Шүүж үзэх:
Sain bnu? Xodoo oronnutagt 8%iin bairnii zeel awah bolomj bii yu .baigaa bol xaana xandax we?

8% зээлийн эх үүсвэрийг банкуудад багаар хуваарилж байгаа. Банкууд хаана хэнд олгохоо шийдэж байгаа тул бид үүнд тодорхой хариулах боломжгүй юм.

Та өөрийн орон нутгийн банкууд руу шууд очоод асуугаарай.

аль банкны хадгаламжийн хүү өндөр вэ. хүүгээр арвижих нь ямар вэ

Та банкуудын хадгаламжийн хүүг харьцуулахыг хүсвэл http://www.mongo.mn/z/1240 хаягаар орж үзээрэй.

Гэхдээ таны хийх мөнгөн дүн, давтамж зэргээс хамаараад банкны бодогдох хүү өөрчлөгддөг. Хэрэв та бүх банкны хадгаламжийн хүүг бодуулахыг хүсвэл http://saving.mongo.mn/ хаягаар орж бодуулна уу.

Сайн байна уу ипотекийн 8% ийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа юмаа. Сарын цалин 1.200.000 төгрөг НД төлдөг. хэдэн төгрөгний байранд хамрагдах боломжтой вэ? Мөн сард хэдийг төлөх вэ?

Та манай сайтын "БИ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ" гэдэг үйлчилгээг ашиглан энэ бүхнийг тооцуулна уу. Тооцооллоо мэйл хаягаараа хүлээн авдаг учир мэйл хаягаа зөв бичээрэй.

Хадгаламжнаас юун татвар аваад байгааг хэлээд өгөөч

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН дагуу бүтэн жилийн хугацаанд хадгаламжийн хүүнээс олсон орлогын 10 хувийг татварт суутгах бөгөөд банк, санхүүгийн байгууллага албан татвар төлөгчийн мөнгөн хадгаламжид хүү бодох бүрдээ албан татвар ногдуулан суутгаж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлнэ гэж заасан байгаа. Үүний дагуу татвар тооцон суутгагдаж байгаа.

Tanai sanal bolgoj bui 65 hurtelee hadgalamj uusgeh zuvlumj deer asuuhad urt hugatsaanii hadgalamj uusgeh ni her naidvartai ve? Yamar yamar ersdel baij boloh ve?

Бид энэ талаар дэлгэрэнгүй нийтлэл бичиж та бүхэнд хүргэх болно.

Sain bnau 2 jiliin daraa tetgewert garah gej bgaa ymaa hvvteigee hamtarch bairnii zeeld hamragdah bolomjtoi bolowuu

Таны хүүгийн цалингийн орлого зээл төлөхөд хүрч байвал болно. Таны орлогыг банкууд байрны зээл төлөх орлогод оруулж тооцохгүй гэсэн үг.

Аль банкны хадгаламжийн хүү өндөр вэ?

Та доорх хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

http://mongo.mn/z/1240

би 2013онд нэг машин авсан юм. тэгээд зээлээ төлж байгаад нэг асуудалаас болж нөгөө газарт орсон юмаа удалгүй би банкныхаа зээлийг төлж чадахгүй болоод удалгүй миний авсан зээлийг миний дүү нар төлж барагдуулсан юм. би удалгүй нөгөө газараасаа гараад ажилд орсон юм .тэгээд би банкнаас зээл авах гэсэн чинь найдваргүй зээдэгч гээд хар дансанд орсон байна. хар данснаас яаж арилгуулах вэ

Зээлийн мэдээллийн санд тухайн зээлийн талаарх мэдээлэл зургаан жилийн хугацаатай хадгалагддаг. Хэрэв энэ хугацаа дуусвал уг мэдээлэл цаашид харагдахгүй болно гэсэн үг.

Эсвэл тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой. Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судлах ба өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай нийлүүлэгдсэн зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулна.

Сайн байна уу би төрийн алба хаагч сарын гар дээр олгодог цалин 1200000 төгрөг байртай болох гэсэн юм. Өрх толгойлсон боломж байгаа болов уу

Урт хугацааны зээлд хамтран зээлдэгч зайлшгүй шаардлагатай. Гэхдээ таны орлого хүрч байгаа тохиолдолд хамтран зээлдэгчийн орлогыг тооцолгүйгээр зээлийг судлах боломжтой байдаг.

tsalingiin zeeltei dawhar 8huwi zeel awj bolhu

Сард төлөх нийт төлбөр тань танай өрхийн орлогын 45 хувиас бага бол давхар зээл авч болно

Sn bnu ipotekiin 8%n 60n sayiin zeeltei bga bairiig 35n sayiin belen uguud 10n jiliin huvi lizingeer awah gsima ene tohioldold zarah hunii banktai hiisen gereeg ner dre shiljuuj boldog u boldoggui bol ymr gereegeer zohitsuuldag bol bank zarah huntei 3ula gurwalsan geree baiguuldiin bolow u

Сайн байна уу?

Та хүний зээлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй. Банк ч тэгж шилжүүлэхгүй.

Мөн та гурав дундаа ямар нэгэн гурвалсан гэрээ байгуулах боломжгүй. 

Мөн дээрээс нь 8% зээл олдоц муутай байгаа гэдгийг та мэдэж байгаа.

Ямар боломж байж болох вэ гэвэл: Хэрэв танд аль нэг банк 25 сая төгрөгийн зээл олгох боломжтой бол та өөрт байгаа 35 саятайгаа нийлүүлээд 60 сая болно. Тухайн хүнтэйгээ худалдах авах гэрээ байгуулаад, зээлийг нь энэ мөнгөөрөө төлөөд байрыг нь өөр дээрээ шилжүүлэн авах боломж байна. Гэхдээ таны авах зээлийн хүү хамгийн багадаа сарын 1,5 хувь жилийн 18 хувь байх болов уу. Хэрэв тийм бол нэмж авах 25 сая төгрөгөнд та багагүй хэмжээний хүү төлөх болно.

Хэрэв та заавал энэ байрыг авах гэж байгаа бол банкны ажилтантай урьдчилан уулзаж, болох эсэхийг нь тодруулаарай.

Хэрвээ сар бүр мөнгө нэмэгдэж ордог бол жилийн эцсээр нийт дүнгээс нь хүү бодогдохуу эсвэл сар бүрийн дансны үлдэгдэлээс нь бодогдоод жилийн эцэст ниитдээ нэмэгдээд ордог уу

Та ямар төрлийн хадгаламж сонгосоноос хамаарна. Хэрэв та сар бүр хүүгээ хуримтлуулдаг хадгаламж сонгосон бол хүү нь сар бүрдээ бодогдож орно. Гэрээний эцэст хүүгээ боддог хадгаламж сонгосон бол гэрээний эцэст бодогдож орно. Та http://saving.mongo.mn/ энэ тооцоолуурыг ашиглан бодож үзнэ үү. Бүх банкны хадгаламжийн хүүгээр тооцож өгөх болно

Sain bna u 1 asuult bna a nohor bid 2 , 10n sayiin hashaa baishin avah gesiin uridchilgaa hediig ogoh uu zeel hoostoldoj boloh bolov u nohor maani sard 800000 togrognii stalintai 244000 bankind toldog bi gertee 3n huuhdee hardag uridchilgaagaa bankind toloh u medeelel ogch tuslaach

Сайн байна уу?

Хашаа байшингийн зээлд урьчдилгаа 30 хувь шаардагдана. Мөн үүнээс гадна та хоёрын орлого сарын зээлийн төлбөртөө хүрч байх ёстой болно. Хэрэв 3 саяын урьдчилгаагаа төлөөд үлдсэн 7 сая төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлж авбал сард ойролцоогоор 183000 төгрөг төлнө. Одоо төлж байгаа зээлтэйгээ нийлээд 427000 төгрөг болох бөгөөд танай өрхийн сарын орлогын 53 хувь болох юм байна. Хэрэв зээлээ 8-10 жилээр авбал орлого хүрэлцээтэй гэж үзэх юм байна. Та mongo.mn сайтад зочлон "ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ"-д хамрагдах боломжтой.

manai nuhur 700000 tsalintai niigmiin daatgal tuluud 7 sar bolj bgaa gehdee baiguulagtaa gereet ajilchin gej yavdag ene nuhtsuld tsalingiin zeel oldoh bolvuu.

Хэрэв ажилладаг байгууллага нь аль нэг банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан бол цалингийн зээл олдоно. Тийм гэрээгүй бол цалингийн зээл авах боломжгүй. Хэрэв авах гэж буй зээлэндээ хүрэлцэхүйц барьцаа хөрөнгө байгаа бол өрхийн зээл авах боломжтой. Та манай "ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ"-д хамрагдана уу.

Сайн байна уу? Нөхөр бид 2 хавраас хашаа байшин худалдаж авах гэсэн юм. Урьдчилгаа 15 сая төгрөгтэй 30 сая төгрөгийн хашаа байшин барих төлөвлөгөөтэй байгаа. Бид 2 2уулаа хувиараа ажилладаг. Орлого нотлох боломжтой. Би банканд 2сая төгрөгний цалингийн зээлийн үлдэгдэлтэй. Хавар дуусах байх. Энэ тохиолдолд 15 сая төгрөг зээлэх боломж байгаа болов уу? Бид 2 сарын 3 сая төгрөгний орлоготой.

Та манай "Хашаа байшингийн зээл" хэсгээр ороод "Би зээл авах боломжтой юу" гэсэн үйлчилгээнд хамрагдаж нарийн тооцоолол хийлгэнэ үү.

Эсвэл 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdc-he3de...

хаягаар орж мэдээллээ бөглөн тооцоолол хийлгэж болно

Сайн бна уу, доллар эсвэл төгрөгийн хадгаламж уу сэдвээр ойлгомжтой мэдээлэл өгсөнд талархал илэрхийлье. Өнөөгийн нөхцөлд (эсвэл ямар үед), хадгаламж хийх нь дээр үү эсвэл үл хөдлөх хөрөнгө жишээ нь орон сууц авч түрээслэх нь дээр үү гэдгийг хэрхэн тооцоолох вэ?!

Уучлаарай. Бид одоогоор ийм тооцоолол хийж өгөхгүй байгаа. Энэ нэлээд ярвигтай тооцоолол болно. Таны авах байрны үнэ ирээдүйд өсөх буурах, сард хэдээр түрээсэлж чадах гэх мэтээс аль нь илүү ашигтай нь хамаарна. Энэ бүхнийг давхар тооцоолох шаардлагатай болно гэдгийг л хэлье. Бид одоогоор ийм тооцоолол хийхгүй байгаа

Bi bagshar ajilaad 5sar bolj baigaamaa taniahaas mashin lizingeer awah gesii boloh bolvu tanaid prius 11 markin mashin bgaa yu mongold yvaaguin ymar untei baidag yum boloo

Бид зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв та манай энэ үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл "ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ" гэсэн товчийг дарж, мэдээллээ бөглөнө үү. Бид аль болох бага хүүгээр богино хугацаанд зуучлах болно. http://www.mongo.mn сайтын нүүрэн дээр энэ товч байгаа болно

Хүүхдийн ирээдүйн саятан хадгаламжийн хүү нь хэд вэ?

Та mongo.mn сайтын "Хадгаламж" -> "Хүүхдийн хадгаламж" цэсээр орж Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламж болон бусад бүх банкны хүүхдийн хадгаламжийн хүүг харах боломжтой.

Сайн байна уу? Ямар банкны хvvхдийн хадгаламж хамгийн ендер хvvтэй бгаа вэ? Жилийн хэдэн хувь байгаа бол?

Та http://www.mongo.mn сайтын "Хадгаламж" -> "Хүүхдийн хадгаламж" цэсээр орж бүх банкны хүүхдийн хадгаламжийн хүүний мэдээллийг нэг дороос авна уу.

Baga mongotei uchiraas 30%iig ni hiih blomjgui bgamldaa ghde togtmol tsalin avdag uridchilgaa ogohgui bairand oroh blomj bga blvuu tuslaach

Урьдчилгааны оронд өөрийн нэр дээр байдаг өөр орон сууцыг давхар барьцаалаад 100% лизинг авч болдог. Үүнээс өөр ямар нэгэн боломж байхгүй.

Харин та урьдчилгаагаа бүрдүүлээд байранд орохыг хүсч байвал биднээр иж бүрэн тооцоо хийлгэх боломжтой шүү. Та хүсвэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnHOvQ3-KlZPpJ6lCid3kgfSt0gzLLPGgTMwYBQQ2xBVtgZg/viewform маягтыг бөглөн биднээс зөвлөгөө, тооцоолол авч болно.

Сайн байна уу. Би хувиараа оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Нэг оёдолчинтой. Одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж оёдлын тоног төхөөрөмж, бараа материалаа нэмэгдүүлж, оёдолчин нэмж авч жижиг үйлдвэрлэл явуулах хүсэлтэй байгаа юмаа. Гэвч надад 3 оёдлын машин, барьцаа хөрөнгө байхгүй байгаа. Банк болон банк бус санхүүгийн байгууллагад хандах боломжтой боловуу. Зээлийн хэмжээ 12 сая төгрөг

Барьцаа хөрөнгөгүй бол Банк болон ББСБ-д хандаж бүтээхэд бараг боломжгүй.

Ашиглаж буй тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил зэргийг барьцаалан зээл олгодог газрууд мэр сэр бий.

Гэхдээ зээлийн хэмжээ төдийлөн өндөр гарахгүй болов уу? Та үйлдвэрлэлдээ шаардлагатай санхүүжилт болон хувьдаа хэрэгтэй байгаа санхүүжилтээ ялган тооцвол таны асуултанд хариулахад дөхөм болно

sain bnu? nadad belen 30say tugrug bgnmaa bi 80 say tugruguur bair awah bolchood uldegdel 50 say heregtei bolod bgnma ooriin 2 oroo bairiig baritsaand tawih gsn baga huutei 50say tugrug gargaj ugdug bank bdg bolu

Миний ойлгосноор та одоо өөрийн нэр дээр байгаа байраа барьцаанд тавьж 50 сая төгрөг зээлээд өөрт байгаа 30 саятайгаа нийлүүлэн нийт 80 сая төгрөгөөр байр авахаар төлөвлөжээ.

Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл зогсонги байдалд орчихоод байгаа тул та ийм шийдэл гаргаж байна гэж ойлголоо.

Хэрэв та үнэхээр тухайн байрыг өөртөө авах нь зүйтэй гэж үзэж байгаа бол та өөртөө байгаа 30 хувиараа урьдчилгаа хийгээд үлдсэн 50 сая төгрөгөө банкны эх үүсвэртэй орон сууцны зээлээр санхүүжүүлэх нь зүйтэй. Ингэвэл та ядаж сарын 1,5% хүүтэйгээр авах боломж бүрдэнэ. Хэрэв та өөрийн одоо байгаа байраа барьцаалан 50 сая төгрөг зээлнэ гэж үзвэл үүнээс илүү өндөр хүү төлөх болно. Юуны өмнө та шинээр нэмж байр авах нь зөв үү гэдгээ дахин сайн бодоорой. 2018/08/23

sain bnuu bairtai bolmoor bgamaa yh estoi we

Сайн байна уу?

Байрны зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө авахыг хүсвэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnHOvQ3-... энэ хаягаар ороод мэдээллээ бөглөнө үү.

Манай зөвлөхүүд танд утсаар болон фэйсбүүк мессенжерээр зөвлөгөө өгөх болно. Үйлчилгээний төлбөр 5000 төгрөг.

Танд амжилт хүсье

Сайн байна уу байрны зээл авах гэсэн юм. 50% төлбөр хийсэн байгаа одоо орон сууцны зээл үлдэгдэл: 50% дээрээ зээл авах гээд байгаа юм. Асуудал нь би нийгмийн даатгал төлөхгүй байгаа юм.

Цалингийн орлоготой боловч нийгмийн даатгал төлдөггүй бол байрны зээлд хамрагдах боломжгүй юм.

Харин та бизнесийн орлоготой бөгөөд түүнийгээ нотолж чадвал заавал нийгмийн даатгал төлдөггүй ч гэсэн зээлд хамрагдах боломжтой

Би 2 өрөө байраа зараад 3 өрөө болгох гэсэн юмаа надад ипотекийн зээл олдох уу

Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл одоогоор (2018/08/19-ны байдлаар) олдоц муутай байгаа.

ХХБ-ны хувьд гэрээгээр хамтран ажилладаг барилгын компаниудын шинээр барьсан байрнаас авч буй тохиолдолд 8 хувийн зээл олгож байгаа. Бусад банкны хувьд тогтмол олгохгүй байна. Харин та банкны өөрийн эх үүсвэртэй зээлээр байр авах бол дэлгэрэнгүй мэдээллийг http://mongo.mn/z/1221 энэ линкээр орж үзнэ үү. Хэрэв та зээлээ богино хугацаанд төлж чадна гэж үзвэл энэ зээлийг сонирхож болно. Урт хугацаагаар авбал хэт өндөр хүү төлөх болно.

Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл одоогоор (2018/08/19-ны байдлаар) олдоц муутай байгаа.

ХХБ-ны хувьд гэрээгээр хамтран ажилладаг барилгын компаниудын шинээр барьсан байрнаас авч буй тохиолдолд 8 хувийн зээл олгож байгаа. Бусад банкны хувьд тогтмол олгохгүй байна. Харин та банкны өөрийн эх үүсвэртэй зээлээр байр авах бол дэлгэрэнгүй мэдээллийг http://mongo.mn/z/1221 энэ линкээр орж үзнэ үү. Хэрэв та зээлээ богино хугацаанд төлж чадна гэж үзвэл энэ зээлийг сонирхож болно. Урт хугацаагаар авбал хэт өндөр хүү төлөх болно.

Tsalingin zeeltei yaj mashin lizing avah ve

Хэрэв таны орлого хүрч байвал цалингийн зээлтэй ч гэсэн давхар машины лизинг авч болно. Таны хоёр зээлийн сарын төлбөр нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас бага байвал давхар зээл авч болно. Та машины лизингийн талаар дэлгэрэнгүй мэдээлийг http://mongo.mn/z/1236 энэ линкээр орж үзнэ үү.

Сайн байна уу? Би төрийн тусгай албанд ажиллаад/цэрэг/ 2 жил дөхөж байна,, ажиллаж эхлээд 6 сарын дараа 4 жилийн хугацаатай 10 сая-н цалингийн зээл аваад нэг жилийн дараа түрүүлж төлөөд дуусгаж байсан.. 2лаа боловч одоогоор Ганцаараа орлоготой.. Мөн миний эцэг эх орон нутагт хувийн жижиг бизнес эрхлээд 10 гаруй жил болчихсон болхоор орон нутгийн банкнуудаасаа зээл аваад, зээлээ хаагаад сурчихсан гайгүй ашигтай бөгөөд хөлөө олчихсон гэж би боддог,, Би эцэг эхээсээ тусламж авахгүйгээр өөрөө байртай болох санаатай, /ГЭТЭЛ яалт ч үгүй урьдчилгаагаа авахаас өөр аргагүй болчоод гуйж байгаад 15 сая-ыг авахаар болсон/ миний гарт олгогддог цалин 600 мянга шүргэж л буудаг,, Надад хэдэн төгрөгний зээл олдох боломтой бол? тодорхой орлогогүй хамтран амьдарч байгаа хүнийг хамтран зээлдэгчээр оруулж болохгүй байх /хамтрангаар оруулах бол заавал орлогыг нь нотлох хэрэгтэй болох уу?/ тэгвэл... Хэрвээ эцэг эхийнхээ 1г хамтрангаар оруулбал зээлийн хэмжээ хэр зэрэг нэмэгдэх вэ?

Та хэдэн төгрөгийн зээл авах боломжтой, ойрын хугацаанд хүссэн зээлээ авах ямар боломж байгаа, мөн үүнд хэрхэн бэлдэх талаар иж бүрэн зөвлөгөө өгөх шаардлагатай гэж үзлээ. Хэрэв та энэ зөвлөгөөг авахыг хүсвэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnHOvQ3-KlZPpJ6lCid3kgfSt0gzLLPGgTMwYBQQ2xBVtgZg/viewform энэ линкээр орж мэдээллээ бөглөн ирүүлнэ үү. Таны мэдээллийг судалж үзсэний үндсэн дээр зөвлөгөөг утсаар эсвэл фэйсбүүк мессенжэрээр өгөх боломжтой. Зөвлөгөөний өгөх үйлчилгээ 5000 төгрөгний үнэтэй байдаг бөгөөд бид ажлын 1 өдөрт багтаан таны зөвлөгөөг өгөх болно

Сайн байна уу? Ямар банкны хадгалажмийн хүү хамгийн өндөр байна вэ? бодит хүү болон зарласан хүүгийн ялгаа юу вэ? хадгаламжийг бодит хүүгээр тооцдог уу зарласан хүүгээр тооцдог уу?

Та https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfiSxwEo6C7oAzFy7iZ9-_nxsK1DG87_8eEzsTAXDiUIfH_Dw/viewform энэ линкээр орж мэдээллээ бөглөвөл бид аль банк танд хэдэн төгрөгийн хүү бодож өгөхийг нарийвчлан тооцож өгөх болно. Гэхдээ бид 2 хүртэл жилийн хугацаагаар тооцож байгаа болно. Банк хүүгээ нэрлэсэн хүүгээрээ боддог бөгөөд хүү бодох арга зэргээсээ хамаараад бодит хүү нь өөр байх тохиолдол бий. Та шаардлагатай гэж үзвэл энд өгөгдсөн хаягаар орж мэдээллээ бөглөн биднээр тооцооллоо хийлгэнэ үү.

Sn bnuu? Mni bie Belen 45sayaar neg irii bair awah gj bgaa yum.. getel 30saytai bolchihood 15say dutaad bgaa tul tuhai no zarah gj bga hunteigee tohiroltsood bairniiha orderiig tawiad 15say tugrug zeeleh bolomjtoi yu. Bolomjtoi bol herhen material burduulj ymar utasaaar lawlgaa awah we

Та манай 9999-8626 утсаар холбогдож зөвлөгөө аваарай.

sn bnu 1 jiliin hugatsaatai hadgalamj neelgeed 1 hugatsaa ni bolvol dhd sunguulj boldiin bolov uu

Болно. Хадгаламжийн гэрээндээ үүнийг тусгаад, автоматаар сунгасан ч болно.

Таньд асуулт байна уу?