Заавал цалингийн зээлээ хааж байж 8% зээл авах ёстой юу?
8% зээл авах гэтэл одоо байгаа цалингийн зээлээ дар гээд байхийн. Яах учраа олохгүй байна. Зөвлөгөө өгнө үү.
АСУУЛТ: Sn bnuu.manai nuhur gar deer 800.0 tug tsalin abdag.harin bi 540.0 tug tsalin abdag.nuhur maan 11sayiin tsalingiin zeeltei.bi zeel gui.8% zeeld hamragdan 30% tultsun odoo 36 sayiin zeel abah gsn Golomt энд дарна уу.)
Харин та хоёрын цалин нийтдээ 1 сая 340 мянган төгрөг болж байгаа тул банк танай гэр бүлийг сард дээд тал нь 600 мянган төгрөгний (сарын өрхийн орлогын 45 хувь) зээл төлөх боломжтой гэж үзнэ.
Тэгэхээр одоо та хоёр цалингийн зээлдээ сар бүр хэдэн төгрөг төлдөг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй болж байгаа юм. Хэрэв цалингийн зээлдээ сард 300 мянгаас илүү мөнгө төлдөг бол та хоёрыг нэмж орон сууц зээлээр авах боломжгүй гэж үзнэ. Учир нь хоёр зээлийн сарын төлбөр нийлээд 600 мянгаас давах тул.
Бидний таамаглаж байгаагаар та хоёрын цалингийн зээлдээ сард төлж буй төлбөр чинь хамгийн багадаа 540 мянгаас давчихаад байгаа болов уу. Тиймээс Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцлийн дагуу та хоёрт зээл олгох боломжгүй гэж гарч байгаа. Энэ журмын шалгуурыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Тийм учраас Хаан банк цалингийн зээлээ төлөхийг шаардаж байгаа.
Хэрэв та хоёр цалингаасаа гадна өөр бусад орлогын эх үүсвэртэй бол түүнийгээ банкинд тодорхой мэдүүлэн зээлжих боломжоо нэмэгдүүлж болно. Эсвэл цалингийн зээлийн хэмжээгээ бууруулах, хугацааг нь сунгах замаар сарын төлөлтийг нь 300,000 төгрөгнөөс доош оруулах л ёстой болоод байна.
11 сая биш 6 сая төгрөгийн цалингийн зээлийг 2 жилийн хугацаатай, сарын 1,4%-н хүүтэй авахад сар бүр 300,000 орчим төгрөг төлөх болно.
Банкны ажилтны аргачлалаар тооцож үзэхэд ийм л байна. Та тэгэхээр өөрийн боломжуудаа дахин нэг эргэцүүлж үзнэ үү.
Жич: Зээл хүссэн тохиолдолд Иргэний бүртгэл мэдээлийн лавлагааг банк авдаг учир та гэр бүлийнхээ талаар банкинд худал мэдээлэл өгвөл банкны ажилтан та 2-ын дунд үл ойлголцол бий болж зээл олгохгүй байх үндэслэл болно.
---------------------------------------------------------------------------------
Би сард цалингийн зээлэндээ 295 мянган төгрөг төлдөг бөгөөд 1,5 сая төгрөгийн цалинтай. 8%-ийн зээлд хамрагдаж болох болов уу?
АСУУЛТ: сайн байна уу. та бүхэнд энэ өдөрийн мэнд хүргье. би банкинд цалингын зээлтэй одоо бараг 3н сая төгрөг байгаа одоо байр авах бодолтой байгаа 8%ийн зээлд хамрагдаж дахиж зээл авч болох боловуу. хаана хандааж зээл хөөцөлдөх вэ. би сарын үндсэн цалин 1,5 сая байдаг. цалингын зээлэндээ 294900 төг төлдөг. мэдээлэл өгч туслаач
ХАРИУЛТ: Та юуны түрүүнд байрныхаа урьдчилгаа төлбөрийг бэлдсэн байх ёстой. Мөн урт хугацааны зээл дээр банк хамтран зээлдэгчтэй байхыг шаардана. Бусад тухайлсан шаардлагуудыг та банкны зээлийн ажилтантай уулзаж илүү дэлгэрэнгүй мэдэх нь зүйтэй.
Таныг урьдчилгаа төлбөр болон журмын бусад шаардлагуудыг хангаж байгаа гэж үзээд тооцож үзье. Таны өгсөн мэдээллээр тооцоод үзэхэд та сард 675 мянган төгрөг (1,5 сая төгрөгийн 45%) зээлэнд төлөх боломжтой бөгөөд одоо 294,900 төгрөг цалингийн зээлдээ төлдөг тул цаана нь 380 мянган төгрөг орон сууцны зээлд төлөх боломжтой гэж гарч байна.
45 сая төгрөгийг жилийн 8%-н хүүтэй 20 жилийн хугацаатай авбал сард 380 мянга орчим төгрөг төлөх болно.
Гэвч та 45 сая төгрөгийн орон сууцны зээл авахын тулд 20 орчим сая төгрөгийн урьдчилгаа төлбөртэй байх ёстой болно.
Зээлийн хэмжээгээ хэрхэн тооцох талаар мэдэхийг хүсвэл энд дарна уу.
Танд амжилт хүсье!