянган төгрөг сар бүр зээлэндээ төлдөг тул энэ хязгаар бараг тулсан байна. Иймээс банкууд нэмж зээл олгохгүй байгаа юм.
Асуулт: Sain bain uu heregleeni zeel awah gesen yuma golomt bank dr tsalin mic.n zeel bgan yuma bank bus zeel uguh gazar bna tumur zamd ajildag
Хариулт: Монгол банкнаас банкуудад тавьсан шалгуур ёсоор та сарын орлогынхоо 60 хүртэл хувиар зээл авах боломжтой. ББСБ-ууд ч мөн таны зээлээ төлөх орлогын эх үүсвэрийг давхар судалж байгаа.
Асуулт: 2006 оны 8 сарын 1 нд хийсэн ₮59000 жилийн 20 %ийн хүүтэй хийсэн 2019 оны 8 сарын 1 гэхэд нийт хэдэн төгрөг болсон байх вэ?
Хариулт: Та банкуудын хадгаламжийн хүүг http://mongo.mn/z/1240 энэ хаягнаас дэлгэрэнгүй үзэх боломжтой. Жилийн 20 хувь гэдэг одоогоор аль ч банкинд мөрдөгдөхгүй байгаа хүү байна. Таны хүссэн жишээгээр тооцоход эхний жилийн хадгаламжийн хүү нь 11800 төгрөг болно. Дараагийн жилийнх нь энэ хүүгээ оруулж тооцвол 14160 гэх мэт өсөөд явна. Гэхдээ 2006 оноос хойш хадгаламжийн хүү ихээр буурсан байгаа. Та шууд банк дээрээ очиж тооцооллыг хийлгэж авна уу.