Та орон сууцны зээлийн хүүнд нь их мөнгө өгөөд байна уу?
Банкны зээлээр байр авахын өмнө тооцоо хийж үзэхэд 20 жилийн дараа авсан зээлээ нугалж төлөхөөр харагддаг. Энэ нь танд таатай санагдахгүй нь мэдээж.
Нэн ялангуяа эхний жилүүдэд төлж байгаа мөнгөний дийлэнхи нь хүүнд, тун бага хэсэг нь зээл рүү орж байгааг та харах болно. Хойшдоо бага багаар ч гэсэн ч хүүнд төлж байгаа мөнгө багасч, 10 жилийн дараа төлж байгаа мөнгөний тал нь хүүнд, тал нь зээл рүү орж эхэлнэ. Цаашдаа аажмаар зээлд төлж байгаа мөнгө ихэссээр, хүүнд орох мөнгө багасдаг.
- Банк зээлийн үлдэгдлээс хүү боддог. Иймд зээл багасахын хэрээр, хүүнд төлөх мөнгө түүнд бодогдож буй хүүний төлбөр буурч буй зүй тогтол ажиглагдаж байна.
Жилийн 8%-ийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 60,000,000 төгрөгийн орон сууцны зээлээр жишээлэн тайлбарлая.
Доор зээл авсан эхний 3 сар, 10 дахь жилийн эхний 3 сар, 20дахь жилийн сүүлийн 3 сарын зээл төлөх хуваарь байна.
Эхний жилийн эхний 3 сар нийт төлөлтийн дүнгийн 79%-д нь хүү төлж байна.
- Он/сар Төлбөр Үндсэн төлбөр Хүүгийн төлбөр Нийт хүү Зээлийн үлдэгдэл
- 2014/06 501,864 101,864 400,000 400,000 59,898,136
- 2014/07 501,864 102,543 399,321 799,321 59,795,593
- 2014/08 501,864 103,227 398,637 1,197,958 59,692,366
10дахь жилийн эхний 3 сар 3 сар нийт төлөлтийн 55% нь хүү төлж байна.
- 2024/01 501,864 218,713 283,151 40,470,140 42,253,916
- 2024/02 501,864 220,171 281,693 40,751,833 42,033,745
- 2024/03 501,864 221,639 280,225 41,032,058 41,812,106
20дахь жилийн сүүлийн 3 сар нийт төлөлтийн 3%-д хүү төлж байна.
- 2034/03 501,864 491,959 9,905 60,437,435 993,803
- 2034/04 501,864 495,239 6,625 60,444,061 498,565
- 2034/05 501,864 498,540 3,324 60,447,384 0
Ингээд анх 60,000,000 төгрөгийн зээлийг:
- 20 жил төлөх бол хүүд 60,447,384 төгрөг, нийт 120,447,384 төгрөг
- 15 жил төлөх бол хүүд 43,210,467 төгрөг, нийт 103,210,467 төгрөг
- 10 жил төлөх бол хүүд 27,355,841 төгрөг, нийт 87,355,841 төгрөг төлж зээлээ хаахаар байна.
Зээлийг урт хугацаагаар авах тусам их хүү төлөх боловч сар бүр бага мөнгө төлнө.
Хугацаа богино байх тусам бага хүү төлөх боловч сар бүр төлөх мөнгө нэмэгдэнэ.
Харин та ямар шийд гаргах вэ?
Та орон сууцны зээлийн хүүнд нь их мөнгө өгөөд байна уу?
Хариултыг танд үлдээе.