Шүүж үзэх:
ББСБ-р автомашины лизинг хийхэд монгол банкны зээлийн мэдээлийн санд орохуу

Орно

орон сууцны зээлийн өргөдөл анкет бөглөхөд заавал байраа сонгосон байх шаардлагатай юу

Ипотекийн зээл судлуулахаар орон сууцаа сонгосон байх шаардлагатай. Банкны өөрийн орон сууцны зээл бол урьдчилж хэдэн төгрөгийн зээл авахаа судлуулаад тэр хэмжээндээ тааруулаад орон сууцаа сонгож болно

500turgug zeel awch blohuu

500.000 төгрөгийн зээл авч болно. Орлогыг чинь судлаад олгоно

яаж зээл авах вэ?

Поссын машинтай бол банкнууд апп-аар шуурхай шийддэг зээл өгнө. Посс машингүй бол банкин дээр очиж зээлээ судлуулна

Сайн байна уу Надад тулгараад байгаа 2 асуудал байна 1. Skymedia дээр өөрөө ч мэдээгүй байж байтал ЗМС муу гэсэн ангилалтай болсон байна энэ тэгээд тэр нь 36к энийг төлвөл ангилал засагдар болвуу 2. АПП-н зээл дээр хугацаа хэтэрчихсэн ЗМС-д Хугацаа хэтэрсэг ангилалд орчихсон энэ зээлийг бүгдийн хаавал ангилал засагдах уу энэ чигээрээ үлдэх болвуу

Скаймедиа төлчихвөл засагдана, хэвийн болно. Апп-ын зээлийг апп гаргасан компаниас нь асууна

Eejiinhee bairiig baritsaalad 6 hubid hamragdj blh uu

6 хувийн ипотекийн зээлийн урьдчилгаанд ээжийнхээ байрыг барьцаалж болох уу гэж байх шиг байна. Зээл авах гэж байгаа хүн, хамтран зээлдэгчийн нэр дээрхи орон сууцыг барьцаална

Урьдчилгаа 3 сая төгрөг байгаа. Цалингийн орлоготой. Нийгмийн даатгал удаан төлөөгүй. нэмж 12сая төгрөгийн зээл авах боломжтой юу?

Урьдчилгаа болж байна. Ндш 6 сараас төлсөн бол болно

сайн байна уу.би нэг аpplication-д хэвийн бус ангилалд орсон зээлтэй юмаа.тэрийг яаж хурдан хугацаанд хэвийн болгох арга байна уу?нөгөө аpplication 3-н сар төлсөн байх хэрэгтэй гээд байна?

Тухайн апп нь засаж өгөхгүй бол өөр аргагүй, 3 сар хэвийх төлөх хэрэгтэй

Хугацаа хэтэрсэн зээлтэй шүүхийн нэхэмжлэлтэй байгаад зээлээ төлж барагдуулаад нэг жил болж бна. Ахиад зээл авах гэсэн мрнгол банкинд бүртгэлтэй бна гээд зээл олгохгүй гэнэ яах вэ

Төлж дууссаны дараа 6 жил болж байж арилна. Тэр болтол зээл авах боломжгүй. Муу зээлийн түүхтэй ч зээл олгодог ББСБ-ууд байвал болох байх.

Би ипотекийн зээлтэй. Маш их илүү төлөлттэй. Сарын төлөх хэмжээгээ бууруулж болохуу? 855500 - 250000 төгрөг рүү

Илүү төлөлттэй бол болно. Гэхдээ банкны ажилтантайгаа уулзаарай

Sain bnuu 2020ond covidoos blood ajilgv bolj tsalingiin zeel hugtsaa hetersen 2021 onii 6 saraas ajil hiij ehelsen ch zeelee yaj toloh ntree medehgv baisaar odii hvrchijee odoo hvv aldang ntr ntr geed bvgdiin tolood har dansnaas garmaar baina ymar bolomj baina we

Банкны хариуцсан ажилтантайгаа уулзаад зөвлөлдөөрэй

Сайн байна уу би хашаа байшингийн зээл хамтран зээлдэгчгүйгээр хөөцөлдөж болох уу хамтран болох хүнгүй учраас тулгамдаж буй асуудал болоод байна. мэдээлэл өгөөч /Баярлалаа/

Орлого хүрч байвал болно

Malchdad zoriulsan lizing baidag yu boloo uridchilgaa ogood jiliin daraa uldseniig toldog Ch yumuu

Малчны зээл аваад машинаа авсан нь дээр

Сайн байна уу? Цалингийн зээл авахад нэг газраа тогтвортой 6 сар ажиллаж байж авах боломжтой юу? Эсвэл Н/д тасралтгүй 6 сар төлөгдсөн байвал авах болмжтой юу? Ж/нь: Хаан банк

НД шимтгэл 6 сар төлсөн байх хэрэгтэй

sain bn uu tanai bvairnii engiin zeeld 70 huwiin hudulmuriin chadwar aldalttai hun hamragdaj boloh uu uruu niigmiin daatgal tulj ajil hiideg niit orlogo 1800000 nadad hariu ugnu gedegt naidaj bn

Сайн байна уу? Бид хоёр банкнаас тодруулж үзлээ. Энэ тохиолдолд зээл олгоход хэцүү юм байна.

munguu 1 umuu 2 jiliin hugatsand banknii hadgalamjaas uuruur usguh yamar bolomj bdag ve unet tsaasnii kompaniar huvitsaa hudaldaj avbal yah bol ene talaar zuvluguu uguuch

Бонд авах, хувьцаа авах боломжууд байна. Энэ талаар өөрөө мэдлэг туршлага муу, зөвлөх хүн байхгүй бол хэцүү. Сайн мэдлэг мэдээлэлтэй болж байж хувьцаа бонд авсан нь дээр.

Аппликейшний зээл аваад тэрийгээ 10-20 хоног төлөхгүй хугацаа хэтэрвэл шууд хар данстай болох уу? Яадаг юм бол?

1 удаагийн үйлдэл бол зүгээр, олон удаа давтагдвал ангилал буурах магадлалтай. Ер нь зээлээ яг хугацаанд нь төлж байвал дахиж зээл авахад сайнаар нөлөөлөх 1 хүчин зүйл болно

2015 онд муу зээлд хамрагдсан зээлээ төлсөн одоо болтол хасаагүй бна яаж хасуулах вэ

Зээлийн мэдээллийн сан харилцагчийн мэдээллийг 6 хүртэл жилээр хадгалдаг. Хэрэв та 2015 онд зээлээ бүрэн хаагдсан бол одоо хасагдсан байх ёстой. Анх зээл авсан банкандаа хандаарай

Sain bnuu?gadaad amidardg hun yaj bair lusing hiij awdag talaar medeelel ogooch …Bayrlalaa

ХХБанкаас лавлаж үзээрэй. Бусад банкнуудын боломжгүй хариу өгөх байх

Hereglewni zeel awah gsn tawigdah shaardlaga

Тогтмол орлоготой байх

Sain bna u bi tsalingiin zeel awsan yum zeeliin uldegdel 1s uldsen bhad duusgahgeed 52 odor aldsan tegsen anhaarah gedegt Orson geed bh yum yaj anhaaraas garah we

Зээл авсан банкандаа хандаарай. Зээл бүр хаагдсан бол засагдахгүй байх магадлалтай

Сайн байна уу? Цалингийн зээлийнхээ ангилалаа засуулах гэсэн юм. ХААН банкнаас эдийн засагч нь мэйл явуулаад хариу алга гээд байна. Хааш нь хандах вэ? Туслана уу?

Зээл авсан газартаа л хандана. Зарим тохиолдолд ангилал засагдахгүй байх тохиолдол бий.

Сайн байна уу? Урьдчилгаагүй машин лизиндэх боломж байна уу?

Үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалбал боломжтой

Bi turiin alband ajildag sard 1say100g gar deer awdag omno ni gereet ajiltanaar bj bgaad ene onii 2sard vndsen ajiltanaar ajillaj bgaa tsalingiin zeel awah hugatsaa yag 6sar bolood vvsehvvv? Mongol banknii medeeleliin sand utasnii tolboriin har tvvhtei ene zeel awhad noloolohvv? Tolson tohioldolg shuud tsalingiin zeel awch boloh uu??

6 сар болсноор зээл авах эрх үүснэ. Утасны төлбөрөө бүрэн төлж дуусгаад утасны компанидаа хандвал хар түүхийг засаад өгнө

урьдчилгаа 50% төлөх боломжтой нэмээд 120 сая төгрөгийг төлөх шаардлагатай байна. Хамгийн бага хүүтэй зээлийг авахыг хүсэж байгаа тул хариу өгнө үү. 10-20 жилийн хугацаатай бол сайн байна. Байраа сонгосчихсон байгаа.

Банкнуудын зээлийн хүүг мэдэхгүй байна Хаан банк 10 жил 1.5 хувь нөхцөлтэй байгаа

Сайн байна уу? 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэх бодолтой байгаа юм. Хадгаламжинд хийх мөнгө маань еврогоор байгаа. Еврогоор хадгалсан нь дээр үү? Төгрөгт шилжүүлж хадгалсан нь дээр үү. 30.000 орчим

Валютын ханш ирэх 1 жилийн хугацаанд яаж өсөх вэ гэдэг таамаглалаас хамаарна. Ханш харьцангуй тогтвортой байхаар бол төгрөгөөр, еврогийн ханш их өсөхөөр бол еврогоор хадгалсан дээр.

зээлийн мэдээллийн санд 50мянган төгрөгнөөс болоод хар дансанд бүртгэгдсэн тэрийг яах вэ би гадаад яваад үлдэгдэлтй гэдгээ мартаад яваад өгсөн тэрийг яах вэ

Зээл төлөгдөхөд бүрэн дууссан бол мэдээлэл засагдахгүй, 6 жилийн дараа мэдээллийн сангаас хасагдана. Зээл төлөгдөж дуусаагүй бол Зээл авсан газартаа хандана, боломжтой бол засаад өгөх байх, боломжгүй бол хэвээр үлдэнэ

Сайн байна уу? Ипотекийн зээл хүсэхэд цахимаар зээлийн хүсэлт илгээж болохуу? Мөн байраа сонгосон байх шаардлагатай юу?

Аль банк гэдгээсээ хамаарах байх. Зарим банк онлайнаар хүсэлт аваад банкнаас утсаар холбогддог байгаа. Эхэлж бүртгэл хийлгэхэд байраа сонгосон байх шаардлагагүй, зээлээ судлуулах үедээ байраа сонгосон байх шаардлагатай. Эх үүсвэр бага байгаа тул ипотекийн зээл анх хүсэлт өгснөөс хойш багагүй хугацааны дараа зээлээ судлуулдаг байгаа.

bi sard 1500000giin tsalintai uridchilgaa hiihgvi mashin lizing hiij .bolohuu

Нэмэлт барьцаа - орон сууц, хашаа байшин барьцаалбал урьдчилгаа төлөхгүй байж болно. Эсвэл цалингийн зээл аваад тэр мөнгөөрөө машин худалдаж авч болно. Хэрэв энэ хоёрын аль нэг нь боломжгүй бол Төрийн банк хамгийн бага урьдчилгаа шаарддаг буюу 10%, бусад банкууд 15% урьдчилгаа шаардаж байгаа

Сайн байна уу? Бүтэн 2 жил ажиллахдаа өмнөх 1 жил 8 сар нь 650000 төгрөгийн цалин авч ажиллаж байгаад сүүлийн 3сараас хойш 1200000 төгрөгийн цалинтай өөр ажилд ороод ажиллаж байгаа бол Ипотекийн 6% зээлд хамрагдах боломжтой юу?

Сүүлийн 12 сарын цалингийн нийлбэрийг 12т хуваагаад дундаж цалин гарна. Энэ дүнгээр зээл төлөх боломжийг тооцно. Энэ жишгээр тооцвол таныг 787500 төгрөгийн цалингийн орлоготой үүний 45%-аар зээл төлөх боломжтой гэж үзэн таны зээлийн тооцооллыг хийнэ шүү.

Таньд асуулт байна уу?