​Орон сууц, ипотекийн зээлтэй холбоотой 11 асуулт, хариулт

  • 2021 / 04 / 28

Асуулт: Sain bnuu opon suutsnii zeeld hampagdwal hugatsaanaasaa omno tolj duusgax bolmjtoi yuu?jishee n zeel awaad 5n jiliin dapaa vldsen bvh mongoo neg dop toln gesn vg Bolomjtoi bol vldsen jiliin hvv boduulj tolhvv

Хариулт: Урьдчилж төлж болно. Үлдсэн жилийн хүүг нэмж бодож төлөхгүй.

Асуулт: Өмнө нь 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаад төлөөд дуусч байгаа хүн дахиад 6 хувиар байрны зээлд хамрагдаж болох уу

Хариулт: Болохгүй

Асуулт: орон сууцны зээл авахад насны хязгаар байгаа юу? - хамтран зээлдэгч байхгүй, өрх толгойлсон хүнд зээл олгодог уу?

Хариулт: Дийлэнхдээ урт хугацааны зээлэнд хамтран шаардана. Тэтгэвэрт гарах нас хүртэл хугацаагаар зээлийн тооцоог хийдэг

Асуулт: Сайн байнуу 6% хамрагдах гэсэн юмаа цайлан саяаас дээш авдаг хэр хэмжээний зээл гарах бол

Хариулт: 1 сая төгрөгийн цалинтай хүн 360 сар, 6 хувь гэж тооцоход 70 сая төгрөг авч болохоор гарч байна

Асуулт: Сайн байна уу? Сарын бизнесийн орлого 2 сая төгрөг, орлого нотлох боломжтой харин нөхөр тогтсон ажилд ороод удаагүй байгаа. 1 өрөө байрны 22 сая төгрөгний үлдэгдэлтэй орон сууцны үндсэн хүүгээр төлдөг. Энэ байраа 6 хувийн хүүтэй шинэ байрны урьдчилгаанд тавиад зээл гарах боломжтой юу? Заавал зээлээ хаах хэрэгтэй юу? Баярлалаа

Хариулт: Зээлээ заавал хааж байж урьдчилгаанд тавьж болно.

Асуулт: Урьдчилгаа төлбөргүйгээр төсвийн албан хаагчдад олгодог байрны зээл байдаг уу

Хариулт: Урьдчилгаанд худалдаж авах орон сууцнаас гадна өөр орон сууц давхар барьцаалбал болно

Асуулт: Орон сууцны зээл авах гэсэн юм.Манай эхнэр 2021 1 сараас ажил хийж эхэлсэн бөгөөд гэрээт ажилчин. Би өөрөө ажил хийгээд 3 жил болж байгаа үндсэн ажилчин. Банк Гэр бүлийн сарын орлогод эхнэрийн маань цалинг тооцох болов уу. Эхнэрийн цалинг тооцвол өрхийн орлого нь арай их бодогдоод ахиухан зээл авах гээд байгаа юм.

Хариулт: Эхнэрийн цалинг дийлэнх тохиолдолд оруулахгүй. Учир нь тогтвортой орлого гэж үзэхгүй

Асуулт: Сайн байна уу бэлэн мөнгөөр байр авах гэсэн юм. Гэвч таалагдаж байгаа байр маань банкны зээлтэй байр байгаа үүнийг хэрхэн чөлөөлж яамар шат дамжлагатайгаар худалдан авах вэ ? Мөн ордeр хэр хугацаанд өөр дээрээ шилжүүлэн авах вэ

Хариулт: Худалдах худалдан авах гэрээгээ сайн хийгээд, тухайн байрыг барьцаалсан банктайгаа уулзаж зээлийг хэрхэн төлөх барьцааг чөлөөлөх талаар тохиролцох хэрэгтэй. Худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулаад банкны зээлийг хаагаад банкнаас гэрчилгээг авч бүртгэлийн газарт нэр шилжүүлэхээр өгөхөд хагас өдөр шаардлагатай. Гэрчилгээ өөрийн тань нэр дээр маргааш нь гарах боломжтой

Асуулт: 1.ипотекийн 6хувийн хүүтэй зээлийг 10жилийн хугацаатай авлаа гэхэд урьдчилж төлж болох уу. Заавал гэрээний дагуу төлөх ёстой юу

Хариулт: Урьдчилж төлж болно

Асуулт: Sain baina uu ? Huviin baiguullagad ajillaad 1 jil hagas bolj baina. Nohor maani mon adil jil ajillaj baigaa. Orhiin niit orlogo 2say togrog Zeeliin tuuh sain odoogoor zeel baihgui Nohroo hamtrangaar oruulna Gehdee bid hoer gerleltee batalgaajuulaagui zaawal gerleltee batluulah shaardlagatai yu ? Mon undsen zeeldegch ni jiremsen baiwal zeel garah bolomjguiyu? Ene talaar hariult ognuu

Хариулт: Ямар төрлийн зээл авах вэ? Ямар төрлийн зээл вэ гэдгээс хамаарч тухайн банк шийдвэр гаргана. Гэрлэлтээ батлуулаагүй боловч нэг хаяг дээр байдаг эсвэл хүүхэд нь ааваараа овоглосон бол нэг гэр бүл гэж банк үзэж болно

Асуулт: 8 хувийн зээлээр байр аваад 2 жил болж байна. Одоо байраа томсгох бодолтой байгаа юм. 30 сая урьдчилгаа өгөөд 100 саяны зээл авсан. Одоо байраа 129 саяд зараад банканд үлдсэн зээлээ төллөө гэхэд надад мөнгө үлдэх бол уу?

Хариулт: Ямар хугацаагаар авсан сар бүр төлбөрөө хугацаанд нь төлж байсан эсэх тодорхойгүй тул тодорхой хариулах боломжгүй байна. Сар бүр төлбөрөө бүрэн төлж байсан болж банкны зээлээ хаагаад дор хаяж 29 сая төгрөг өөрт тань үлдэнэ. Нэмээд өнгөрсөн хугацаанд төлөгдсөн үндсэн зээлийн хэмжээний мөнгө өөрт тань үлдэнэ. 20 жилээр зээлээ аваад сар бүр тогтмол төлж байсан бол 2 жилийн хугацаанд үндсэн зээл 4.6 саяар хорогдсон байна. Ийм хэмжээний мөнгө нэмж өөрт тань үлдэнэ гэсэн үг.

Та орон сууцны зээлтэй холбоотой бүх асуулт хариултыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Мөн та ипотекийн зээлтэй холбоотой манай видео хичээлүүдийг цувралаар үзэхийг хүсвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа