Хариулт: Сайн байна уу?
Та өмнө цалин болон байрны зээл авч
байсан туршлагатай гэсэн байна. Тэгэхээр танд ямар материал бүрдүүлдэг,
хэрхэн зээл хөөцөлддөг талаар зохих ойлголттой байгаа байх. Та нилээд
олон жилийн өмнө зээл авч байсан тул таны орлого тэр үеийнхээс
өөрчлөгдсөн байх. Мөн банкуудын зээлийн нөхцлүүд ч өөрчлөгдсөн байх.
Иймээс илүү дэлгэрэнгүй ойлголттой болъё гэвэл манай орон сууцны зээлийн
талаархи цуврал нийтлэлийг уншихыг зөвлөж байна. (Цуврал нийтлэл)
Таны
гар дээр авдаг цалингаар тооцож үзэхэд, 20 жилийн хугацаатай 29,5 сая
орчим төгрөгийн зээл оногдох ба сард 247,000 орчим төгрөг төлөхөөр
тооцоологдож байна. 15 жилийн хугацаатай бол 25,8 сая орчим төгрөг, 10
жилийн хугацаатай бол 20,3 сая орчим төгрөг оногдохоор байна. Өөрөөр
хэлбэл, урьдчилгаандаа хуучин байраа тавих бол дээд тал нь 29,5 сая
төгрөгийн байр хайх хэрэгтэй гэсэн үг.
Бүх банкны 8%-ийн орон
сууцны зээлийн нөхцөл адил тул аль ч банкинд хзсэлтээ тавьж болно. Аль
болох таныг ойлгодог дэмждэг банктайгаа уулзах нь дээр болов уу?
Таны
хүүхэд насанд хүрсэн бол хүүхдээ хамтран зээлдэгчээр оруулж болно.
Насанд хүрээгүй бол аав, ээж, ах дүү, хамаатан садныхаа аль нэгийг
хамтран зээлдэгчээр оруулах хэрэгтэй болно.
Сайн байна уу?
Урт хугацаат зээлүүд дээр ялангуяа орон сууц зээлээр худалдан авах үед банкууд заавал хамтран зээлдэгчтэй байхыг шаарддаг.
Харин хамтран зээлдэгч нь хэн байж болох талаар дэлгэрэнгүйг энэ нийтлэлээс уншина уу.
Сайн байна уу?
Таны асуултанд нийтлэлээр дэлгэрэнгүй хариуллаа. Та энэ линкээр орж уншина уу.
Сайн байна уу? Та 8 хувийн орон сууцны зээлээр нийтдээ 80м2 хүртэл талбайтай хэд хэдэн байр авч болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэ нийтлэлээс уншина уу.
Сайн байна уу?
Та хоёрт дахин нэмж зээл олгох эсэхийг тухайн банк өөрөө шийднэ. Гэхдээ харгалзан үзэх зүйл нь сард олж буй орлогоосоо одоогийн зээлдээ сар бүр төлж байгаа дүнг хасаад үлдсэн мөнгө нь таны шинээр авах зээлийг төлөхөд хангалттай юу гэдгийг голчлон харгалзаж үзнэ.
8 хувийн орон сууцны зээлэнд хүн хэд хэдэн удаа хамрагдаж болно. Гэхдээ 8 хувийн зээлээр авсан байрнуудын нийт талбай 80м2-с хэтрэхгүй байх ёстой.
Ер нь та хоёрын сарын орлогын 45 хувиар зээл төлөх боломжтой гэж үздэг. Тэгэхээр одоогийн зээлэндээ төлж байгаа төлбөр дээр шинээр авах зээлэнд сар бүр төлөх төлбөрийг нэмээд үзэхэд танай өрхийн сарын орлогын 45 хувиас бага байгаа бол та банкинд хандаж болно.
Харин тухайн байр нь та хоёрын нэр дээр бүртгэгдэж, барьцаанд тавигдах болов уу. Энэ талаар банкныхаа хүнтэй уулзаж ярилцаарай.
Харин 8 хувийн зээл авсанаар сард хэдэн төгрөг төлөх ёстойгоо мэдэхийг хүсвэл та энд дарна уу.
Хариулт: Сайн байна уу?
Асуултаас тодруулах зүйл олон байна. Одоо таны асуултанд аль болох дэлгэрэнгүй хариулахыг хичээе.
Танд
урьдчилгаа төлбөр байхгүй бол 100%-ийн лизингээр том машин өгч байгаа
байгууллага хайх эсвэл таны асууснаар хашаа байшингаа барьцаалж зээл
аваад, том тэрэг авах гэсэн 2 сонголт байна.
Лизингээр машин
авахын давуу тал авсан машиныг тань зээлийн барьцаанд тооцдог.
Дутагдалтай тал нь ихэнхи тохиолдолд урьдчилгаа шаарддаг. Зарим
урамшуулалтай саруудад 100%-ийн лизинг өгдөг.
Хашаа байшингаа
барьцаалаад, зээл авахын давуу тал нь урьдчилгаа шаардахгүй тул та 2-ийн
одоогийн нөхцөлд илүү тохирохоор харагдаж байна. Дутагдалтай тал нь
барьцаа шаарддаг. Нэгэнт та 2-т худалдаад авсан хашаа байшин байгаа бол
түүнийгээ барьцаанд тавьж болно. Хашаа байшингийн үнэлгээг мөн банк
тогтооно.
Лизинг болон зээлийн алийг авсан гэсэн банк таны орлогыг судлаад, төлж чадна гэж үзвэл мөнгө өгдөг гэдгийг анхаарна уу?
Ачааны автомашин авах зээлийг харахад 4-5 жилийн хугацаатай сард
ойролцоогоор 2% орчим хүүтэй өгнө гэсэн байна. 80,0 сая төгрөгийг 5
жилийн хугацаатай сарын 2%-ийн хүүтэйгээр аваад, машин авна гэвэл та
сард 2,3 сая орчим төгрөг төлөхөөр тооцоологдож байна. Энэ тооцоололыг
өөрөө хийхийг хүсвэл энд дарна уу?
Сард
төлөх дүн цалингаас тань өндөр гарч байгаа тул цалин дээрээ нэмээд,
одоо байгаа машин болон шинээр авах машиныхаа орлогоор сард 2,3 сая
төгрөг төлж чадна гэдгээ банкинд итгүүлэх асуудал үлдэж байна.
Нөхөр
тань энэ чиглэлээр ажилладаг туршлагатайг банк үнэлэх байх. Энэ
туршлагаа ашиглан, зээлээ төлж чадна гэдгээ үнэмшүүлэхэд хэрэг болох
нийтлэлийг эндээс уншина уу?
Хариулт: Хөгжингүй орнуудад нэгэнт хэрэглээд хэвшил болчихсон тогтолцоог манайд нэвтрүүлж эхэлж байна. . Энэ тогтолцоо буюу орон сууцны зээлийн санхүүжилтийн схем нь цаашид өөрөө өөрийгөө аваад явах зорилготой. Энэ талаар дэлгэрэнгүй нийтлэлийг та эндээс үзнэ үү. Цаашдаа орон сууцаар баталгаажсан үнэт цаасыг гадаадын хөрөнгө оруулагчдад, олон улсын зах зээлд борлуулахыг зорьж байгаа. Гэхдээ энэ тогтолцооны ерөнхий зарчим буюу бондоор дамжуулан дараагийн зээлийг санхүүжүүлэх зарчимд өөрчлөлт орохгүй.Тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас хамааран зээлийн хүү, иргэдэд тавигдах шаардлагад өөрчлөлт орж болох юм
Хариулт: Сайн байна уу?
Манай сайтаар зочилж мэдээлэл авч байгаад
баярлалаа. Таны сард гар дээрээ 1,000,000 төгрөг авдаг бол танд 20
жилийн хугацаатай 53,7 сая орчим төгрөгийн зээл олдох магадлалтай. Энэ
тохиолдолд сар 450,000 төгрөг орчим төгрөгийг зээлэндээ төлнө.
Хэрвээ 1,000,000 төгрөг нь татвар, нийгмийн даатгал суутгаагүй дүн бол гар дээр хэдэн төгрөг авдгаа эндээс хараад, өөрт оногдох зээлийн хэмжээгээ энэ хүснэгтээс олж олно.
Харин
та зөвхөн 1,000,000 төгрөгийн цалингийн орлоготой, 53,7 саяас өндөр
үнэтэй байр авахаар бол үлдэх зөрүүг нь өөрөө бэлнээр төлөх хэрэгтэй
болно.
Хэн нэгний үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлээд орон сууцны зээлийн урьдчилгааны оронд барьцаанд тавин зээл авах боломжгүй байдаг.
Уг нь орон сууцны зээлийн урдчилгаа төлбөрийг төлөлгүй өөрийн өмчлөлийн орон сууц барьцаанд тавих замаар дахин орон сууцны зээл авч болно гэж заасан байдаг.
Гэхдээ өөрийн өмчлөлийн гэдгийг сайтар анхаарна уу. Таны нэр тухайн барьцаанд тавих гэж буй орон сууцны өмчлөлийн гэрчилгээн дээр байх ёстой. Хүмүүс үүнд жаахан хөнгөн хандаад аав, ээжийнхээ нэр дээр байгаа орон сууцыг өөрийн нэр дээр болгон шилжүүлээд банкинд ханддаг. Гэвч банк УБЕГ-аас лавлагаа гаргуулдаг бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хөдөлгөөний талаар сүүлийн 6 сарын түүхчилсэн мэдээллийг шүүлгэж үздэг. Хэрэв таны нэр дээр шилжээд удаагүй байгаа бол банк барьцаанд авахгүй байх нь нийтлэг. Өөрөөр хэлбэл таныг хүний хөрөнгийг ашиглан урьдчилгаагаа бүрдүүлэх гэж байна гэж үздэг байна.
Хариулт:
Сайн байна уу?
Таны цалингийн орлого цалингийн зээл болон машины зээлээ төлөхөд банкнаас тавьж зээл орлогын харьцаа нь хангалттай хүрэлцэхүйц байвал та машины лизинг авах боломжтой.
Хариулт: Сайн байна уу?
Та өөрийн бизнесийн ч юм уу цалингийн орлоготой бол машины лизинг авах боломжтой.
Орлогоо баталгаажуулах боломжгүй бол машины лизинг авах боломжгүй.
Хариулт:
Сайн байна уу?% Таны асуултанд хариулахын тулд зарим нэг зүйлийг тодруулах шаардлагатай байна.
Тиймээс таньд гэж зөвлөхөд:
1. Зээлийн эргэн төлөлт хийх үедээ банкнаасаа лавлах
2. Зээлийн гэрээний хавсралтанд зээлийн төлөлтийн хуваарь байгаа түүнээс харах боломжтой.
Бидэнд өгсөн мэдээлэлээр ойролцоогоор тооцвол таны зээлийн хүү 1.7% -тай гэж үзвэл одоогоор 2.2 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхаар байна.
Хариулт:
Сайн байна уу?
Таны хувьд зөвхөн өөрийнхөө орлогоор зээл авч болох боловч, хамтран зээлдэгч тань таны гэр бүлийн хэн нэг нь байж болно. Гэр бүлийн гишүүнд таны төрсөн аав, ээж, ах, дүү, эгч , хүү, охин байж болно гэсэн үг.
Та авах гэж буй хашаа байшингаа өөрөө хайж олно. Тэгээд зарах хүнтэйгээ үнээ тохироод хэдэн төгрөг дутаж байна түүнийгээ банкнаас зээлж авч болно.
Харин хашаа байшин зээлээр авах хүсэлтэй байгаа бол банкууд ямар шалгуур тавьдаг, ямар материал бүрдүүлэхийг шаарддаг, мөн сард хэдэн хувийн хүү төлөх зэрэг мэдээллийг авахыг хүсвэл та энд дарна уу.
Сайн байна уу?
8 хувийн зээл болон ердийн нөхцөлтэй орон сууцны зээл авахад *Хэрэв та цалингийн орлоготой бол* банкууд дор хаяж нэг жил нийгмийн даатгал төлсөн байхыг шаардаж байгаа.
Тиймээс та энэ шалгуурыг хангатлаа хүлээх шаардлагатай болж байна.
Харин өөр төрлийн зээл хөөцөлдөж байгаа тохиолдолд сард олдог орлогоо банкинд хэрхэн нотолж болох талаар та энэ нийтлэлээс уншина уу.
Харин орон сууцны зээл авах гэж буй хүмүүст банкуудын тавьж байгаа шалгуурыг нэг дороос үзэхийг хүсвэл энд дарна уу.
Сайн байна уу?
Банк анх зээл олгохдоо таныг ямар нэгэн шалтгаанаар зээлээ төлөхгүй бол хамтран зээлдэгч төлнө гэж тооцож зээл олгосон байгаа. Амьдрал баян учраас зарчмын хувьд хугацааны дундуур хамтран зээлдэгчээ сольж болно. Гэхдээ ийм тохиолдол байнга гараад байдаггүй учраас яг ингэж солино гэж тогтсон зүйл одоогоор алга байна. Танд хамтран зээлдэгчээ солих зайлшгүй шаардлага гарсан бол одоогийн хамтран зээлдэгчтэй дүйцэхүйц орлоготой, найдвартай хүнээ олоод зээл авсан банктайгаа уулзаж хүсэлтээ гаргах нь зөв байх.
Хариулт:
Сайн байна уу?
Таны өрхийн орлого зээлийн харьцаа 45% хэтрэхгүй тохиолдолд боломжтой.
Жишээ нь: Та 100.000.000 төгрөг байр худалдан авах гэж байгаа. Таны гэр бүлийн сарын орлого нийтдээ 2 сая төгрөг гэж үзье.
Энэ тохиолдолд таны орлого зээлийн харьцаа 2.000.000*45% буюу 900.000 төгрөгийн зээл төлөх боломжтой гэж үзнэ.
Харин байрны зээлийн хувьд 70 сая төгрөгийн зээл авах бөгөөд сард 586.000 төгрөгийн зээл төлнө.
Цалингийн эсвэл машины лизингийн сард төлөх боломж нь 900.000 - 586.000 = 314.000 төгрөг байна.
Тиймээс сард 314.000 төгрөгөөс хэтрэхгүй төлбөр төлдөг машины лизинг эсвэл цалингийн зээл авах боломжтой байна.
МonGo.mn
ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Хариулт:
Сайн байна уу?
Таны нөхөрийн орлого тань дундаж цалин төгрөгөөр 1,150,000₮ байх бөгөөд танай өрхийн зээл төлөх хэмжээ нь 510,000₮ байхаар байна.
Авах байрны үнэ 50 сая ₮ байх бол танай гэр бүл 15 сая төгрөгийн урьдчилгаа бэлдэх ёстой.
35 сая төгрөгийн зээлдэнд сар бүр 292,000₮ төлөхөөр байна.
Тиймээс сард 510,000₮-292,000₮=218,000₮ төлдөг цалингийн зээл авах боломжтой.Энэ нь ойролцоогоор 6 сая төгрөг цалингийн зээлээр зээлэх боломжтой гэсэн үг юм. Тиймээс та байгууллагадаа учирлаж байгаад цалингийн тодорхойлолтоо авч зээл хөөцөлдөхгүй бол энэ байдлаараа зээл авах боломжгүй харагдаж байна.
Сайн байна уу?
Зээлийг хугацаанаас өмнө төлөхөд дууссан өдөр хүртэлх хүүг төлөөд, хаах ёстой. 1 жилийн өмнө төлсөн бол сүүлийн 1 жилийн хүүг төлөхгүй гэсэн үг. Харин зээлтэй байсан хугацааны хүү хасагдахгүй. Хэдэн төгрөгийн цалингийн зээл нь авах нь таны цалингаас хамаардаг. Банкууд ихэвчлэн таны 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний зээлийг 2-3 жилийн хугацаатай өгдөг. Өөрт ноогдох цалингийн зээлийн хэмжээг мэдэхийг хүсвэл энд дарна уу?
Сайн байна уу?
Байраа зарах гэж байгаа хүн байрны гэрчилгээгээ авах хүний нэр дээр шилжүүлсний дараа мөнгөө шууд авч чадах уу гэж эргэлздэг. Авах хүндээ эргэлзэж байгаа бол банкуудад шимтгэл төлөөд, эскроу данс гэдэг үйлчилгээг ашиглаж болно. Мөнгөө авч чадна гэдэгт итгэлтэй байгаа бол дүүргийн үл хөдлөхөд ажлын 1-2 долоо хоногт багтааж гэрчилгээг шилжүүлдэг. Бүртгэлийн хураамж 20,000 төгрөг ба яаралтай бол 2 дахин нэмэгдэнэ. Мөн үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 2% төлөх ёстой болно.
Сайн байна уу?
Урт хугацаат зээлүүд буюу ялангуяа орон сууц худалдан авах зээл авч байгаа үед банкууд заавал хамтран зээлдэгчтэй байхыг шаарддаг.
Хамтран зээлдэгч нь хэн байж болох талаар та энэ нийтлэлээс уншина уу.
Сайн байна уу? та хариултаа уг линкээр орж үзнэ үү.
Цалингийн зээлтэй хүн давхар машин лизингээр авч болдог. Гол нь таны сард төлөх нийт зээлийн төлбөр нь таны сарын орлогын 40-50%-с хэтрэхгүй байх ёстой.
Харин заавал нийгмийн даатгал төлдөггүй хүмүүсийн хувьд сард олж буй орлогоо банкинд баталж харуулахын тулд нэлээд хүндрэлтэй байдаг. Иймээс банкинд сард олж буй орлогоо хэрхэн нотолж харуулах талаар зөвлөгөө бэлтгэн хүргүүллээ. Та энд дарж дэлгэрэнгүй зөвлөгөө уншина уу.
Амжилт хүсье!
Сайн байна уу?
Таны асуултыг тоймловол:
Банк хүнд мөнгө зээлдэхдээ энэ хүн буцаагаад төлж чадах уу? гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Тэгэхээр танд хамгийн эхэнд тулгарах асуудал бол өөрийн орлогоо нотлох явдал юм.
Гадаадад оршин сууж байгаа хүндХасБанк урт хугацааны орон сууцны зээл олгодог. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны сайтын энэ хэсгээс авна уу?
Банкинд зээлтэй хүн автомашин давхар лизингээр авч болдог. Гол нь таны сард олж буй орлого хангалттай хүрч байх ёстой.
Тодруулбал та зээлэнд сар бүр төлөх нийт төлбөр нь таны сард олж буй орлогын 40-50%-с хэтрэхгүй байх ёстой.
Харин сард олж буй орлогоо бодитоор нь банкинд нотолж харуулахад нэлээд хүндрэлтэй байдаг бөгөөд бид энэ талаар дэлгэрэнгүй зөвлөмж хүргүүлж байна. Та энд дарж уншина уу.
Амжилт хүсье!
Сайн байна уу?
Банк хүнд мөнгө зээлдэхдээ энэ хүн буцаагаад төлж чадах уу? гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Тэгэхээр танд хамгийн эхэнд тулгарах асуудал бол өөрийн орлогоо нотлох явдал юм. УБ-т орлого олдогоо нотлож чадсан, хөдөөний хаягтай хүн УБ-аас зээл авч болох эсэхийг судалж үзлээ. Ихэнхи банкууд орлого олдог газраасаа зээл авах ёстой гэсэн хариу өгч байна. Хэрвээ цалингаа тухайн банкаар авдаг бол таны орлого олдогийг банк мэдэж байгаа учир харьяалал харгалзахгүй зээл өгдөг юм байна. Тэгэхээр таны асуудал харьяалал гэхээсээ илүү орлогоо нотолж чадах эсэхэд байгаа бололтой.
Сайн байна уу?
Таны асуултыг Капитрон банкны холбогдох ажилтанд дамжууллаа. Хариу ирсэн даруйд танд мэдэгдэе. Та шууд банкнаас өөрөө асууна гэвэл 11-328373 гэсэн утсаар лавлана уу?
Сайн байна уу?
Та сард олж буй орлогоо нотолж чадаж байвал заавал төр төсвийн байгууллагад ажилладаг эсвэл цалингийн орлоготой байх шаардлага байхгүй. Харин сар бүр олж буй орлогоо яаж нотлох вэ гэдэг талаар бид зөвлөгөө бэлдэн хүргүүлээ. Та энд дарж дэлгэрэнгүй зөвлөгөө уншина уу.
Амжилт хүсье!
Орон сууц худалдан авах зээлийн хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна.
Сайн байна уу?
Та асуултынхаа хариултыг энд дарж уншина уу.
Өөр тодруулах зүйл байвал бидэнд хандана уу.
Амжилт хүсье!